ЧУХАЛ СЭДЭВ: Эрүүгийн процесс ба Хүний эрх
Нээлттэй Нийгэм Форум нь эрх зүйн шинэчлэлийн үйл явцыг бодлогын хэлэлцүүлэг, судалгаагаар дэмжиж ажиллахыг зорьдог билээ. Энэ хүрээнд хүний эрхэд суурилсан, шударга процесс бүхий эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Эрүүгийн процесс ба Хүний эрх” цуврал 6 хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эдгээр хэлэлцүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа үетэй давхцаж буйгаараа онцлог бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд тулгамдаж буй хүний эрхийн асуудлын талаар олон талын байр суурийг тодруулах зорилготой юм. Хэлэлцүүлгийг ХЗДХЯ, ХЗТТ, МХХ, МӨХ, ХЭҮК болон холбогдох ТББ-уудтай хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн улсын өмгөөлөгч, хуулийн болон хууль сахиулах байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон болно. Хэлэлцүүлгийг дараах зургаан сэдвээр зохион байгуулсан бөгөөд тэмдэглэлийг уншигчдад дөхөм байдлаар сийрүүлэн хүргэж байна.
1. ЭХХШтХ-ийн 31-р бүлэгт заасан сэжигтэн болон түүний эрхийн талаарх зохицуулалт
2. Эрүүгийн процесс дах хүний эрхийн баталгаа
3. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоо
4. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг
5. Мөрдөн шалгах нууц ажиллагаа
6. Эрүүгийн процесст хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах нь
Монголд малчдын тогтвортой амжиргааг тэдний хамтын үйл ажиллагаагаар дээшлүүлэх нь
Монголд малчдын тогтвортой амжиргааг тэдний хамтын үйл ажиллагаагаар дээшлүүлэх нь
Fostering the sustainable livelihoods of herderd in Mongolia via collective action
Fostering the sustainable livelihoods of herderd in Mongolia via collective action
Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз монголия инк ХХК, Айвенхоу майнз лимитед, Рио Тинто интернэшнл холдингс лимитед компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2010
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-65.pdf
Түлхүүр үг: үндэсний аюулгүй байдал, монгол улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлын хууль, аюулгүй байдлын тухай хууль, аюулгүй байдаль, хүний эрх


