Эдийн засгийн өсөлтийг дэмжиж ядуурлыг бууруулах стратеги
Эдийн Засгийн Өсөлтийг Дэмжиж Ядуурлыг Бууруулах Стратеги нь Монгол Улсын Засгийн Газрын дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, ядуурлыг бууруулах чиглэлээр баримтлах бодлогын үндсэн чиглэлийг агуулсан стратегийн баримт бичиг юм. Монгол улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт суурилсан, хүний эрхийг дээдэлсэн иргэний ардчилсан нийгмийг цогцлон байгуулах их үйлсийг эхэлж, улмаар нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт, шинэчлэл хийж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үйл явцыг эргэлт буцалтгүй сонгосон билээ. Ардчилал, шинэчлэл, өөрчлөн байгуулалтын сүүлийн 10 гаруй жилд Монгол улс олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын дэмжлэг туслалцаатайгаар макро эдийн засгийн тогтвортой суурийг бүрдүүлж, хувийн хэвшилд тулгуурласан нээлттэй эдийн засгийн бүтцийг бий болгоход ихээхэн амжилт олсон. Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг жилийн 5.5 хувьд хүргэхийг зорьж байгаа бөгөөд эдийн засаг дахь бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэн төрийн албаны шинэчлэл,төсвийн зарлагын удирдлагыг сайжруулж, нийгмийн халамжийн сүлжээг боловсронгуй болгон төрөөс үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилт тавьж байна.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол

