Төсвийн тухай хуулийн дагалдах хуульд хийсэн шинжилгээ - Бодлогын асуудал #40
Сүүлийн жилүүдэд хууль тогтоох үйл ажиллагаанд баримтлах дэг журам алдагдаж, холбогдох тооцоо, судалгаа, олон нийтийн хэлэлцүүлгийг зохих ёсоор хийхгүй байх, хуулийн төсөлд тавигдах агуулгын болон хэлбэрийн шаардлагыг зөрчих явдал гарах боллоо. Тухайлбал, дагалдах хууль нэрээр анхдагч хууль, шинэчилсэн найруулга батлах, хуулийн үзэл баримтлалыг өөрчлөхуйц зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтийг нэмэлт өөрчлөлт хэлбэрээр оруулж байгаа нь хууль тогтоомжийн үр нөлөөг бууруулах, үндэсний эрх зүйн тогтолцооны системчлэлийг алдагдуулах эрсдэлтэй юм. Энэ байдал нь ялангуяа төсвийн хууль, түүний дагалдах хуулиудад илүүтэй ажиглагдах боллоо. Иймд төсвийн тухай хуулийн хамт өргөн баригдаж батлагдсан хуулиудад дүн шинжилгээ хийх замаар “дагалдах хууль” гэх ойлголтын агуулга, шалгуурыг нарийвчлан тодорхойлох зорилгоор энэхүү бодлогын шинжилгээг хийв.
Татварын чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл