Зохиогч: Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Хэвлэн нийтэлсэн: Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Он: 2004
Төрөл:
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: сонгуулийн сурталчилгаа, сонгууль ба хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн мониторингӨмнөтгөл УИХ – ын 2004 оны сонгуультай холбоотойгоор Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны албанаас Конрад Аденауэрын сантай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд “Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид” олон нийтийн санал асуулга, мөн “Сонгуулийн сурталчилгааны үеийн телевизийн нэвтрүүлгийн мониторинг” сэдэвт уялдаа холбоо бүхий хоёр судалгааг амжилттай хэрэгжүүллээ. Судалгааны гол зорилго нь сонгогчдыг үнэн зөв, тэнцвэрт мэдээллээр шуурхай хангах үүргээ Улаанбаатар хотод нэвтрүүлэг цацаж буй телевизүүд хэрхэн биелүүлж буйг тодорхойлох явдал байлаа. Судалгаа нь нэг талаар сонгуулийн сурталчилгаа телевизээр хэрхэн явагдаж буйд ажиглалт хийж, нөгөө талаар энэхүү сурталчилгаанд үзэгчид хэрхэн хандаж буйг тандан судалсан цогц хэлбэрээрээ шинэлэг юм. Учир нь үзэл бодлын өөр өөр өнцөгөөр харагч сонгогч олныхоо санал бодлыг судлан тодорхойлохын зэрэгцээ телевизийн сурталчилгааны өнгө аясыг өнөөгийн байдалд судлан харьцуулах боломжтой болсноор харилцан бие биеэ хянах, шинжлэх, батлах, үгүйсгэх нөхцөл бүрдсэн. Олон нийтийн санал асуулгын судалгаа, мониторингийн судалгааны тайланг тус, тусд нь бие даасан тайлангийн хэлбэрээр та бүхэндээ толилуулж байна. Ингэснээр уншигч Та судалгааны дүнд өөрийн үнэлгээ, дүгнэлтээ өгч, эргэцүүлнэ хэмээн найдаж байна. Энэ ташрамд уг судалгаануудыг явуулахад санхүүгийн харамгүй тусламж үзүүлэн, монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө, ардчилсан сэтгүүл зүй төлөвшин хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулж буй Конрад Аденауэрын санд талархсанаа илэрхийлье. ТЕЛЕВИЗИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МОНИТОРИНГ(судалгааны тайлан)Судалгааны талаар товчхонХэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны алба, Конрад Аденауэрын Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 5 телевизийн (МҮТВ, UBS, МН25-р суваг, ТВ5, ТВ9) сонгуулийн сурталчилгааны үеийн нэвтрүүлэгт мониторинг хийх төслийг хэрэгжүүлж дууслаа. Судалгааны төслийн зорилго нь 2004 оны Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа ТВ-үүд хэрхэн сурталчлан нэвтрүүлж байна, мөн намуудын тэнцвэрийг хэр хангаж буйд задлан шинжилгээ хийх явдал юм. Ингэснээр ТВ-үүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулж буй нэвтрүүлгийн цаг, сурталчилгааны төрөл, агуулга, давтамж зэргийг тодруулж сонирхогч байгууллага, хувь хүмүүс, олон нийтийг энэ талын мэдээллээр хангах, анализ хийх боломжийг олгох юм. Барууны хөгжингүй орнуудад ТВ-үүд намуудад зориулсан тусгай цаг, нэвтрүүлэгтэй, намууд нь суваг болгон дээр нэг нэг өөрийн нэвтрүүлэгтэй байдаг аж.Намуудын өөрсдийн бэлтгэж буй нэвтрүүлгийн цаг бусдынхтай тэнцүү байх, сэтгүүлчид нэвтрүүлэг бэлтгэхдээ аль нэг талыг баримтлахгүй байх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл намуудын сурталчилгааг тэнцвэртэй ижил түвшинд нэвтрүүлэх зэрэг олон төрлийн шалгуур шаардлагыг хангах ёстой байдаг байна. Тэгвэл эдгээр шалгуур шаардлага манайд хэр хангагдаж буйг дараах тоон үзүүлэлтээс харж болох юмМониторингоор дараах асуудлуудыг тодруулахыг зорьлоо. Үүнд:1. Сонгуулийн сурталчилгаанд зарцуулж буй хугацаа /тухайн ТВ-ийн нийт цагт эзлэх хувь/2. Судалгааны долоо хоногт аль ТВ-ээр ямар намын сурталчилгаа нийт хэдэн удаа явав.3. Ямар сурталчилгааг хэзээ нэвтрүүлж байна. /тухайн ТВ-ийн оргил цаг эсэх/4. Сурталчилгааны цаана хэн байна вэ? /нам, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүн/5. Сурталчилгааг ТВ-ээр нэвтрүүлэхдээ ямар төрлийг түлхүү ашиглаж байна. /захиалгат, далд, төлбөрт гэх мэт/6. Сурталчилгаагаар юун тухай өгүүлж байна. / агуулгаар/ 7. Сурталчилгаанд нэр дэвшигчдийн эзлэх давтамж ямар байна. Хэн хамгийн олон удаа ТВ-ээр сурталчилгаа хийв.8. Мэдээллийн хөтөлбөр дэх сонгуулийн сурталчилгааны давтамж ямар байна. 9. ТВ-ийн нэвтрүүлэгт эзлэх далд сурталчилгаа СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛСудалгааг сонгуулийн сурталчилгааны дунд үеийн /2004 оны 06 сарын 11-ны Баасан гарагаас 2004 оны 06 сарын 17-ны Пүрэв гараг хүртэл/ нэг долоо хоногийн ТВ-ийн нэвтрүүлгийг сонгон авч явуулав. Ингэхдээ дараах цагийн хуваарийн дагуу ажиллаа. Судалгаанд хамруулсан хугацааг гарагаар харуулбал:Гараг Эхэлсэн цаг Дууссан цаг Үргэлжилсэн хугацаа / өдөртДаваа 18.00 24.00 6 цагМягмар 18.00 24.00 6 цагЛхагва 18.00 24.00 6 цагПүрэв 18.00 24.00 6 цагБаасан 18.00 24.00 6 цагБямба 08.00 24.00 16 цагНям 08.00 24.00 16 цагНийт цаг 62 цагЖич: МҮТВ гэхэд 24 цагаас хойш сонгуулийн сурталчилгаа явуулж байсан тул үүнийг алдалгүй бүртгэх, 25-р суваг телевиз Бямба, Ням гарагуудад 12 цагаас эхэлдэг зэргээс шалтгаалан зарим тохиолдолд дээрх хуваарь алдагдах тохиолдол гарч байв. Гэхдээ бусад бүх тохиолдолд дээрх хуваарийг чандлан баримталсан болно.Судалгаанд хамруулсан хугацааг ТВ тус бүрээр тодруулбал: Гараг Үргэлжилсэн хугацаа / өдөрт / дунджаар Үргэлжилсэн хугацаа / 7 хоногт / дунджаарМҮТВ 8.40 цаг 61 цагUBS 8.50 цаг 62 цаг25-р суваг ТВ 7.40 цаг 54 цагTV5 8.50 цаг 62 цагTV9 8.50 цаг 60 цагНийт 41.3 цаг 299 цагДээрх хүснэгтэд дурьдсанчлан судалгаанд хамрагдсан телевизүүдийн нэг долоо хоногийн нийт 299 цагийн нэвтрүүлгийг ажиглан тоололт хийсэн болно. Мэргэжлийн 5 судлаач тус бүр нэг нэг ТВ-ийн нэвтрүүлгийг ажиглан мэдээллийг бүрдүүлсэн болно. Судлаачдын нэг долоо хоногийн турш тэмдэглэн бүртгэсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж дараах тоо баримтыг гаргалаа. СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС1. Телевизүүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан нийт цагТелевизүүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан цагийг гаргахдаа тухайн ТВ-ийн нэг долоо хоногийн нийт нэвтрүүлгийн цагт эзлэх хувиар тооцлоо. ¹ Телевиз Ажиглалт хийсэн 7 хоногийн нэвтрүүлгийн нийт цаг (минутаар) Захиалгат болон далд сурталчилгаа хийсэн хугацаа цаг(минутаар) 7 хоногийн нэвтрүүлэгт сурталчилгааны эзлэх хувь1. МҮТВ 3660 963 26.3%2. UBS 3720 445 12.0%3. 25-р суваг ТВ 3240 479 14.8%4. ТВ5 3720 292 7.8%5. ТВ9 3600 640 17.8% Нийт 17940 мин 2819 мин 1.1 Сонгуулийн сурталчилгааны давтамж / ТВ тус бүрээр ¹ Телевиз Судалгааны 7 хоногт цацагдсан нийт сурталчилгааны тоо / давтамжаар Улаанбаатарын ТВ-үүдээр явуулсан нийт сурталчилгаанд эзлэх хувь1. МҮТВ 253 33.1%2. UBS 60 7.8%3. 25-р суваг ТВ 166 21.7%4. ТВ5 127 16.6%5. ТВ9 159 20.8% Нийт 765 100%Сурталчилгааны давтамжийн хувьд МҮТВ, 25-р суваг ТВ болон ТВ9 телевизээр Улаанбаатар хотын хэмжээнд нэвтэрсэн нийт сурталчилгааны 20-оос дээш хувийг эзэлж байна. Харин UBS телевизийн давтамж бусад ТВ-үүдээс харьцангуй бага байв. 1.2 Сонгуулийн сурталчилгааны давтамж / Нам тус бүрээр ¹ Телевиз Судалгааны 7 хоногт цацагдсан нийт сурталчилгааны тоо Нийт сурталчилгаанд эзлэх хувь1. Монгол Ардын Хувьсгалт Нам 500 65.4%2. Эх орон-Ардчилал Эвсэл 214 28.0%3. Бүгд Найрамдах Нам 2 0.8%4. Монголын Үндэсний Эв Нэгдлийн Нам 10 1.3%5. Монголын Либериал Нам 1 0.1%6. Монголын Уламжлалын Нэгдсэн Нам 15 2.0%7. Монголын Ногоонтоны Нам 8 0.7%8. Бие даан нэр дэвшигчид 7 0.9%9. Бусад (Сонгуулийн Ерөнхий хороо, Сонгогчдын ЭАХХөдөлгөөн гэх мэт) 11 1.4% Нийт 765 100%Судалгааны долоо хоногт гарсан сонгуулийн сурталчилгааны 65.4 хувийг дан ганц МАХН эзэлж байна. Харин Эх-Орон Ардчилал эвслийн сурталчилгаа МАХН-аас хоёр дахин бага, бусад намынх тун бага хувийг эзэлж байв. 1.3 Сонгуулийн сурталчилгааны давтамж / телевиз болон намаарСудалгааны долоо хоногт нэвтрүүлсэн намын сурталчилгааны давтамжийг телевиз тус бүрээр харуулбал: (давтамжаар) Улс төрийн хүчнүүд / нам эвсэлТелевиз МАХН ЭОАЭ БНН МҮЭНН МЛН МУНН МНН Бие даагчМҮТВ 178 40 1 8 1 6 8 3UBS 49 11 0 0 0 0 0 025-р суваг ТВ 33 123 0 0 0 7 0 3ТВ5 85 38 1 0 0 2 0 1ТВ9 155 2 0 2 0 0 0 0Нийт 500 214 2 10 1 15 8 7Сурталчилгааны давтамжийг ТВ тус бүрээр харвал МАХН болон Эх орон-Ардчилал Эвслийн сурталчилгаа тухайн долоо хоногт жинтэй байр эзэлж байв. МҮТВ, UBS, ТВ5 болон ТВ9-өөр МАХН-ын сурталчилгаа, 25-р суваг ТВ-ээр Эх орон-Ардчилал эвслийн сурталчилгаа дийлэнхдээ явж байв. Бусад намууд болон бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааны хувьд МҮЭНН, МУНН-ыг эс тооцвол долоо хоногт нэгээс бага удаа ТВ-ээр сурталчилгаа хийсэн байна. 2. Сурталчилгааг хэзээ нэвтрүүлж байна вэ? / Сурталчилгааны оргил цаг(хувиар)¹ Цаг МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ91. 18 цагаас өмнө 12.3 35.0 0 13.4 02. 18.00-18.59 0.8 8.3 4.2 1.6 3.23. 19.00-19.59 14.2 6.7 27.7 26.8 28.94. 20.00-20.59 38.0 15.0 10.8 7.1 6.95. 21.00-21.59 9.0 10.0 30.2 24.4 38.46. 22.00-22.59 4.4 18.3 20.5 18.9 5.17. 23.00-23.59 5.5 6.7 6.6 7.0 17.68. 24 цагаас хойш 15.8 0 0 0.8 0Хэвлэлийн Хүрээлэнгээс сар тутам явуулдаг “Улаанбаатар хотын Телевиз үзэгчдийн судалгаа”-гаар хүн амын 80 орчим хувь нь 21,00-22,00 цагийг телевиз үзэх хамгийн боломжтой цагаар сонгосон байдаг. Дээрх хүснэгтээс харвал ТВ-ээр гарч буй сонгуулийн сурталчилгааны дийлэнх хувь нь суваг бүрийн оргил цагтай давхацахын зэрэгцээ “мэдээллийн хөтөлбөр”-ийн цагт төвлөрч байв. Тухайлбал: МҮТВ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлэг 20,00-20,30 цагт гардаг. Тэгвэл МҮТВ-ээр гарсан нийт сурталчилгааны 38 хувь нь “Цагийн хүрд” нэвтрүүлгийн үеэр гарсан байна. Мөн 25-р суваг ТВ-ийн нийт сурталчилгааны 30 орчим хувь нь “25 цаг мэдээллийн хөтөлбөр”-ийн үеэр гарчээ. ТВ тус бүрийн сурталчилгааны оргил цагийг графикаар харуулбал 3. Сурталчилгаанд оролцогчид(хувиар)Сурталчилгааны гол оролцогч МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ9Нэр дэвшигч өөрөө 15.0 53.3 69.3 7.1 27.0Сэтгүүлч 68.8 75.0 9.0 14.2 93.7Намын удирдлага 20.9 58.3 1.8 3.1 1.3Намын гишүүд 6.7 60.0 4.8 3.1 5.7Урлаг соёлын одод / уран бүтээлчид 8.7 23.3 1.2 3.1 0Гэр бүлийн гишүүд, найз нөхөд 9.9 28.3 1.8 1.6 0Дээрх хүснэгтээс харахад нэр дэвшигч өөрөө болон сэтгүүлчид сурталчилгаанд голлох үүрэгтэй байна. Тухайлбал: МҮТВ, UBS, ТВ9, ТВ5-аар ямар нэгэн сурталчилгааг цацахдаа сэтгүүлчид дийлэнх хувийг эзэлж байгаа бол 25-р суваг ТВ-ээр нэр дэвшигч өөрөө сурталчилгаандаа түлхүү оролцсон байна. 4. Сонгуулийн үеийн телевизийн сурталчилгааны төрөлНам эвсэл холбоод болон нэр дэвшигчид телевизийн сурталчилгааны дараах хэлбэрээр сурталчлуулах нь түгээмэл байна. (хувиар)Сурталчилгааны хэлбэр МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ9Клип 59.3 23.3 83.2 60.6 34.6Шууд ярилцлага 0.8 15.0 2.4 2.4 1.3Захиалгат нэвтрүүлэг 7.5 21.7 7.2 1.6 6.3Сэтгүүлчийн бэлтгэсэн нэвтрүүлэг 13.5 15.0 1.8 1.6 2.5Мэдээллийн хөтөлбөр дэх сурталчилгаа 17.4 25.0 5.4 32.3 54.7СЕХ-оос олгосон хуваарьт нэвтрүүлэг 17.4 --- --- --- ------ хуваарьт цаг байхгүйДээрх хүснэгтээс харахад бүх телевизийн хувьд клип сурталчилгааны хэлбэрийн дийлэнх хувийг эзэлж байна. Дараа нь мэдээллийн хөтөлбөрт дэх сурталчилгаа оржээ.5. Сурталчилгаагаар юун тухай өгүүлж байна / сурталчилгааны агуулгаТелевизээр гарч буй намууд / нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа ямар утга агуулга илэрхийлж байсныг тодруулбал:(хувиар)Сурталчилгааны агуулга МҮТВ UBS 25-р суваг ТВ ТВ5 ТВ9Намын түүхэн замнал 5.5 63.3 1.2 3.9 2.0Намын онцлог давуу тал 9.5 70.0 12.7 6.3 29.6Өрсөлдөгч намуудтай харьцуулсан 11.8 36.7 15.7 3.9 3.7Өрсөлдөгч намуудын алдаа дутагдал 13.1 36.7 15.1 12.6 8.8Нэр дэвшигчийн хувийн чанар 53.4 86.7 58.4 22.8 21.4Хийсэн бүтээсэн ажил 37.2 93.3 16.9 32.3 39.0Цаашид хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр 37.5 91.7 59.6 24.4 8.2Жич: Олон сонголттой хариулт 6. Сурталчилгаанд нэр дэвшигчдийн эзлэх давтамж ¹ Нэр дэвшигч Тойрог Нам Давтамж МҮТВ UBS МН25 ТВ5 ТВ9 Нийт1. Чулуунбаатар.Н 62 ЭОАЭ 1 12. Галбадрах.Л 12 ЭОАЭ 1 13. Галина.Г 59 БД 1 14. Дамдинсүрэн.Л 57 БД 1 15. Ганхуяг.П 15 ЭОАЭ 1 16. Бат-Үүл.Э 34 ЭОАЭ 1 17. Дашзэвэг.Н 74 МЛН 1 18. Батхүү.Г 25 ЭОАЭ 1 19. Баттулга.Х 9 ЭОАЭ 1 110. Бат-Хуяг.Ж 18 ЭОАЭ 1 111. Адъяа.Ж 20 МАХН 1 112. Арвин.Д 49 МАХН 1 113. Жаргалсайхан.Б 70 МБНН 1 114. Бямбаа.Ч 40 ЭОАЭ 1 115. Лүндээжанцан.Д 26 МАХН 1 116. Очирхүү.Т 12 МАХН 1 117. Одхүү.Д 55 БД 1 118. Моломжамц.Д 23 МАХН 1 119. Оюун.С 69 ЭОАЭ 1 120. Оюунбаатар.Ч 28 МАХН 1 121. Сүхбаатар.А 29 МАХН 1 122. Сайнбаяр.Ц 59 МЛН 1 123. Содномдорж.Н 72 МАХН 1 124. Хүрэлбаатар.Ү 73 МУНН 1 125. Шаравдорж.Ц 15 МАХН 1 126. Цанжид.А 13 МАХН 1 127. Шатар.Б 3 МАХН 1 128. Туяа.Д 22 МАХН 1 129. Цэрэнжав.Л 48 МАХН 1 130. Энхсайхан.М 47 ЭОАЭ 1 131. Гантөмөр.Л 76 ЭОАЭ 2 232. Батбаяр.Батж 65 ЭОАЭ 2 233. Бат-Эрдэнэ.Б 50 МАХН 1 1 234. Заяа.О 76 МУНН 1 1 235. Пүрэвдорж.Л 43 МАХН 2 236. Отгонбаяр.С 60 ЭОАЭ 2 237. Төмөр-Очир.С 2 МАХН 2 238. Энхболд.Н 38 МАХН 2 239. Энхтөвшин.Ө 46 МАХН 2 240. Баярцогт.С 32 ЭОАЭ 3 341. Дэлгэрмаа.Б 61 ЭОАЭ 1 2 342. Одончимэд.Л 14 МАХН 3 343. Мөнхтуяа.Б 63 ЭОАЭ 2 1 344. Сономпил.М 53 ЭОАЭ 1 2 345. Улаан.Ч 30 МАХН 2 1 346. Хулан.Х 57 ЭОАЭ 1 2 347. Ням-Осор.Н 58 МҮЭНН 2 2 448. Тэрбишдагва.Д 68 МАХН 3 1 449. Батбаяр.Б 70 ЭОАЭ 1 4 550. Нямдаваа.П 32 МАХН 5 551. Балсандорж.Х 60 МАХН 3 3 652. Амаржаргал.Р 64 БД 3 1 453. Амарсайхан.Р 58 МАХН 1 1 254. Бямбадорж.Ж 66 МАХН 1 2 1 2 655. Отгонтөгс.Л 64 ЭОАЭ 3 3 656. Хаянхярваа.Д 54 МАХН 6 657. Басандорж.Д 40 МНН 7 758. Батболд.Б 57 МУНН 2 6 859. Цэвээнжав.Д 53 МАХН 8 860. Эрдэнэчимэг.Ж 73 МАХН 3 1 4 861. Ганзориг.Ч 1 МАХН 10 1062. Ганхуяг.Д 58 ЭОАЭ 3 7 1063. Батхишиг.Б 64 МАХН 1 2 5 3 1164. Сүрэн.О 63 МАХН 12 1265. Баяртсайхан.Н 61 МАХН 1 6 6 1366. Ганболд.Э 75 ЭОАЭ 6 3 6 1567. Эрдэнэ.С 65 ЭОАЭ 16 1668. Батболд.С 75 МАХН 12 6 5 11 23 5769. Энхбаяр.Н 65 МАХН 7 7 5 24 4370. Мөнх-Оргил.Ц 74 МАХН 5 6 2 23 3671. Батбаатар.Б 66 ЭОАЭ 29 2972. Алтай.Д 71 МАХН 6 8 2 5 2173. Батаа.Ц 73 ЭОАЭ 4 1 15 2074. Дашдорж.Ц 70 МАХН 12 5 1 2 2075. Болормаа.Н 69 МАХН 8 4 7 1 2076. Мэдрээ.Б 74 ЭОАЭ 18 1877. Ганди.Т 57 МАХН 1 4 1 10 17Жич: МАХН=Монгол Ардын Хувьсгалт нам, ЭОАЭ=Эх Орон Ардчилал эвсэл, МБНН=Монголын Бүгд Найрамдах нам, МУНН=Монголын Уламжлалын Нэгдсэн нам, МЛН=Монголын Либериал нам, МҮЭНН=Монголын Үндэсний Эв Нэгдлийн нам, МНН=Монголын Ногоон нам, БД=Бие даагч7. Хэн хамгийн олон удаа ТВ-ээр сурталчилгаа цацав 8. Далд сурталчилгаа Сонгуулийн далд сурталчилгааг тоолохын тулд дараах шалгуураар шүүсэн болно. Сурталчилгааны шинж чанартай (сонгуульд оролцож буй улс төрийн хүчин, нэр дэвшигчийн талаар ямар нэгэн үнэлэлт өгсөн, байр суурь илэрхийлсэн, тэнцвэртэй биш, дагнасан мэдээлэл, танилцуулга агуулсан гэх мэт) мөртлөө ямар нэгэн арга хэлбэрээр тодорхой ойлгуулаагүй, хагас дутуу тайлбарласан, нууж хаасан, эргэлзээтэй байгаа бол далд сурталчилгаа гэж бүртгэсэн. Ингэхэд МҮТВ-ийн хувьд нийт сурталчилгааны 19 хувийг, UBS телевизэд 3 хувь, МН 25-р суваг телевизэд 9 хувь, ТВ5 телевизэд 21 хувийг, ТВ9 телевизэд 10 хувийг сонгуулийн далд сурталчилгаа эзэлж байв. Далд сурталчилгааны илрэх гол хэлбэр нь бүх телевизэд мэдээллийн хөтөлбөр байлаа. Энэ үеэр нам хүчин, нэр дэвшигчид өөрсдийн хийсэн бүтээснийг сурталчлах болон сонгуульд өрсөлдөгч нараа өдөөн хатгах, элдвээр хэлэх явдал түгээмэл байсан юм.
Хөтөлбөр: *
УИХ – ын 2004 оны сонгуультай холбоотойгоор Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны албанаас Конрад Аденауэрын сантай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд “Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид” олон нийтийн санал асуулга, мөн “Сонгуулийн сурталчилгааны үеийн телевизийн нэвтрүүлгийн мониторинг” сэдэвт уялдаа холбоо бүхий хоёр судалгааг амжилттай хэрэгжүүлжээ.

Шинэ
Орон нутгийн удирдлагын бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн үр нөлөө бүхий оролцоо хангагдаж чадахгүй байна. Уг асуудал нь төрийн удирдлагын төвлөрөл, орон нутгийн нийгэм, эдийн засаг, соёлын зэрэг олон хүчин зүйлстэй холбоотой хэдий ч судалгааны дүнд үндэслэн орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын зөвлөмжийг санал болгож байна.
Зохиогч:Д.Бямбажав, С.Түмэндэлгэр
Хэвлэн нийтэлсэн:ТАН төсөл, Мерси Кор Монгол ОУБ
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/BookTan200704 pdf.pdf
Түлхүүр үг:нутгийн удирдлагын байгууллагууд, иргэдийн оролцоо, иргэний нийгмийн оролцоо, бодлого боловсруулах шийдвэр гаргах үйл явц, орон нутгийн удирдлагын эрх зүйн зохицуулалт, төрийн удирдлага, орон нутгийн хөгжил
Хөтөлбөр:*
Шинэ
2007-02-20
Татварын чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
2007-02-20
Үзсэн: 11580
Дэлхий нийт иргэний нийгмийн бүлгүүдийн төсвийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлууд болоод цаашдын хүчин чармайлтад тус дөхөм болж, татварын бодлогод нөлөөлөлх чадварыг нь бэхжүүлэн, Засгийн газраа илүү хариуцлагатай байлгаж, иргэдийнхээ нэн ялангуяа эмзэг бүлгийнхний эрэлт хэрэгцээг илүүтэй хангадаг болгоход нь энэхүү гарын авлага тусална гэдэгт итгэлтэй байна.
Зохиогч:Олон улсын төсвийн төсөл, Орчуулсан: Г.Батбаяр, Хянан тохиолдуулсан: Э.Сумъяа, Н.Дорждарь
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/GuideTaxWork_mong.pdf
Түлхүүр үг:татварын чиглэлээр ажилладаг ТББ, татварын бодлого, улсын төсөв, төсвийн орлого зарлага, ТББ ба төсвийн үйл ажиллагаа, төрийн бус байгууллага ба мониторинг
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Энэхүү гарын авлага нь мониторингийн тухай үндсэн ойлголт, мониторинг хийх аргачлал, түүний гол үр дүн болох тайланг бичих, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар өгүүлэх бөгөөд энгийн ойлгомжтой ашиглахад хялбар болсон байх хэмээн найдаж байна.
Зохиогч:Бэлтгэсэн: ННФ-ын менежер Д.Энхцэцэг
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Monitoring_handbook_mon.pdf
Түлхүүр үг:ТББ ба мониторинг, мониторингийн аргачлал, мониторингийн үндсэн ойлголт, төрийн үйлчилгээнд мониторинг хийх, мониторингийн тайлан, мониторингийн төсөл, Монголын ТББ-ууд
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2007-02-20
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
2007-02-20
Үзсэн: 10416
Өөрсдийн үйл ажиллагаанд төсвийн дүн шинжилгээг хамруулсан, эсвэл төсвийн дүн шинжилгээг ажлынхаа цөм болгосон хэдэн арван төрийн бус байгууллага өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байна. Ядуучуудын асуудлыг шийдвэрлэх, засаглалын тогтолцоог сайжруулахад төсвийн практик үйл ажиллагаа учир утгатай хувь нэмэр оруулж чадах нь тэдний хүчин чармайлтаар баталгаажиж байгаа юм.
Зохиогч:Олон улсын төсвийн төсөл, Орчуулсан: Г.Батбаяр, Ж.Үнэнбат, Хянан тохиолдуулсан: Э.Сумъяа, Н.Дорждарь
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/BudgetGuide_NGO_mong.pdf
Түлхүүр үг:улсын төсөв, төсвийн бодлого, төсвийн шинжилгээ, олон улсын төсвийн төсөл, засгийн газрын төсөв, төрийн бус байгууллага ба төсвийн мониторинг, төсөв боловсруулахад ТББ-ын оролцоо
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Хууль боловсруулах, хэлэлцэх үйл явц дахь иргэдийн оролцоо Нээлттэй Нийгэм Форум, УИХ-ын Тамгын газартай хамтран “Хууль боловсруулах, хэлэлцэх явц дахь иргэдийн оролцоо” олон улсын семинарыг 2007 оны 1 дүгээр сард зохион байгуулсан билээ. Семинарын илтгэл, түүнтэй холбогдуулж гарсан асуулт-хариулт, санал шүүмжлэлийн дэлгэрэнгүй тэмдэглэлийг эмхтгэн хэвлүүлсэнийг бүрэн эхээр нь үзнэ үү.
Зохиогч:“Хууль боловсруулах, хэлэлцэх явц дахь иргэдийн оролцоо” олон улсын семинарын эмхэтгэл
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Irgediin_oroltsoo.pdf
Түлхүүр үг:хууль боловсруулах, иргэдийн оролцоо, хууль батлах үйл явц, хуулийн нээлттэй байдал, хууль боловсруулахад иргэдийн оролцоо иргэний нийгмийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудын оролцоо, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоо
Хөтөлбөр:*
Шинэ
Хүнсний аюулгүй байдлын асуудал нь хүнсний хангамж, чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал, шимт чанарыг бүхэлд нь хамарсан ойлголт юм. Иймээс энэхүү ном зүйн судалгаа нь хүнсний хангамж, чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал, шимт чанарын асуудлыг хамарсан болно.
Зохиогч:Ном зүйг эмхэтгэн бэлтгэсэн: Ч.Оюунчимэг, Я.Алтанцэцэг, Г.Гантөмөр, Ч.Нарангэрэл
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Hunsnii_A_Baidal.pdf
Түлхүүр үг:хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, эрүүл ахуйн аюулгүй байдал, хүнсний бодлого, монгол улсын хүнсний аюулгүй байдал, хоол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортын хүнсний бүтээгдэхүүн, хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүн
Хөтөлбөр:*
Шинэ
Given the sparse and dispersed population, there is some grassroots action to make the system more compact and save on administrative expenses. According to the current electoral system, when a political party wins a majority they in turn take over administrative power. This has been strongly criticized by some researchers. There are some politicians who believe that if the administrative bureaucracy were free from party direction, then the elected government would be more reliable and stable.
Зохиогч:World Health Organization
Хэвлэн нийтэлсэн:
Он:2007
Төрөл:
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2014/WHO report on violence and health - 2007.pdf
Түлхүүр үг:National Report on Violence and Health Mongolia
Хөтөлбөр:*
Шинэ
Зохиогч: Олон Улсын Төсвийн Төсөл
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл

Зохиогч:Олон Улсын Төсвийн Төсөл
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг:олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
The “Sant Maral” foundation presents the results of the December 2007 survey. The representative sample of 710 respondents from the capital Ulan Bator was collected in December 15 - 16. Tabulations are band by October – December only for capital population.
Зохиогч:Sant Maral
Хэвлэн нийтэлсэн:
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/SMPBE07_12.pdf
Түлхүүр үг:election, social and economic policy, government policy, political parties, voters, sant maral
Хөтөлбөр:*
Шинэ
Судалгаанд зах зээл дээр хүчтэй монополь эрх мэдэл бүхий цахилгаан, дулааны салбар; төгс бус өрсөлдөөнтэй салбарууд болох газрын тосны гол нэр төрлийн бүтээгдэхүүн, үүрэн холбоо, мах, ноолуур, нийтийн тээврийн салбар; шударга бус өрсөлдөөн гүнзгийрч буй төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээг худалдан авч байгаа процесс; төрийн зохицуулалт, лиценз, зөвшөөрөл олгогддог уул уурхайн салбар, газрын зах зээлийг сонгосон байна.
Зохиогч:МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн судалгааны баг, ННФ
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Economic_Index_2007.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөө, институцийн хөгжил, эдийн засгийн өсөлт, трансагцийн зардал, Монгол дахь институцийн хөгжил, Монгол улсын өрсөлдөх чадвар
Хөтөлбөр:*