card
Зохиогч: Нийгмийн ажлын үйлчилгээ, үнэлгээний төв, Хүүхдийн эрх хамгаалал төв ТББ-ын судлаачид хамтран гүйцэтгэв.
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2015
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: ЗАЛУУЧУУДЫН ДУНДАХ ХҮЧИРХИЙЛЭЛ ХОТЫН ЗАХЫН ХОРООЛЛЫН КЕЙС
Хөтөлбөр: Иргэний оролцоог дэмжих нь

Энэ кейсийн судалгаа нь хотын захын нэг хорооллын өнөөгийн нөхцөл байдлын шууд тусгал болж байгаа утгаараа Монгол орны нөхцөл байдлыг бүрэн төлөөлж чадахгүй. Гэхдээ энэхүү судалгааны дүн нь тодорхой нэг орон нутгийн нийгмийн бодлогоор зохицуулж болох асуудлуудыг илрүүлж цаашилбал, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогод хамааралтай байж болох зарим асуудлыг хөндөж гаргаж байгаагаараа чухал юм.

Улаанбаатар хотын захын хороололд түшиглэн хийсэн энэхүү судалгааны тайлан нь үндсэн 3 бүлэгтэй. Нэгдүгээр бүлэг буюу “Залуучуудын дундах хүчирхийллийн томьёолол” хэсэгт ямар үйлдлийг хүчирхийлэл гэж авч үзэх, түүнийг судлах шалтгаан нөхцлийг авч үзсэн бол хоёрдугаар бүлэг буюу “Залуучуудын дундах хүчирхийллийг бууруулахад нөлөөлөх арга хэмжээ” хэсэгт гол төлөв бодлогын асуудлыг хөндсөн болно. Харин гуравдугаар бүлэг буюу “Судалгаа явуулсан орон нутаг дахь залуучуудын дундах хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал” хэсэгт кейсийн судалгааны үр дүн, дүгнэлтийг танилцууллаа. 

Зохиогч: Нийгмийн ажлын үйлчилгээ, үнэлгээний төв, Хүүхдийн эрх хамгаалал төв ТББ-ын судлаачид хамтран гүйцэтгэв.
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2015
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: ЗАЛУУЧУУДЫН ДУНДАХ ХҮЧИРХИЙЛЭЛ ХОТЫН ЗАХЫН ХОРООЛЛЫН КЕЙС
Хөтөлбөр: Иргэний оролцоог дэмжих нь