Олон нийтийн телевизийн тодорхойлолт Монголын радио телевизийн тухай хууль дүрмийн төсөлд
Олон нийтийн телевизийн тухай ойлголт нийгмийн хөгжлийг даган өөрчлөгдөж байна. Баруун Европын ихэнх оронд телевизийн нэвтрүүлэг өргөн олны хүртээл болж эхлэх тэр үеэс л төрийн зүгээс, телевиз бол олон нийтийн статустай байх ёстой гэсэн бодлого баримталж ирсэн. Энэхүү бодлого нь дараах үзэл баримтлалаас үүдэж байв : 1. Телевиз бол сонин хэвлэлийг бодвол хувь хүн, нийгмийн оюун санаанд илүү хүчтэй нөлөөлөх чадвартай. Иймээс энэхүү хүчтэй зэвсгийг хувь хүн, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлоос ангид байлгаж, нийгмийн эрх ашигт нийцүүлэн ашиглах хэрэгтэй. 2. Телевиз бол юуны өмнө гэгээрүүлэх, соён гийгүүлэх үүрэгтэй, телевизийн үйл ажиллагаа нь эдийн засгийн ашиг сонирхлоос ангид байх ёстой. 3. Телевизийн нэвтрүүлэг дамжуулах техникийн боломж, тухайлбал долгионы хуваарилалт хязгаарлагдмал учир, байгаа долгионыг ашиглан нэвтрүүлэг явуулах эрх бүхий этгээд хувийн ашиг сонирхолд бус олон нийтэд үйлчлэх үүрэг хүлээх ёстой.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол

