Монгол Улсын эрчим хүчний засаглалын үнэлгээний тайлан
Өнөөдрийг хүртэл Монгол Улсад эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийг бараг бүхэлд нь төр өөрөө хариуцан эрхэлж ирлээ. Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг огцом тэлж өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэгцээ тэр хэмжээгээр нэмэгдэж, нөгөө талаар хүмүүсийн амьдралын түвшинг сайжруулах, нийгмийн ялгааг багасгах, байгаль орчны доройтлыг бууруулах зэрэг тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхийн тулд асар их хөрөнгө оруулалтаар барьж байгуулагдсан, мөн гадаадын зээл тусламжийн үлэмжхэн хэсгээр шинэчлэгдэж ирсэн тус салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг урьд урьдынхаас илүү хариуцлагатай, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгох шаардлага хурцаар тавигдаж байна.
Энэхүү үнэлгээг ерөнхийдөө 2011 он, зарим талаар 2012 оны эхний хагас жилийн баримт мэдээлэл, нөхцөл байдалд тулгуурлан хийж гүйцэтгэсэн ба түүнээс хойш 2012 оны 6 дугаар сард УИХ-ын сонгууль болж төр, засгийн дотоод бүтэц, түүний дотор эрчим хүчний засаглалын тогтолцоонд зарим өөрчлөлт хийгджээ.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол