card

ИРГЭНИЙ ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ

Иргэдийн идэвхтэй оролцоо нь ардчилал, сайн засаглалын үндсэн зарчим, үнэт зүйлийн нэг юм. Уг хөтөлбөр нь иргэд, олон нийтийн идэвхтэй, мэдлэг мэдээлэлтэй, тууштай оролцоо, хяналтыг дэмжих замаар оролцоонд суурилсан ардчилсан шийдвэр гаргалтыг нийгмийн соёл болгож хэвшүүлэх алсын хараатай ажиллаж байна. Хөтөлбөр нь шийдвэр гаргах үйл явц, оролцооны арга механизм, нийгмийн тулгамдсан асуудлаар иргэд олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээх, оролцооны ур чадварыг хөгжүүлэх, сэдэл сонирхлыг хөхиүлэн дэмжих зорилготой мэдээ материал гаргах, арга хэмжээ зохион байгуулж байна.