ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгоо: ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, чанар, бүтээмжийн менежерийн томилгоо - Бодлогын асуудал №56
ТӨК-ийн засаглалын нэг чухал шаардлага нь төрөөс хараат бусаар бизнесийн зарчмын дагуу бие даан ажиллах явдал билээ. Энэхүү хараат бус байдлыг хангахад ТӨК-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтны томилгоо нэн чухал бөгөөд нэр дэвшигчдэд тавих шаардлага, томилгооны үйл явцыг нарийвчлан зохицуулж, ТУЗ-ийн хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах учиртай.
Энэхүү шинжилгээгээр улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг сонгон авч, 2020-2024 онд хийгдсэн удирдах албан тушаалтны томилгоон дахь хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ. Энэ хугацаанд дээрх 3 компанид ТУЗ-ийн гишүүний томилгоо 10, гүйцэтгэх удирдлагын 7, Засгийн газрын БЭТ-ийн 1, чанар, бүтээмжийн менежерийн 9 томилгоо тус тус хийгдсэн байна. Ингэхдээ ТУЗ-ийн хараат бус гишүүдийн томилгоонд сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий зохион байгуулсан бол бусад нь огт сонгон шалгаруулалтгүй явагджээ.
ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгоонд хийсэн шинжилгээний тайлантай танилцана уу.
Эдийн засгийн зөвлөлөөс Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн талаарх санал, зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ
Эдийн засгийн зөвлөлөөс өрийн удирдлагын асуудлаарх санал, зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ
Эдийн засгийн зөвлөлөөс өрийн удирдлагын асуудлаарх санал, зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ
Эдийн засгийн зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдлийн асуудлаарх санал, зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ
Law on the National Sovereign Wealth Fund and Its Implementation: Risks and Policy Options - Policy brief №50
СОНГУУЛИЙН ТОЙРОГ БАЙГУУЛАХ, МАНДАТЫН ТОО ХУВААРИЛАХ АСУУДЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ №53
- Хүний эрх
- Ардчилсан сайн засаглал
- Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих
- Ардчиллын институциүдийг бэхжүүлэх
- Иргэдийн оролцоо, иргэний нийгэм
- #ИлТодБайдал
- #ТөрийнХариуцлага
- #МэдээллийнИлТодБайдал
- #НийтийнСонсгол
- #МэдэхЭрх
- #СайнЗасаглал
- #ИргэдийнОролцоо
- #ИргэнийНийгэм
- #ХуулийнШүүмж
- Хуулийн шүүмж
Хууль тогтоомжийн тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал, шүүмж - Хуулийн шүүмж №49
- Хүний эрх
- Ардчилсан сайн засаглал
- Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих
- Ардчиллын институциүдийг бэхжүүлэх
- Иргэдийн оролцоо, иргэний нийгэм
- #ИлТодБайдал
- #ТөрийнХариуцлага
- #МэдээллийнИлТодБайдал
- #НийтийнСонсгол
- #МэдэхЭрх
- #СайнЗасаглал
- #ИргэдийнОролцоо
- #ИргэнийНийгэм
- #ХуулийнШүүмж
- Хуулийн шүүмж


