card
Эрх зүйн шинэтгэл, хараат бус шүүхХүний эрхЭрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих#БодлогынАсуудалБодлогын асуудал2025

Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт: Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ - Бодлогын асуудал №51

Зохиогч: Хүний эрхийг хамгаалах залуу хуульчдын клуб ТББ
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2025
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Хууль тогтоомжийн тухай хууль, Хүний эрхийн үнэлгээ
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь

Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үр дагавар бүхий хуулиуд батлагдан гарах болсон нь хууль тогтоомжийн төсөл боловсруулах шатанд хийгдэх ёстой судалгаа шинжилгээний чанар, тэр дундаа хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ зохих ёсоор хийгдэхгүй байгаатай холбоотой. Энэ нь эргээд холбогдох судалгааны цар хүрээ болон аргачлалд хүний эрхийн үнэлгээний шаардлага тодорхой тусаагүйгээс болж буй. Тодруулбал, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хийгдэх үндсэн дөрвөн төрлийн судалгаанаас зөвхөн хэрэгцээ, шаардлагын тандан судалгааны агуулгад хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ тухайлан дурдагдсан байна. Харин хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээний хүрээнд хүний эрхийн үнэлгээ хийх  зохицуулалт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хууль тогтоомжийн тухай хуульд шинээр орсон нь сайшаалтай боловч судалгааны аргачлал шинэчлэн батлагдаагүйгээс хараахан хэрэгжиж эхлээгүй байна. Тэрчлэн хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, зардлын тооцооны хүрээнд хүний эрхийн үнэлгээ хийх, зөрчил, сөрөг нөлөөллийг бууруулахад гарах зардлын тооцоолол шаарддаггүй хэвээр байна. 

 

 

 

 
Зохиогч: Хүний эрхийг хамгаалах залуу хуульчдын клуб ТББ
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2025
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Хууль тогтоомжийн тухай хууль, Хүний эрхийн үнэлгээ
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь