Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ШИНЖИЛГЭЭ - Эмхэтгэл 1-т
- Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх
- Гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалсан байдал
- Гэм буруугүй нь тогтоогдож цагаатгагдсан хэргүүд ба түүний улмаас хоригдсон иргэдийн хохирлын нөхөн төлбөр
- Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
гэсэн сэдвүүд багтлаа.
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд 2013 оноос эхлэн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил болгосон нь шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангахад чухал алхам болсон юм. Нээлттэй нийгэм форум нь нийтэд ил болсон шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийж байх нь шүүхийн шийдвэрийн чанарыг дээшлүүлэх, шүүгчийн ажлын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж үзсэний дүнд шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлээд байна.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол