card
Эрх зүйн шинэтгэл, хараат бус шүүхЭрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих2018#ЭрүүгийнЭрхзүйнШинэчлэлХуулийн шүүмж

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

Зохиогч: ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2018
Төрөл: Хуулийн шүүмж
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль - Хуулийн шүүмж №22
Хөтөлбөр: Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих

Нээлттэй Нийгэм Форум нь Монголын Хуульчдын Холбооны Эрүүгийн эрх зүйн хороотой хамтран “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт 8 цуврал хэлэлцүүлгийг мөрдөгч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, их дээд сургуулийн багш нар, хохирогч хамгааллын чиглэлээр ажилладаг ТББ-ын ажилтан зэрэг нийт 150 орчим мэргэжилтнийг оролцуулан 2018 оны 4-р сарын 20-ны өдрөөс 5-р сарын 22-ны хооронд зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгийн үеэр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцлээ.  

Хэлэлцүүлгээс гарсан тулгамдсан асуудлыг нийтлэг болон тусгай асуудлууд хэмээн хоёр бүлгээр танилцуулж байгаа бөгөөд дээрх 4 хуулийн хүрээнд нийтлэг 90, тусгай 266 тулгамдсан асуудлыг тодорхойлоод байна. Энэхүү хуулийн шүүмж нь эрүүгийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль хэрэгжүүлэх албан тушаалтныг чадавхжуулах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх дүрэм журам, удирдамж, заавар зөвлөмж, гарын авлага боловсруулахад хувь нэмэр болно гэдэгт найдаж байна.

 

 

 

Зохиогч: ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2018
Төрөл: Хуулийн шүүмж
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль - Хуулийн шүүмж №22
Хөтөлбөр: Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих