Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Хуулийн шүүмж №47
ХЗДХЯ-аас боловсруулсан Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хийсэн шинжилгээг Хуулийн шүүмж цувралаараа хүргэж байна. Хуулийн зарим зүйл, заалт, нэр томьёог хэт ерөнхий томьёолсон нь хуулийн төсөл хэл найруулгын хувьд хоёрдмол утгагүй, товч, тодорхой байх шаардлагад нийцэхгүй бөгөөд шийдвэр гаргагчдад өөрийн үзэмжээр тайлбарлан хэрэглэх боломж олгох эрсдэлтэй. Түүнчлэн бусад хууль, жишээлбэл, Цагдаагийн албаны тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг уялдуулан өөрчлөхгүй бол уг хуулийн төсөлд тусгагдсан дэвшилттэй зүйл, заалтууд хэрэгжих боломжгүйд хүрэх эрсдэлтэй байна. Мөн зарим хязгаарлалт, хориг нь олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрхийг үндэслэлгүй хэтрүүлэн хязгаарласан шинжтэй байна.
Татварын чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл