АНУ-ын Азийн Сан Сант-Марал сантай хамтран 2006 оны 3-р сард авлигын талаархи иргэд, олон нийтийн хандлагыг тодорхойлох зорилгоор Авлигын түвшин тогтоох анхны судалгааг хийсэн бөгөөд үүнээс хойш 2009 оны 9-р сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 8 удаагийн судалгаа явуулаад байна. Авлигын түвшин тогтоох судалгаа нь хагас жил тутам хийгдсэн бөгөөд судалгаа бүрт ижил асуулгыг ашигласан. 2006 оны 3-р сард ахны суурь судалгааг 1000 хүний дунд хийсэн бөгөөд үүнээс хойш хийгдсэн 5 удаагийн судалгаа болон 8 дахь судалгааны хувьд ерөнхий чиг хандлага тогтоох зорилготой байсан тул түүврийн хэмжээг 600 хүртэл бууруулсан. Ийнхүү түүврийн тоог бууруулсан нь судалгааны үр дүнд гарах стандарт алдааг төдийлөн нэмэгдүүлээгүй бөгөөд судалгааны алдаа ойролцоогоор +/-3% байсан. 2009 оны 3-р сард судалгааны үр дүнг баталгаажуулах үүднээс түүврийн хэмжээг дахин 1000 болгон нэмэгдүүлсэн бөгөөд судалгааны үр дүн, ерөнхий чиг хандлага зөв байгаа нь уг судалгаагаар батлагдсан юм.
Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга: Олон Улсын зөвлөх бүлгийн тайлан
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зүүн хойд азийн бүс нутагтай тээврийн дэд бүтцээ нэгтгэх боломж
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/CitizenTax.pdf
Түлхүүр үг: citizen and tax, tax laws in Mongolia, Mongolian tax law, business and tax, taxpayers, rights and duties of a taxpayer, authorities tax, excise tax, customs duty, tax type