ЗАЛУУЧУУДЫН ДУНДАХ ХҮЧИРХИЙЛЭЛ ХОТЫН ЗАХЫН ХОРООЛЛЫН КЕЙС
Энэ кейсийн судалгаа нь хотын захын нэг хорооллын өнөөгийн нөхцөл байдлын шууд тусгал болж байгаа утгаараа Монгол орны нөхцөл байдлыг бүрэн төлөөлж чадахгүй. Гэхдээ энэхүү судалгааны дүн нь тодорхой нэг орон нутгийн нийгмийн бодлогоор зохицуулж болох асуудлуудыг илрүүлж цаашилбал, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогод хамааралтай байж болох зарим асуудлыг хөндөж гаргаж байгаагаараа чухал юм.
Улаанбаатар хотын захын хороололд түшиглэн хийсэн энэхүү судалгааны тайлан нь үндсэн 3 бүлэгтэй. Нэгдүгээр бүлэг буюу “Залуучуудын дундах хүчирхийллийн томьёолол” хэсэгт ямар үйлдлийг хүчирхийлэл гэж авч үзэх, түүнийг судлах шалтгаан нөхцлийг авч үзсэн бол хоёрдугаар бүлэг буюу “Залуучуудын дундах хүчирхийллийг бууруулахад нөлөөлөх арга хэмжээ” хэсэгт гол төлөв бодлогын асуудлыг хөндсөн болно. Харин гуравдугаар бүлэг буюу “Судалгаа явуулсан орон нутаг дахь залуучуудын дундах хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал” хэсэгт кейсийн судалгааны үр дүн, дүгнэлтийг танилцууллаа.
Татварын чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл