Зохиогч: Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Хэвлэн нийтэлсэн: Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Он: 2004
Төрөл:
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: сонгуулийн сурталчилгаа, сонгууль ба хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн мониторингӨмнөтгөл УИХ – ын 2004 оны сонгуультай холбоотойгоор Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны албанаас Конрад Аденауэрын сантай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд “Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид” олон нийтийн санал асуулга, мөн “Сонгуулийн сурталчилгааны үеийн телевизийн нэвтрүүлгийн мониторинг” сэдэвт уялдаа холбоо бүхий хоёр судалгааг амжилттай хэрэгжүүллээ. Судалгааны гол зорилго нь сонгогчдыг үнэн зөв, тэнцвэрт мэдээллээр шуурхай хангах үүргээ Улаанбаатар хотод нэвтрүүлэг цацаж буй телевизүүд хэрхэн биелүүлж буйг тодорхойлох явдал байлаа. Судалгаа нь нэг талаар сонгуулийн сурталчилгаа телевизээр хэрхэн явагдаж буйд ажиглалт хийж, нөгөө талаар энэхүү сурталчилгаанд үзэгчид хэрхэн хандаж буйг тандан судалсан цогц хэлбэрээрээ шинэлэг юм. Учир нь үзэл бодлын өөр өөр өнцөгөөр харагч сонгогч олныхоо санал бодлыг судлан тодорхойлохын зэрэгцээ телевизийн сурталчилгааны өнгө аясыг өнөөгийн байдалд судлан харьцуулах боломжтой болсноор харилцан бие биеэ хянах, шинжлэх, батлах, үгүйсгэх нөхцөл бүрдсэн. Олон нийтийн санал асуулгын судалгаа, мониторингийн судалгааны тайланг тус, тусд нь бие даасан тайлангийн хэлбэрээр та бүхэндээ толилуулж байна. Ингэснээр уншигч Та судалгааны дүнд өөрийн үнэлгээ, дүгнэлтээ өгч, эргэцүүлнэ хэмээн найдаж байна. Энэ ташрамд уг судалгаануудыг явуулахад санхүүгийн харамгүй тусламж үзүүлэн, монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө, ардчилсан сэтгүүл зүй төлөвшин хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулж буй Конрад Аденауэрын санд талархсанаа илэрхийлье. ТЕЛЕВИЗИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МОНИТОРИНГ(судалгааны тайлан)Судалгааны талаар товчхонХэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны алба, Конрад Аденауэрын Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 5 телевизийн (МҮТВ, UBS, МН25-р суваг, ТВ5, ТВ9) сонгуулийн сурталчилгааны үеийн нэвтрүүлэгт мониторинг хийх төслийг хэрэгжүүлж дууслаа. Судалгааны төслийн зорилго нь 2004 оны Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа ТВ-үүд хэрхэн сурталчлан нэвтрүүлж байна, мөн намуудын тэнцвэрийг хэр хангаж буйд задлан шинжилгээ хийх явдал юм. Ингэснээр ТВ-үүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулж буй нэвтрүүлгийн цаг, сурталчилгааны төрөл, агуулга, давтамж зэргийг тодруулж сонирхогч байгууллага, хувь хүмүүс, олон нийтийг энэ талын мэдээллээр хангах, анализ хийх боломжийг олгох юм. Барууны хөгжингүй орнуудад ТВ-үүд намуудад зориулсан тусгай цаг, нэвтрүүлэгтэй, намууд нь суваг болгон дээр нэг нэг өөрийн нэвтрүүлэгтэй байдаг аж.Намуудын өөрсдийн бэлтгэж буй нэвтрүүлгийн цаг бусдынхтай тэнцүү байх, сэтгүүлчид нэвтрүүлэг бэлтгэхдээ аль нэг талыг баримтлахгүй байх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл намуудын сурталчилгааг тэнцвэртэй ижил түвшинд нэвтрүүлэх зэрэг олон төрлийн шалгуур шаардлагыг хангах ёстой байдаг байна. Тэгвэл эдгээр шалгуур шаардлага манайд хэр хангагдаж буйг дараах тоон үзүүлэлтээс харж болох юмМониторингоор дараах асуудлуудыг тодруулахыг зорьлоо. Үүнд:1. Сонгуулийн сурталчилгаанд зарцуулж буй хугацаа /тухайн ТВ-ийн нийт цагт эзлэх хувь/2. Судалгааны долоо хоногт аль ТВ-ээр ямар намын сурталчилгаа нийт хэдэн удаа явав.3. Ямар сурталчилгааг хэзээ нэвтрүүлж байна. /тухайн ТВ-ийн оргил цаг эсэх/4. Сурталчилгааны цаана хэн байна вэ? /нам, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүн/5. Сурталчилгааг ТВ-ээр нэвтрүүлэхдээ ямар төрлийг түлхүү ашиглаж байна. /захиалгат, далд, төлбөрт гэх мэт/6. Сурталчилгаагаар юун тухай өгүүлж байна. / агуулгаар/ 7. Сурталчилгаанд нэр дэвшигчдийн эзлэх давтамж ямар байна. Хэн хамгийн олон удаа ТВ-ээр сурталчилгаа хийв.8. Мэдээллийн хөтөлбөр дэх сонгуулийн сурталчилгааны давтамж ямар байна. 9. ТВ-ийн нэвтрүүлэгт эзлэх далд сурталчилгаа СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛСудалгааг сонгуулийн сурталчилгааны дунд үеийн /2004 оны 06 сарын 11-ны Баасан гарагаас 2004 оны 06 сарын 17-ны Пүрэв гараг хүртэл/ нэг долоо хоногийн ТВ-ийн нэвтрүүлгийг сонгон авч явуулав. Ингэхдээ дараах цагийн хуваарийн дагуу ажиллаа. Судалгаанд хамруулсан хугацааг гарагаар харуулбал:Гараг Эхэлсэн цаг Дууссан цаг Үргэлжилсэн хугацаа / өдөртДаваа 18.00 24.00 6 цагМягмар 18.00 24.00 6 цагЛхагва 18.00 24.00 6 цагПүрэв 18.00 24.00 6 цагБаасан 18.00 24.00 6 цагБямба 08.00 24.00 16 цагНям 08.00 24.00 16 цагНийт цаг 62 цагЖич: МҮТВ гэхэд 24 цагаас хойш сонгуулийн сурталчилгаа явуулж байсан тул үүнийг алдалгүй бүртгэх, 25-р суваг телевиз Бямба, Ням гарагуудад 12 цагаас эхэлдэг зэргээс шалтгаалан зарим тохиолдолд дээрх хуваарь алдагдах тохиолдол гарч байв. Гэхдээ бусад бүх тохиолдолд дээрх хуваарийг чандлан баримталсан болно.Судалгаанд хамруулсан хугацааг ТВ тус бүрээр тодруулбал: Гараг Үргэлжилсэн хугацаа / өдөрт / дунджаар Үргэлжилсэн хугацаа / 7 хоногт / дунджаарМҮТВ 8.40 цаг 61 цагUBS 8.50 цаг 62 цаг25-р суваг ТВ 7.40 цаг 54 цагTV5 8.50 цаг 62 цагTV9 8.50 цаг 60 цагНийт 41.3 цаг 299 цагДээрх хүснэгтэд дурьдсанчлан судалгаанд хамрагдсан телевизүүдийн нэг долоо хоногийн нийт 299 цагийн нэвтрүүлгийг ажиглан тоололт хийсэн болно. Мэргэжлийн 5 судлаач тус бүр нэг нэг ТВ-ийн нэвтрүүлгийг ажиглан мэдээллийг бүрдүүлсэн болно. Судлаачдын нэг долоо хоногийн турш тэмдэглэн бүртгэсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж дараах тоо баримтыг гаргалаа. СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС1. Телевизүүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан нийт цагТелевизүүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан цагийг гаргахдаа тухайн ТВ-ийн нэг долоо хоногийн нийт нэвтрүүлгийн цагт эзлэх хувиар тооцлоо. ¹ Телевиз Ажиглалт хийсэн 7 хоногийн нэвтрүүлгийн нийт цаг (минутаар) Захиалгат болон далд сурталчилгаа хийсэн хугацаа цаг(минутаар) 7 хоногийн нэвтрүүлэгт сурталчилгааны эзлэх хувь1. МҮТВ 3660 963 26.3%2. UBS 3720 445 12.0%3. 25-р суваг ТВ 3240 479 14.8%4. ТВ5 3720 292 7.8%5. ТВ9 3600 640 17.8% Нийт 17940 мин 2819 мин 1.1 Сонгуулийн сурталчилгааны давтамж / ТВ тус бүрээр ¹ Телевиз Судалгааны 7 хоногт цацагдсан нийт сурталчилгааны тоо / давтамжаар Улаанбаатарын ТВ-үүдээр явуулсан нийт сурталчилгаанд эзлэх хувь1. МҮТВ 253 33.1%2. UBS 60 7.8%3. 25-р суваг ТВ 166 21.7%4. ТВ5 127 16.6%5. ТВ9 159 20.8% Нийт 765 100%Сурталчилгааны давтамжийн хувьд МҮТВ, 25-р суваг ТВ болон ТВ9 телевизээр Улаанбаатар хотын хэмжээнд нэвтэрсэн нийт сурталчилгааны 20-оос дээш хувийг эзэлж байна. Харин UBS телевизийн давтамж бусад ТВ-үүдээс харьцангуй бага байв. 1.2 Сонгуулийн сурталчилгааны давтамж / Нам тус бүрээр ¹ Телевиз Судалгааны 7 хоногт цацагдсан нийт сурталчилгааны тоо Нийт сурталчилгаанд эзлэх хувь1. Монгол Ардын Хувьсгалт Нам 500 65.4%2. Эх орон-Ардчилал Эвсэл 214 28.0%3. Бүгд Найрамдах Нам 2 0.8%4. Монголын Үндэсний Эв Нэгдлийн Нам 10 1.3%5. Монголын Либериал Нам 1 0.1%6. Монголын Уламжлалын Нэгдсэн Нам 15 2.0%7. Монголын Ногоонтоны Нам 8 0.7%8. Бие даан нэр дэвшигчид 7 0.9%9. Бусад (Сонгуулийн Ерөнхий хороо, Сонгогчдын ЭАХХөдөлгөөн гэх мэт) 11 1.4% Нийт 765 100%Судалгааны долоо хоногт гарсан сонгуулийн сурталчилгааны 65.4 хувийг дан ганц МАХН эзэлж байна. Харин Эх-Орон Ардчилал эвслийн сурталчилгаа МАХН-аас хоёр дахин бага, бусад намынх тун бага хувийг эзэлж байв. 1.3 Сонгуулийн сурталчилгааны давтамж / телевиз болон намаарСудалгааны долоо хоногт нэвтрүүлсэн намын сурталчилгааны давтамжийг телевиз тус бүрээр харуулбал: (давтамжаар) Улс төрийн хүчнүүд / нам эвсэлТелевиз МАХН ЭОАЭ БНН МҮЭНН МЛН МУНН МНН Бие даагчМҮТВ 178 40 1 8 1 6 8 3UBS 49 11 0 0 0 0 0 025-р суваг ТВ 33 123 0 0 0 7 0 3ТВ5 85 38 1 0 0 2 0 1ТВ9 155 2 0 2 0 0 0 0Нийт 500 214 2 10 1 15 8 7Сурталчилгааны давтамжийг ТВ тус бүрээр харвал МАХН болон Эх орон-Ардчилал Эвслийн сурталчилгаа тухайн долоо хоногт жинтэй байр эзэлж байв. МҮТВ, UBS, ТВ5 болон ТВ9-өөр МАХН-ын сурталчилгаа, 25-р суваг ТВ-ээр Эх орон-Ардчилал эвслийн сурталчилгаа дийлэнхдээ явж байв. Бусад намууд болон бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааны хувьд МҮЭНН, МУНН-ыг эс тооцвол долоо хоногт нэгээс бага удаа ТВ-ээр сурталчилгаа хийсэн байна. 2. Сурталчилгааг хэзээ нэвтрүүлж байна вэ? / Сурталчилгааны оргил цаг(хувиар)¹ Цаг МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ91. 18 цагаас өмнө 12.3 35.0 0 13.4 02. 18.00-18.59 0.8 8.3 4.2 1.6 3.23. 19.00-19.59 14.2 6.7 27.7 26.8 28.94. 20.00-20.59 38.0 15.0 10.8 7.1 6.95. 21.00-21.59 9.0 10.0 30.2 24.4 38.46. 22.00-22.59 4.4 18.3 20.5 18.9 5.17. 23.00-23.59 5.5 6.7 6.6 7.0 17.68. 24 цагаас хойш 15.8 0 0 0.8 0Хэвлэлийн Хүрээлэнгээс сар тутам явуулдаг “Улаанбаатар хотын Телевиз үзэгчдийн судалгаа”-гаар хүн амын 80 орчим хувь нь 21,00-22,00 цагийг телевиз үзэх хамгийн боломжтой цагаар сонгосон байдаг. Дээрх хүснэгтээс харвал ТВ-ээр гарч буй сонгуулийн сурталчилгааны дийлэнх хувь нь суваг бүрийн оргил цагтай давхацахын зэрэгцээ “мэдээллийн хөтөлбөр”-ийн цагт төвлөрч байв. Тухайлбал: МҮТВ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлэг 20,00-20,30 цагт гардаг. Тэгвэл МҮТВ-ээр гарсан нийт сурталчилгааны 38 хувь нь “Цагийн хүрд” нэвтрүүлгийн үеэр гарсан байна. Мөн 25-р суваг ТВ-ийн нийт сурталчилгааны 30 орчим хувь нь “25 цаг мэдээллийн хөтөлбөр”-ийн үеэр гарчээ. ТВ тус бүрийн сурталчилгааны оргил цагийг графикаар харуулбал 3. Сурталчилгаанд оролцогчид(хувиар)Сурталчилгааны гол оролцогч МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ9Нэр дэвшигч өөрөө 15.0 53.3 69.3 7.1 27.0Сэтгүүлч 68.8 75.0 9.0 14.2 93.7Намын удирдлага 20.9 58.3 1.8 3.1 1.3Намын гишүүд 6.7 60.0 4.8 3.1 5.7Урлаг соёлын одод / уран бүтээлчид 8.7 23.3 1.2 3.1 0Гэр бүлийн гишүүд, найз нөхөд 9.9 28.3 1.8 1.6 0Дээрх хүснэгтээс харахад нэр дэвшигч өөрөө болон сэтгүүлчид сурталчилгаанд голлох үүрэгтэй байна. Тухайлбал: МҮТВ, UBS, ТВ9, ТВ5-аар ямар нэгэн сурталчилгааг цацахдаа сэтгүүлчид дийлэнх хувийг эзэлж байгаа бол 25-р суваг ТВ-ээр нэр дэвшигч өөрөө сурталчилгаандаа түлхүү оролцсон байна. 4. Сонгуулийн үеийн телевизийн сурталчилгааны төрөлНам эвсэл холбоод болон нэр дэвшигчид телевизийн сурталчилгааны дараах хэлбэрээр сурталчлуулах нь түгээмэл байна. (хувиар)Сурталчилгааны хэлбэр МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ9Клип 59.3 23.3 83.2 60.6 34.6Шууд ярилцлага 0.8 15.0 2.4 2.4 1.3Захиалгат нэвтрүүлэг 7.5 21.7 7.2 1.6 6.3Сэтгүүлчийн бэлтгэсэн нэвтрүүлэг 13.5 15.0 1.8 1.6 2.5Мэдээллийн хөтөлбөр дэх сурталчилгаа 17.4 25.0 5.4 32.3 54.7СЕХ-оос олгосон хуваарьт нэвтрүүлэг 17.4 --- --- --- ------ хуваарьт цаг байхгүйДээрх хүснэгтээс харахад бүх телевизийн хувьд клип сурталчилгааны хэлбэрийн дийлэнх хувийг эзэлж байна. Дараа нь мэдээллийн хөтөлбөрт дэх сурталчилгаа оржээ.5. Сурталчилгаагаар юун тухай өгүүлж байна / сурталчилгааны агуулгаТелевизээр гарч буй намууд / нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа ямар утга агуулга илэрхийлж байсныг тодруулбал:(хувиар)Сурталчилгааны агуулга МҮТВ UBS 25-р суваг ТВ ТВ5 ТВ9Намын түүхэн замнал 5.5 63.3 1.2 3.9 2.0Намын онцлог давуу тал 9.5 70.0 12.7 6.3 29.6Өрсөлдөгч намуудтай харьцуулсан 11.8 36.7 15.7 3.9 3.7Өрсөлдөгч намуудын алдаа дутагдал 13.1 36.7 15.1 12.6 8.8Нэр дэвшигчийн хувийн чанар 53.4 86.7 58.4 22.8 21.4Хийсэн бүтээсэн ажил 37.2 93.3 16.9 32.3 39.0Цаашид хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр 37.5 91.7 59.6 24.4 8.2Жич: Олон сонголттой хариулт 6. Сурталчилгаанд нэр дэвшигчдийн эзлэх давтамж ¹ Нэр дэвшигч Тойрог Нам Давтамж МҮТВ UBS МН25 ТВ5 ТВ9 Нийт1. Чулуунбаатар.Н 62 ЭОАЭ 1 12. Галбадрах.Л 12 ЭОАЭ 1 13. Галина.Г 59 БД 1 14. Дамдинсүрэн.Л 57 БД 1 15. Ганхуяг.П 15 ЭОАЭ 1 16. Бат-Үүл.Э 34 ЭОАЭ 1 17. Дашзэвэг.Н 74 МЛН 1 18. Батхүү.Г 25 ЭОАЭ 1 19. Баттулга.Х 9 ЭОАЭ 1 110. Бат-Хуяг.Ж 18 ЭОАЭ 1 111. Адъяа.Ж 20 МАХН 1 112. Арвин.Д 49 МАХН 1 113. Жаргалсайхан.Б 70 МБНН 1 114. Бямбаа.Ч 40 ЭОАЭ 1 115. Лүндээжанцан.Д 26 МАХН 1 116. Очирхүү.Т 12 МАХН 1 117. Одхүү.Д 55 БД 1 118. Моломжамц.Д 23 МАХН 1 119. Оюун.С 69 ЭОАЭ 1 120. Оюунбаатар.Ч 28 МАХН 1 121. Сүхбаатар.А 29 МАХН 1 122. Сайнбаяр.Ц 59 МЛН 1 123. Содномдорж.Н 72 МАХН 1 124. Хүрэлбаатар.Ү 73 МУНН 1 125. Шаравдорж.Ц 15 МАХН 1 126. Цанжид.А 13 МАХН 1 127. Шатар.Б 3 МАХН 1 128. Туяа.Д 22 МАХН 1 129. Цэрэнжав.Л 48 МАХН 1 130. Энхсайхан.М 47 ЭОАЭ 1 131. Гантөмөр.Л 76 ЭОАЭ 2 232. Батбаяр.Батж 65 ЭОАЭ 2 233. Бат-Эрдэнэ.Б 50 МАХН 1 1 234. Заяа.О 76 МУНН 1 1 235. Пүрэвдорж.Л 43 МАХН 2 236. Отгонбаяр.С 60 ЭОАЭ 2 237. Төмөр-Очир.С 2 МАХН 2 238. Энхболд.Н 38 МАХН 2 239. Энхтөвшин.Ө 46 МАХН 2 240. Баярцогт.С 32 ЭОАЭ 3 341. Дэлгэрмаа.Б 61 ЭОАЭ 1 2 342. Одончимэд.Л 14 МАХН 3 343. Мөнхтуяа.Б 63 ЭОАЭ 2 1 344. Сономпил.М 53 ЭОАЭ 1 2 345. Улаан.Ч 30 МАХН 2 1 346. Хулан.Х 57 ЭОАЭ 1 2 347. Ням-Осор.Н 58 МҮЭНН 2 2 448. Тэрбишдагва.Д 68 МАХН 3 1 449. Батбаяр.Б 70 ЭОАЭ 1 4 550. Нямдаваа.П 32 МАХН 5 551. Балсандорж.Х 60 МАХН 3 3 652. Амаржаргал.Р 64 БД 3 1 453. Амарсайхан.Р 58 МАХН 1 1 254. Бямбадорж.Ж 66 МАХН 1 2 1 2 655. Отгонтөгс.Л 64 ЭОАЭ 3 3 656. Хаянхярваа.Д 54 МАХН 6 657. Басандорж.Д 40 МНН 7 758. Батболд.Б 57 МУНН 2 6 859. Цэвээнжав.Д 53 МАХН 8 860. Эрдэнэчимэг.Ж 73 МАХН 3 1 4 861. Ганзориг.Ч 1 МАХН 10 1062. Ганхуяг.Д 58 ЭОАЭ 3 7 1063. Батхишиг.Б 64 МАХН 1 2 5 3 1164. Сүрэн.О 63 МАХН 12 1265. Баяртсайхан.Н 61 МАХН 1 6 6 1366. Ганболд.Э 75 ЭОАЭ 6 3 6 1567. Эрдэнэ.С 65 ЭОАЭ 16 1668. Батболд.С 75 МАХН 12 6 5 11 23 5769. Энхбаяр.Н 65 МАХН 7 7 5 24 4370. Мөнх-Оргил.Ц 74 МАХН 5 6 2 23 3671. Батбаатар.Б 66 ЭОАЭ 29 2972. Алтай.Д 71 МАХН 6 8 2 5 2173. Батаа.Ц 73 ЭОАЭ 4 1 15 2074. Дашдорж.Ц 70 МАХН 12 5 1 2 2075. Болормаа.Н 69 МАХН 8 4 7 1 2076. Мэдрээ.Б 74 ЭОАЭ 18 1877. Ганди.Т 57 МАХН 1 4 1 10 17Жич: МАХН=Монгол Ардын Хувьсгалт нам, ЭОАЭ=Эх Орон Ардчилал эвсэл, МБНН=Монголын Бүгд Найрамдах нам, МУНН=Монголын Уламжлалын Нэгдсэн нам, МЛН=Монголын Либериал нам, МҮЭНН=Монголын Үндэсний Эв Нэгдлийн нам, МНН=Монголын Ногоон нам, БД=Бие даагч7. Хэн хамгийн олон удаа ТВ-ээр сурталчилгаа цацав 8. Далд сурталчилгаа Сонгуулийн далд сурталчилгааг тоолохын тулд дараах шалгуураар шүүсэн болно. Сурталчилгааны шинж чанартай (сонгуульд оролцож буй улс төрийн хүчин, нэр дэвшигчийн талаар ямар нэгэн үнэлэлт өгсөн, байр суурь илэрхийлсэн, тэнцвэртэй биш, дагнасан мэдээлэл, танилцуулга агуулсан гэх мэт) мөртлөө ямар нэгэн арга хэлбэрээр тодорхой ойлгуулаагүй, хагас дутуу тайлбарласан, нууж хаасан, эргэлзээтэй байгаа бол далд сурталчилгаа гэж бүртгэсэн. Ингэхэд МҮТВ-ийн хувьд нийт сурталчилгааны 19 хувийг, UBS телевизэд 3 хувь, МН 25-р суваг телевизэд 9 хувь, ТВ5 телевизэд 21 хувийг, ТВ9 телевизэд 10 хувийг сонгуулийн далд сурталчилгаа эзэлж байв. Далд сурталчилгааны илрэх гол хэлбэр нь бүх телевизэд мэдээллийн хөтөлбөр байлаа. Энэ үеэр нам хүчин, нэр дэвшигчид өөрсдийн хийсэн бүтээснийг сурталчлах болон сонгуульд өрсөлдөгч нараа өдөөн хатгах, элдвээр хэлэх явдал түгээмэл байсан юм.
Хөтөлбөр: *
УИХ – ын 2004 оны сонгуультай холбоотойгоор Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны албанаас Конрад Аденауэрын сантай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд “Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид” олон нийтийн санал асуулга, мөн “Сонгуулийн сурталчилгааны үеийн телевизийн нэвтрүүлгийн мониторинг” сэдэвт уялдаа холбоо бүхий хоёр судалгааг амжилттай хэрэгжүүлжээ.

Шинэ
Судалгаа, мониторингийн ажил нь 4 үе шаттайгаар явагдаж, тухайн үе шат бүрт хийгдсэн ажлын тайлан, үр дүнг олон шатны төлөөлөл оролцсон уулзалт ярилцлага, семинар, эрдэм шинжилгээ -практикийн бага хурал зохион байгуулж, хэлэлцүүлэн гарсан шийдвэр, зөвлөмжийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчилж ажилласан нь зохих ач холбогдлоо өгсөн гэж үзэж байна.
Зохиогч:"Байгаль XI" ТББ
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2005
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/final_land_reform20050512.pdf
Түлхүүр үг:Монгол улсын газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын шинэтгэл, газар ашиглалт, газар өмчлөх эзэмших, газрын тухай хууль, тусгай хамгаалалттай газрын мониторинг, бэлчээрийн газрын мониторинг, уул уурхайн газрын мониторинг, тариалангийн газрын мониторинг, хотын газрын мониторинг
Хөтөлбөр:*
Шинэ
2005-05-11
Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн хэвлэл мэдэээллийн мониторингийн хоёрдахь шатны дүн
2005-05-11
Үзсэн: 9881
Глоб Интернэшнл ТББ нь үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, хөхүүлэн дэмжих чиглэлээр ажилладаг ба 2005 оны 5-р сарын 22-нд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэлд системтэй ажиглалт хийхээр хэвлэл мэдээллийн мониторинг төслийг хэрэгжүүлж байна.
Зохиогч:Глоб Интернэшнл ТББ
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2005
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2ndreport_mn.pdf
Түлхүүр үг:мониторинг, хэвлэл мэдээллийн мониторинг, ерөнхийлөгчийн сонгууль, сонгуулийн мониторинг, хэвлэлийн эрх чөлөө,
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2005-05-02
Монгол Оросын худалдаан дахь тарифын бус саад тотгор, стандартуудын талаарх судалгааны дүн шинжилгээ
2005-05-02
Үзсэн: 10371

ДХБ-ын хүрээнд Монгол Улс ОХУ-тай барааны тарифын болон тарифын бус саад тотгор, хязгаарлалтыг багасгах, 2 орны худалдааг хөнгөвчлөх, чөлөөтэй болгох зэрэг асуудлаар хэлэлцэж ирсэн. Хоёр улсын худалдааны статистикаас үзвэл, Монгол Улсаас ОХУ-д гаргаж буй экспортын хэмжээ аажмаар буурсан байна.
Зохиогч:"Эдийн засаг, эрх зүйн зөвлөгөө" ХХК
Хэвлэн нийтэлсэн:Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
Он:2005
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/study-12_mong.pdf
Түлхүүр үг:дэлхийн худалдааны байгууллага ба Монгол, Монгол Улсын ОХУ-тай хийх худалданы үнэ тарифын асуудал, олон улсын тарифын бус зохицуулалт, олон улсын худалдааны гэрээ хэлэлцээр
Хөтөлбөр:*
Шинэ
The MPRP rating was very high before the election. This can be seen from various survey results conducted by many organizations. For example, the International Republican Institute survey result showed that the MPRP had a rating of 48% and the "Motherland-Democracy" coalition 38% in April 2004.
Зохиогч:Researcher Ch.Tamir
Хэвлэн нийтэлсэн:
Он:2005
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-29.pdf
Түлхүүр үг:election results, election system, voters and candidates, political parties, election analysis, Mongolia election, election analysis of Mongolia
Хөтөлбөр:*
Шинэ
Төв болон орон нутгийн түвшинд төрийн эрх мэдлийг урвуулан ашиглах явдал түгээмэл байгаа бөгөөд хяналтгүй болсон тухай судлаачид, дотоодын болон гадаадын төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн санал асуулга, улс төрчид тэмдэглэн хэлж байгаа.
Зохиогч:Судлаач С.Баяраа
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2005
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/BayaraaAbuseFinal_mn.pdf
Түлхүүр үг:төрийн эрх мэдэл, төрийн захиргааны бодлого, төрийн захиргааны хууль, төрийн албаны эрх зүй, төрийн албаны томилгоо, төрийн албаны тухай хууль, албан тушаалын гэмт хэрэг, сонгууль ба төрийн алба
Хөтөлбөр:*
Шинэ
Судалгааны ажлын хэсэг Монгол дахь төлбөртэй давтлага/дамжааны цар хүрээ, шалтгаан, үр дагаврыг судлан үзэж судалгааны үр дүнг БСШУЯ болон бодлого боловсруулагчдад танилцуулах замаар ЕБС-иудын сургалтын чанарыг дээшлүүлэхэд нөлөөлөх бусад улсуудад хийсэн судалгаатай харьцуулан дүгнэлт гаргах зорилт тавин ажилласан болно.
Зохиогч:Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
Хэвлэн нийтэлсэн:Будапештийн Боловсролыг Дэмжих Хөтөлбөр
Он:2005
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/MEIEducationReport20060412.pdf
Түлхүүр үг:ебс-ийн сургалтын чанар, төлбөртэй давтлага, төлбөртэй дамжаа, ерөнхий боловсролын сургууль, ерөнхий боловсролын сургуулийн сургалт
Хөтөлбөр:*
Шинэ
Монгол Улсын төсвийн үйл явц буюу төлөвлөх, хэлэлцэх, батлах, тайлагнахад иргэний нийгмийн оролцоог хангах арга хэлбэрийг тодорхойлох зорилгоор “Төсвийн үйл явцад иргэний нийгмийн оролцоог хангах нь” судалгааны ажлыг НҮБХХ, СЭЗЯ-ны дэргэдэх Ядуурлын судалгааны нэгжийн санхүү, техникийн туслалцаатайгаар Зохистой Хөгжлийн Жендэр Төвийн судлаачдын баг гүйцэтгэлээ.
Зохиогч:Зохистой Хөгжлийн Жендэр Төвийн судалгааны баг
Хэвлэн нийтэлсэн:НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он:2005
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/20060329-Budget.pdf
Түлхүүр үг:монгол улсын төсвийн шинэчлэл, төсөв боловсруулахад иргэдийн оролцоо, иргэний нийгмийн оролцоо, төсвийн үйл явц, иргэний төсөв, төрийн сан, орон нутгийн төсөв, эдийн засгийн өсөлт
Хөтөлбөр:*
Шинэ
2005-03-23
Монгол Улсад сонгуулийн хувь тэнцүүлэх системийн аль хувилбар илүү тохиромжтой вэ?
2005-03-23
Үзсэн: 10936

Судалгааны зорилго бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай системийг боловсронгуй болгоход хувь тэнцүүлсэн системийг сонгон авах тухай онолын болон практик бодит баримт материал, мэдээлэл олгоход оршино.
Зохиогч:НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Хэвлэн нийтэлсэн:
Он:2005
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Election _proport_system.pdf
Түлхүүр үг:сонгуулийн систем, улс төрийн нам, засаглалын хэлбэр, улсын их хурлын сонгууль
Хөтөлбөр:*
Шинэ
2005-03-23
УИХ-ын сонгуулийн олонхи/дийлэнхийн тогтолцоог боловсронгуй болгох нь
2005-03-23
Үзсэн: 10469

1990 оны анхны ардчилсан сонгуулиас хойш Монгол улс дахь сонгуулийн тогтолцоо орчин үеийн жишиг, Монгол дахь улс төрийн амьдралын өвөрмөц онцлогийг тусган хөгжөөд багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох нь өнөөгийн төрийн бодлогын зайлшгүй шийдвэл зохих асуудлын нэг болоод байна.
Зохиогч:НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Хэвлэн нийтэлсэн:
Он:2005
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Election _majorator_system.pdf
Түлхүүр үг:сонгуулийн тогтолцоо, улс төрийн систем, улс төрийн нам, сонгогчид
Хөтөлбөр:*
Шинэ
Зохиогч: Roger Moyes, Marilyn Collette, John Burns and Sodnom Bekbhat
Хэвлэн нийтэлсэн: ADB
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/MON CGA final1.pdf
Түлхүүр үг: public sector reform strategy in Mongolia, governance, legal and judicial system in Mongolia, public financial management, public administration, civil society and NGO in Mongolia

Зохиогч:Roger Moyes, Marilyn Collette, John Burns and Sodnom Bekbhat
Хэвлэн нийтэлсэн:ADB
Он:2004
Төрөл:
Файл татах:/uploads/site/1126/res_mat/MON CGA final1.pdf
Түлхүүр үг:public sector reform strategy in Mongolia, governance, legal and judicial system in Mongolia, public financial management, public administration, civil society and NGO in Mongolia
Хөтөлбөр:*