Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн энэ түүхэн зурвас үед боловсрол дахь хүйс /жендер/-ийн тэгш биш байдал ихээхэн газар авч байгаа ба энэ нь бодлогоор зохицуулах хэмжээнд хүрч гүнзгийрээд байна. Хүйсийн тэнцвэртэй байдал нь тухайн улсын хөгжлийг хангах нэгэн чухал хүчин зүйл болдогийнхоо хувьд боловсролын салбарыг нийгмийн тэргүүлэх салбар гэж үзэж байгаа манай улсын хувьд боловсролын салбар дахь хүйсийн тэгш бус харьцаа жил ирэх тутам нэмэгдэж байгаа явдал бидний анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.ЮНЕСКО-гийн захиалгат санхүүжилтээр манай боловсролын салбар дахь хүйсийн тэгш бус харьцааны асуудлыг Боловсролын хүрээлэн судалж үзсэн бөгөөд судалгаанд нийт 600 сурагч, эцэг эх, багш, удирдах ажилтан хамрагдсан юм. Энэхүү судалгааны дүнг та бүхэнд танилцуулахын өмнө Монгол улс дахь хүйсийн харьцааны асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Хэвлэн нийтэлсэн: Human Rights Center, University of Essex
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/State of Democracy in Mongolia.pdf
Түлхүүр үг: democracy development in Mongolia, state of democracy analysis, Mongolian democratization, Mongolian parliamentary election, Mongolian presidential election, Mongolian political parties, democracy and human rights in Mongolia

