МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
2013-01-28
Өгөгдлийн уурхай: 2006-2011оны ОҮИТБС-ын үндэсний тайланд хийсэн дүн шинжилгээ
2013-01-28
Энэхүү тайланд ОҮИТБС-ын өнгөрсөн хугацааны тайлангуудад хуримтлагдсан өгөгдлүүдийг олон нийт, ялангуяа орон нутгийн иргэдийн зүгээс илүү сонирхож байгаа хэлбэр, ангилалд оруулж тайлбарлан дүгнэлт хийж, ОҮИТБС-ын дүрэм, журмыг сайжруулах арга замуудыг санал болгох зорилго тавьсан юм. Тухайлбал, тодорхой компаниас төлөгдсөн төлбөр орон нутгийн засаг захиргаанд очиж байгаа эсэхийг ОҮИТБС-ын мэдээллээс харах боломжгүй байгааг дэлгэж харуулав.
Хэвлэн нийтэлсэн:Дэлхийн банк, ОҮИТБС-ын олон талын хандивлагчдын итгэлцлийн сангийн санхүүжилтээр уг судалгааг хийн, ННФ хэвлэн нийтлэв.
Он:2013
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Data Mining_mong.pdf
Түлхүүр үг:Өгөгдлийн уурхай: 2006-2011оны ОҮИТБС-ын үндэсний тайланд хийсэн дүн шинжилгээ
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2011-05-11
Орлогын Ажиглагч Индекс: Ил тод байдал: Засгийн газрууд ба газрын тос, байгалийн хий, уул уурхайн үйлдвэрлэл
2011-05-11
лон улсын түвшинд анх удаагаа байгалийн арвин их баялагтай 41 улс орныг хамруулсан Орлогын Ажиглагч Индексийг АНУ-д төвтэй төрийн бус Орлогын ажиглагч хүрээлэн, олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг Транспарэнси Интернэшнл байгууллагуудаас хамтран гаргасан нь Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой болсныг тэмдэглэн, үндсэн тайланг нь уншигч танд эх хэлнээ хөрвүүлэн хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/RWI_Pages.pdf
Түлхүүр үг:Орлогын Ажиглагч Индекс: Ил тод байдал: Засгийн газрууд ба газрын тос, байгалийн хий, уул уурхайн үйлдвэрлэл
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
ргэж сэргэхгүй байгалийн баялаг болох ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа нь эхлэл, төгсгөлтэй учир уул уурхайн хаалтын иж бүрэн зохицуулалтын механизмыг урьдчилан бий болгосон байх шаардлагатай гэж үзэж, уг зохицуулалтыг бий болгох, нэвтрүүлэх хэрэгцээ, боломж, арга замыг тодорхойлохыг судалгааны зорилго болгон дэвшүүлсэн юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-197.pdf
Түлхүүр үг:Уурхайн хаалт: Эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь - Судалгааны тайлан
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Эдийн засгийн тогтворгүй байдал нь нийгмийн тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийг хангаж нөхцөл байдал руу хөтлөж буй нь өнөөдрийн манай улсын өмнө тулгараад байгаа маш том сорилт юм. Тиймээс үүнийг арилгахын тулд байгалийн баялгийн, тэр дундаа уул уурхайн орлогын менежментийн ямар бодлого, арга хэрэгслийг ашиглах боломж байгааг энэхүү бодлогын судалгааны ажлын хүрээнд гаргаж ирэхийг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-49.pdf
Түлхүүр үг:Уул уурхайн орлогын менежментийн макро бодлого ба институциональ тогтолцоо
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Төрийн өмчит Эрдэнэс МГЛ компани ашиглалтын лицензийг нь эзэмшиж буй Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа хөрөнгө оруулагчийг хэрхэн татан оролцуулах саналаа Засгийн газар гаргажээ. Чингэхдээ тус ордыг хэд хэдэн хэсэгт хувааж, хөрөнгө оруулагчдын техникийн болон санхүүгийн саналд үндэслэн урьдчилан сонгон шалгаруулалт хийж 5-7 компани шалгаруулах ба тэдгээртэй бүтээгдэхүүн хуваах хэлбэрийн дагуу хамтран ажиллах санал тавьж, хэлэлцээ хийсний үндсэн дээр хөрөнгө оруулагчдыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. ННФ энэхүү саналтай холбоотой товч санал дүгнэлт бэлтгэснээ толилуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-42.pdf
Түлхүүр үг:тавантолгой, уул уурхай, нүүсний олборлолт, ашигт малтмал, эрдэнэс мгл компани, уул уурхайн хөрөнгө оруулалт, тавантолгойн орд
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Орлогын ажиглагч хүрээлэн өөр бусад салбарынхан, ОҮИТБС-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар энэхүү Гүн өрөмдөж үзэхүй номыг ОҮИТБСд иргэний нийгэм үр нөлөөтэй оролцоход туслах эх сурвалж болгон гаргасан юм. Энэхүү гарын авлагад ОҮИТБС-ын үйл явцын үе шат бүрийн дэлгэрэнгүй тоймыг харуулсан байгаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2009
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/GunUrumdujUzehuiFinal version_72dpi.pdf
Түлхүүр үг:уул уурхай, олборлох үйлдвэрлэл, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага, эрдэс баялаг, эрдсийн сан, газрын баялаг, нөөц, үйлдвэрлэл, эдийн засаг,
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Энэхүү ном уул уурхайн салбарын бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, сонирхогч нарт салбарын бодлогын зарим асуудлаар арга зүйн болон практик туслалцаа үзүүлэх гарын авлага болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2009
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/MiningProceeding.pdf
Түлхүүр үг:байгалийн нөөц баялаг, уул уурхайн салбарын хөгжил, оюу толгой, уул уурхай дахь хөрөнгө оруулалт, айвенхоу майнз, гэрээ хэлцлийн ил тод байдал, эрдэс баялгийн сан, хөрөнгө оруулалтын гэрээ, оюутолгойн гэрээ ба монгол, уул уурхайн татвар төлбөр
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Энэхүү номыг орчуулан, эрхэм танд толилуулах болсон учир нь чухам алт хөгжил авчраагүй гадны орнуудын гашуун туршлагыг тайлбарлаж, нөөцийн хясланг тойрч гарахад шаардлагатай арга замыг тодорхойлон зөвлөсөн нь эрдэс баялгийн зохистой удирдлагыг бий болгохыг эрмэлзэж буй манай улсын бодлого боловсруулагчид, түүнчлэн алтнаас хамаарч амьдарч буй жирийн иргэдэд нэгийг бодогдуулж, хоёрыг сануулна гэсэн итгэл үнэмшил юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Gold.pdf
Түлхүүр үг:алт, байгалийн баялаг, эрдэс бодис, үнэт металл, гар аргаар алт олборлолт, алтны үнэ цэнэ, байгалийн тэнцвэрт байдал, байгаль орчин, нөхөн сэргээлт, алтны судал, алтны хяслан,
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Төр засаг уул уурхайн салбараас олох орлогоо, уул уурхайн компаниуд харин төр засагт төлсөн татвараа нийтэд мэдээлдэг, улмаар уг хоёр мэдээлсэн тоо хэмжээ ижил тэнцүү байх энгийн зарчим дээр үндэслэн уг салбарын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг иргэдэд ойлгуулж, авилгал үүсэх нөхцлийг хязгаарлах зорилготой уг санаачлага олон улсын түвшинд хэрхэн хэрэгжиж байгаа талаар энэхүү судалгаанд тусгасан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Eye on EITI.pdf
Түлхүүр үг:эдийн засаг, уул уурхай, байгалийн баялаг, олборлох үйлдвэрлэл, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага, эрдэс баялаг, байгалийн нөөц,
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Олон Улсын Зөвлөх бүлгийн энэхүү тайланд Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилгын зорилго, зарчим, шалгуурууд, хэрэгжүүлэх хөшүүрэг, тулгарах сорилт, цаашид зохицуулах асуудал зэргийг багтаасан ба дээрх санаачилгыг хэрэгжүүлэх үүрэгтэй төр, засгийн албан тушаалтнууд мөн уул уурхайн компаниудын удирдлагад гарын авлага болохуйц мэдээллийг багтаасан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OlborlohUildverlelSanaachilga.pdf
Түлхүүр үг:Монгол улсын олборлох салбар, олборлох салбарын ил тод байдал, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, уул уурхайн салбар, олборлох салбарын ил тод байдлын санаачилга ба Монгол
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь