Мэдээллийн технологийн хуулийн төсөлд өгөх санал шүүмжлэл, дүн шинжилгээ
Хуулийн төслийн одоогийн энэ хувилбарт дүн шинжилгээ хийж үзэхэд эрчимтэй хөгжиж, найдвар төрүүлж буй Монголын мэдээлэл холбооны технологийн салбарын хөгжил, түүний ирээдүйд ихээхэн хохирол учруулж болзошгүй гэсэн ерөнхий дүгнэлт гарахаар байна. Бидний энэ удаагийн дүн шинжилгээний тайлан илтгэлдээ гарган тавьсан олон шалтгаанаас үүдэн хуулийн төслийг үндсээр нь өөрчилж шинээр дахин боловсруулах хэрэгтэй гэдэг нь тодорхой харагдаж байна. Улсын Их Хурал нь аливаа бодлого шийдвэрийг монголын нийт ард түмний эрх ашгийн төлөө гаргаж байх үндсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлэх үүднээс хуулийн төслийн заалтуудад тусгагдаж орсон бодлогын сонголт бүрт нэг бүрчлэн ач холбогдол өгч, анхаарал тавих ёстой болов уу. Шуудхан хэлэхэд хуулийн энэ удаагийн төсөлд орсон бодлогын чанартай асуудлуудын ихэнх нь Монгол орны Интернет ба электрон худалдааны салбар, мэдээлэл холбооны технологийн дэлхийн зах зээл дээр өрсөлдөх ирээдүйн үйл ажиллагаанд хохирол учруулахаар ойлгогдож байна. Төслийн олон заалт ойлгомжгүй, эргэлзээ төрүүлсэн, техникийн талын мэдлэг дутсанаас дульмаг хийгдсэн болохыг анзаарахгүй өнгөрч боломгүй байна.
Татварын чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл