ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН САЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИХ
Эрдэс баялгийн сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод байдал, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг бодит ажил хэрэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтийг дэмжин гэрээ болон эцсийн өмчлөгчийн ил тод байдлаар дамжуулан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх олон нийтийн хяналтыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд идэвхтэй явуулж ирлээ.Тэрчлэн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан үзэл санааг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, баялгийн тэгш шударга хуваарилалт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах эрх, мэдэх эрхийг хангах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхэд анхааран ажиллаж байна. Бодлогын хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага нэхэх иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх нь бидний үйл ажиллагааны нэг томоохон хэсэг юм.
Шинэ
2023-11-15
Төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлага, зохион байгуулалт - Бодлогын асуудал №37
2023-11-15
Эрдэнэс Монгол нэгдлийн удирдлагыг бэхжүүлэх үүднээс төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлагын загвар, түүнийг хэрэгжүүлэх суурь зарчмууд, анхаарах асуудлуудыг олон улсын сайн жишигт тулгуурлан үнэлж, зөвлөмж боловсруулах зорилгоор энэхүү бодлогын шинжилгээг хийсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal__%20final_soft.pdf
Түлхүүр үг:Төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлага, зохион байгуулалт - Бодлогын асуудал №37
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Төрийн өмчит компанийн хуулийн төсөл боловсруулагдаж байгаа энэ цаг үед ТӨК-ийн удирдлагад эрх мэдлийн оновчтой хуваарилалт бий болгох замаарТУЗ-ийн бие даасан байдлыг хангахын зэрэгцээ, хариуцлагын зөв тогтолцоо бий болгоход чиглэсэн бодлогын шинжилгээний тайланг хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_36%20(3)(1).pdf
Түлхүүр үг:Төрийн өмчит компани, ТУЗ-ийн бүрэн эрх, хариуцлага
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Уул уурхайн салбар дахь хяналт шалгалт, түүний үр нөлөөг судлан шинжилж, хяналт шалгалтын тогтолцоог оновчтой болгох, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго оршиж байгаа юм.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Mining%20Inspection_Web.pdf
Түлхүүр үг:Уул уурхайн салбар, эрдэс баялгийн салбар
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж байгаа Төрийн болон орон нутгийн
өмчийн тухай хуулийн төслийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар эцэслэгдсэн
хувилбартай танилцан дараах саналыг гаргаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Law_review40.pdf
Түлхүүр үг:Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөлд өгөх санал шүүмж - Хуулийн шүүмж №40
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2022-06-26
ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ - ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА БА МОНГОЛ УЛС
2022-06-26
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит
болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагын
хэлбэр, ТУЗ-ийн бүтэц, бүрэн эрх, гишүүнд тавигдах шаардлага,
нэр дэвшүүлэх үйл явц, томилгоо, ил тод байдал, гишүүний эрх,
үүргийг судалгааны хүрээнд авч судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/State%20Owned%20Companies%20Board_Web.pdf
Түлхүүр үг:Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөл - Олон Улсын туршлага ба Монгол Улс
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2022-06-26
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ
2022-06-26
Сангийн яамны цахим хуудсаар дамжуулан олон
нийтийн дунд хэлэлцүүлж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ
хийж, санал шүүмж боловсруулав.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/Law%20review_37.pdf
Түлхүүр үг:Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл - Хуулийн шүүмж №37
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2022-06-23
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ ШҮҮМЖ
2022-06-23
УИХ-ын хаврын ээлжит чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн
яамнаас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл
боловсруулан олон нийтээр хэлэлцүүлэхээр цахим хуудсандаа нийтлээд байгаа билээ.
Олон улсын адил төрлийн стандарт, сайн туршлагатай харьцуулан уг хуулийн төсөлд
дүн шинжилгээ хийж, санал шүүмж боловсруулснаа ННФ-аас эрхлэн гаргадаг “Хуулийн
шүүмж”-ийн энэхүү дугаараар толилуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/Law%20review%2036%20Law%20of%20State%20owned%20companies.pdf
Түлхүүр үг:Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд өгөх санал шүүмж - Хуулийн шүүмж №36
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Уг тоймоор тус судалгааны гол үр дүн, санал, зөвлөмжийг уншигчдад хүргэхийг зорьсон бөгөөд
судалгааг бүрэн эхээр нь www.forum.mn сайтаас үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/users/3092/files/Sud_Toim%2029_Yapon%20ulsiin%20turiin%20umchiiin%20udirdlaga.pdf
Түлхүүр үг:Япон Улсын төрийн өмчийн удирдлага, түүний эрх зүйн зохицуулалт - Судалгааны тойм №29
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2021-06-20
ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ: ТӨВ АЙМГИЙН ЗААМАР, СЭРГЭЛЭН СУМДАД
2021-06-20
Энэхүү мониторингийн зорилго нь гэрээний хэрэгжилтийг хөндлөнгөөс үнэлэх замаар орон нутгийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн оруулж буй бодит хувь нэмрийг үнэлэх, цаашид гэрээний хэрэгжилт, үр нөлөө, ил тод байдлыг сайжруулахад хийх алхамуудыг тодорхойлох явдал юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Монитор
Файл татах:/uploads/users/3092/files/%2329_%D0%9E%D0%9D%D0%A5%D0%90%D0%93-%D0%BD%D0%B8%D0%B9%20%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D0%B6%D0%B8%D1%82.pdf
Түлхүүр үг:ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ: ТӨВ АЙМГИЙН ЗААМАР, СЭРГЭЛЭН СУМДАД
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2021-05-17
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА - ШҮҮХИЙН ПРАКТИК
2021-05-17
Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар
сарын 4-ний өдөр баталсан Захиргааны хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид
“ЗХШХШтХ” гэх)- ийн 18 дугаар зүйлийн 18.3
дахь хэсэгт хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх,
нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах
асуудлаар хуульд заасан эрх бүхий этгээдийн
зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл
гаргах эрх нээгдсэн.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны Тойм
Файл татах:/uploads/users/3093/files/RS_15%20Niitiin%20umguulul.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН ПРАКТИК
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь