Дунд орлоготой хүмүүсийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх арга замууд
Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Шведийн Засгийн газар/ШОУХА-аас хамтран “Ядуурлын судалгаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” МОН01/Ю01 төслийг 2001 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд Санхүү, эдийн засгийн яамны дэргэд Ядуурлын судалгаа нэгж (ЯСН)-ийг байгуулан ажиллаж байна. Төслийн гол зорилгын нэг хэсэг нь ядуурлыг бууруулах бодлого, үйл ажиллагааг сайжруулан хэвшүүлэхэд чухал хэрэгсэл болох ядуурлын судалгаа хийх, хяналт тавих, дүн шинжилгээ хийх үндэсний чадавхийг бэхжүүлэх явдал бөгөөд энэ хүрээнд ЯСН-ээс 2003 онд хэд хэдэн судалгааг гэрээгээр гүйцэтгүүлсэн юм. Энэ удаа “Дунд орлоготой хүмүүсийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх арга замууд” судалгааны тайланг Та бүхэнд толилуулж байна. Энэхүү судалгааг Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн Компьютерийн Техник менежментийн Их сургуулийн эрдэмтэн багш нараас бүрдсэн судалгааны баг зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Судалгааны явцын болон үр дүнг Бүсийн болон Үндэсний түвшинд таван удаагийн нээлттэй хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, олон нийтийн саналыг тусгаж оролцоог тодорхой хэмжээгээр хангасан судалгаа боллоо гэж бид дүгнэж байна.
Татварын чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл