ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН САЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИХ
Эрдэс баялгийн сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод байдал, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг бодит ажил хэрэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтийг дэмжин гэрээ болон эцсийн өмчлөгчийн ил тод байдлаар дамжуулан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх олон нийтийн хяналтыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд идэвхтэй явуулж ирлээ.Тэрчлэн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан үзэл санааг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, баялгийн тэгш шударга хуваарилалт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах эрх, мэдэх эрхийг хангах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхэд анхааран ажиллаж байна. Бодлогын хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага нэхэх иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх нь бидний үйл ажиллагааны нэг томоохон хэсэг юм.
Шинэ
2024-11-18
Нийтийн ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөн хамгаалах нь: Асуудал ба шийдэл - Чухал сэдэв
2024-11-18
Захиргааны хэргийн шүүх үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Дээд шүүх, ННФ хамтран “Нийтийн ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөн хамгаалах нь: Асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 4 сарын 23-ны өдөр зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр төрийн бус байгууллага, хуульчдын зүгээс дэвшүүлсэн санал, шийдлийг нэгтгэн Та бүхэнд толилуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/users/3092/files/Chuhal%20Sedev_FINAL.pdf
Түлхүүр үг:Нийтийн эрх ашгийн өмгөөлөл
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2024-09-26
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн төсөл ба Монгол Улсын олон улсын гэрээний нийцэл
2024-09-26
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон байгаль орчны олон улсын гэрээ конвенцод хэрхэн нийцэж байгааг энэхүү тайлангаас үзэж танилцана уу. Уг шинжилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас (хуучин нэрээр) 2024 оны 3 дугаар сард олон нийтэд танилцуулсан хуулийн төсөлд тулгуурлан хийсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_46.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, байгаль орчин, иргэдийн оролцоо, Бодлогын асуудал, Бодлогын шинжилгээ
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2024-09-26
Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалахтай холбоотой хууль хэрэглээний практик ба УДШ-ийн тайлбар
2024-09-26
Судлаач С.Сүхчулууны энэхүү судалгааны тайлангаас нийтийн ашиг сонирхлыг шүүхэд хамгаалахад тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулахад чиглэсэн санал зөвлөмжтэй танилцах болно. Эрх зүйн орчин, хууль хэрэглээний зөрүүтэй байдлаас шалтгаалан нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэн хамгаалах боломж сүүлийн үед ихээхэн хумигдаж, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын нэхэмжлэл гаргах эрх улам хязгаарлагдах болжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_45(1).pdf
Түлхүүр үг:Нийтийн эрх ашгийн өмгөөлөл - Бодлогын асуудал, Бодлогын шинжилгээ
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2021-05-17
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА - ШҮҮХИЙН ПРАКТИК
2021-05-17
Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар
сарын 4-ний өдөр баталсан Захиргааны хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид
“ЗХШХШтХ” гэх)- ийн 18 дугаар зүйлийн 18.3
дахь хэсэгт хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх,
нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах
асуудлаар хуульд заасан эрх бүхий этгээдийн
зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл
гаргах эрх нээгдсэн.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны Тойм
Файл татах:/uploads/users/3093/files/RS_15%20Niitiin%20umguulul.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН ПРАКТИК
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2021-03-15
ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - Хүүхдийн тоглоомын талбай, байрны гадна тохижилт хийлгэхээр нийтийн эрхийг хамгаалан ажилласан нь
2021-03-15
Орон нутгийнхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачилга гаргаж, бусдадаа нөлөөлж, үр дүнд хүрсэн хамт олон, иргэний нийгмийн байгууллагуудыг Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран танилцуулж байна.
Ховд аймагт шинээр баригдаж буй орон сууцны барилгууд гадна тохижилт үл хийн, хүүхдийн тоглоомын талбай барихгүйгээр орон сууцаа ашиглалтанд хүлээлгэн өгдгийн эсрэг, нийтийн эрх ашгийг хамгаалан ажиллаж буй "Жавхлант гэрэлт ирээдүй" ТББ-ыг энэ удаа онцоллоо.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2021
Төрөл:
Файл татах:
Түлхүүр үг:
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2021-03-12
ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - 800 иргэний газар өмчлөх эрхийг хамгаалахаар ажилласан нь
2021-03-12
Орон нутгийнхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачилга гаргаж, бусдадаа нөлөөлж, үр дүнд хүрсэн хамт олон, иргэний нийгмийн байгууллагуудыг Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран танилцуулж байна.
Энэ удаа газар өмчлөх эрх нь зөрчигдсөн 800 иргэний эрх ашгийг хамгаалж, хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд 3 жилийн турш тууштай ажиллаж буй "Хотол-Чойр" иргэний нийгмийн сүлжээ ТББ-ыг онцоллоо.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2021
Төрөл:
Файл татах:
Түлхүүр үг:
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2021-03-03
ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал олборлосныг зогсоожээ
2021-03-03
Орон нутгийнхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачилга гаргаж, бусдадаа нөлөөлж, үр дүнд хүрсэн хамт олон, иргэний нийгмийн байгууллагуудыг Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран танилцуулж байна.
Энэ удаа Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, Ховдын толь ТББ-ын үйл ажиллагааг онцоллоо. Тэд Ховд аймгийн Мянган угалзатын нуруу байгалийн цогцолборт газарт нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмал олборлож байсан компанийн үйл ажиллагааг зогсоож, хууль бус шийдвэр гаргасан Ховд аймгийн ИТХ-ын журмыг хүчингүй болгуулахад манлайлан оролцжээ. Тэдний хэрэгжүүлсэн төсөл, үр дүнгийн талаар Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбооны нөлөөллийн төслийн зохицуулагч Г.Энхжаргалтай ярилцлаа.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2021
Төрөл:
Файл татах:
Түлхүүр үг:
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2020-05-13
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ШҮҮХИЙН ПРАКТИК
2020-05-13
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум,
Он:2020
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_LitigationMarch30.pdf
Түлхүүр үг:НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ШҮҮХИЙН ПРАКТИК
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Хэвлэн нийтэлсэн:Open Society Forum
Он:2019
Төрөл:
Файл татах:/uploads/users/3093/files/MeetingreportStrategicLitigationWorkshop_%20EnforcingEnvironmentalRightsFinal%20EN.pdf
Түлхүүр үг:Enforcing Environmental Rights: Strategic Litigation Workshop
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь