МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
2023-01-13
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР АВЧ ҮЗЭХ НЬ
2023-01-13
Монгол Улс эрх зүйн зохицуулалтын чанарыг дээшлүүлэх, энэ
үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог хангах чиглэлээр хууль
тогтоомжид эрчимтэй шинэчлэл хийж байгаагийн дотор 2015 онд
батлагдсан Хууль тогтоомжийн тухай хууль онцгой байр суурь эзэлнэ.
Тус хуулиар хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судлах
эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлсний үндсэн
дээр үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төсөл боловсруулах, улмаар
хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх, холбогдон гарах зардлын тооцоо
хийх, төсөл боловсруулах явцдаа иргэн, төр, төрийн бус байгууллагаас
санал авах үйл явцыг нарийвчлан зохицуулсан байдаг.
Хэвлэн нийтэлсэн:Hээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Файл татах:/uploads/users/3093/files/Law%20of%20Making%20Law_Web.pdf
Түлхүүр үг:ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР АВЧ ҮЗЭХ НЬ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжид шинээр тусгагдсан кибер аюулгүй байдал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг ойлголтууд, улмаар кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаарх бусад улс орны зохицуулалт, гэмт хэргийг мөрдөн шалган тогтоож, шийдвэрлэж буй практикийг харьцуулан судалсан сонирхолтой тайланг уншигчдадаа толилуулж байна. Тус судалгааг Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн судлаач нар хийж гүйцэтгэсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/kiber%20gemt%20hereg_%20last_edit%20Otgoo.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн эрх зүйн шинэтгэл, цахим гэмт хэрэг, кибер гэмт хэрэг, гэмт хэрэг
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум нь эрх зүйн шинэчлэлийн үйл явцыг бодлогын хэлэлцүүлэг, судалгаагаар дэмжиж ажиллахыг зорьдог билээ. Энэ хүрээнд хүний эрхэд суурилсан, шударга процесс бүхий эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Эрүүгийн процесс ба Хүний эрх” цуврал 6 хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эдгээр хэлэлцүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа үетэй давхцаж буйгаараа онцлог бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд тулгамдаж буй хүний эрхийн асуудлын талаар олон талын байр суурийг тодруулах зорилготой юм. Хэлэлцүүлгийг ХЗДХЯ, ХЗТТ, МХХ, МӨХ, ХЭҮК болон холбогдох ТББ-уудтай хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн улсын өмгөөлөгч, хуулийн болон хууль сахиулах байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон болно. Хэлэлцүүлгийг дараах зургаан сэдвээр зохион байгуулсан бөгөөд тэмдэглэлийг уншигчдад дөхөм байдлаар сийрүүлэн хүргэж байна.
1. ЭХХШтХ-ийн 31-р бүлэгт заасан сэжигтэн болон түүний эрхийн талаарх зохицуулалт
2. Эрүүгийн процесс дах хүний эрхийн баталгаа
3. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоо
4. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг
5. Мөрдөн шалгах нууц ажиллагаа
6. Эрүүгийн процесст хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах нь
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/users/3093/files/Chuhal%20sedev%201_Last.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн хууль, эрүүгийн эрх зүйн шинэтгэл
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Зорчих эрхийг хязгаарлах ялын тухай ойлголт, түүний шинжийг онол, практикийн түвшинд авч үзэж, гадаад орны туршлага, өөрийн орны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, зөвлөмж, санал боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Zorchih%20erh_Edit%20Last%20Otgoo.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн эрх зүйн шинэчлэл
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт захиргааны шүүхийн шийдвэртэй холбоотой хоёр тайланг танилцуулж байна.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-8_FINAL.pdf
Түлхүүр үг:Шүүх, шүүхийн шийдвэр, Хараат бус шүүх, эрх зүйт ёс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2022-11-16
Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийн аудитын дүнг хэлэлцлээ
2022-11-16
Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр боллоо. Хурлаар “Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан”-г хэлэлцэв.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:ТӨСВИЙН ШИНЖИЛГЭЭ
Файл татах:
Түлхүүр үг:Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийн аудитын дүнг хэлэлцлээ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цуврал эмхэтгэлийн 7 дох дугаарт иргэний шүүхийн тодорхой төрлийн хэрэг маргаан шийдвэрлэсэн шийдвэрийг судалсан гурван судалгааны тайланг эмхэтгэн багтаасан байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй нийгэм форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report%207%20Final.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр, шүүх эрх мэдэл, шүүхийн хараат бус байдал, шүүхийн шийдвэр судалгаа, судалгаа
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2022-10-26
ННФ-ын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс 2023 оны улсын төсвийн төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж гаргалаа.
2022-10-26
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөл нь “Монгол Улсын 2023 оны төсвийн төлөвлөлт” сэдвээр хэлэлцүүлэг хийж, Улсын Их Хурал, Засгийн газарт хандан төсвийн төлөвлөлтийн асуудлаар санал, зөвлөмж гаргалаа. Монгол Улсын макро эдийн засгийн тооцоолол, төсвийн орлогын болон урсгал ба хөрөнгө оруулалтын зарлагын төлөвлөлтийг оновчтой болгох, гадаад зээл, тусламжийн төлөвлөлтийг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулах хэрэгтэй байгааг Зөвлөлөөс тэмдэглэн, эдгээрийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээг санал болголоо. Түүнчлэн улсын төсвийг Засгийн газар хэлэлцэхэд тавигдах шаардлагыг хуульд тусгах, татварын болон Ирээдүйн өв сангийн хуулийг ирэх оны төсвийн тухай хуулиас тусад нь хэлэлцдэг байх нь зүйтэй байгааг онцлов.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2022
Төрөл:
Файл татах:/uploads/users/3093/files/2_TuswiinZuwlul_2023_ANNEX-Final.pdf
Түлхүүр үг:Төсвийн зөвлөл, улсын төсөв, төсвийн төлөвлөлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Манай улс 2015 оны Эрүүгийн хуульд заналхийлэх буюу хүний хувийн халдашгүй чөлөөтэй байх эрх, бусад эрхэд заналхийлэл, сүрдүүлэх явдлыг гэмт хэрэг хэмээн зүйлчлэн тусгаж, эрүүгийн хариуцлага тооцох болсон бөгөөд 2017-2020 онд нийт 163 заналхийлэх гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шинэ төрлийн энэхүү гэмт хэргийн талаар иргэд олон нийт, ялангуяа залуучууд, өсвөр насны хүүхдүүдэд мэдээлэл хүргэх зорилгоор Нээллтэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Хөгжлийн эрх зүйн төв ТББ ажиллаж байгаа бөгөөд тэдний хийсэн зохиомж.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2022
Төрөл:Видео
Файл татах:
Түлхүүр үг:
Хөтөлбөр:Иргэний оролцоог дэмжих нь
Шинэ
2022-10-24
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс улсын төсвийн төлөвлөлтийн асуудлаар хийсэн хэлэлцүүлгийн дүнг хүргэж байна.
2022-10-24
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөл нь ээлжит хэлэлцүүлгээ “Монгол Улсын төсвийн төлөвлөлт” сэдвээр хийж, үр дүнг уншигч Та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн Төсвийн шинжилгээгээр улсын төсвийн төлөвлөлтөд тулгарч буй асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ төлөвлөлтийг сайжруулахын тулд УИХ, Засгийн газар, Сангийн яам болон холбогдох бусад төрийн байгууллагын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгов.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2022
Төрөл:ТӨСВИЙН ШИНЖИЛГЭЭ
Файл татах:/uploads/users/3093/files/1_OSF_Tusviin%20shinjilgee2022-FINAL_4.pdf
Түлхүүр үг:Төсвийн зөвлөл, улсын төсөв, төсвийн төлөвлөлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах