Цалин хөлсний бүтцийн туршилтийн судалгааны бодлогын шинжилгээний тайлан- 2011
Монгол Улсад цалин хөлсний талаарх статистик судалгааг 2000 оноос эхлэн явуулж, дундаж цалинг салбар, мэргэжлийн болон хүйсийн ангиллаар гаргаж эхэлсэн боловч энэ нь эдийн засгийн өсөлт, хөгжлийн явцад бий болж байгаа хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Тухайлбал, салбар, мэргэжлийн болон хүйсийн ангиллаар гарч байгаа дундаж цалингийн мэдээллээс үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллын талаарх мэдээллийг гаргаж чадахгүйгээс гадна ажлын цагийн үзүүлэлт, хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажиллагчдын насны бүлэг, тухайн салбар дахь цалингийн ялгаа, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр болон түүнээс бага цалин авч байгаа ажиллагчдын мэдээлэл гарахгүй байгаа нь цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгоход бэрхшээл бий болгож байна.
Иймээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Үндэсний статистикийн хороотой хамтран 2009-2010 онд олон улсын жишигт нийцсэн “Цалин хөлсний бүтцийн туршилтын судалгаа”-г явуулсан юм. Цалин хөлсний бүтцийн туршилтын судалгааны үр дүн, мэдээлэл нь улсын хэмжээнд болон аж ахуйн нэгжийн түвшинд цалин хөлсний бодлогыг боловсронгуй болгох, цалингийн тогтолцоог сайжруулах боломжийг олгож та бидэнд байна.
Татварын чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл