ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН САЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИХ
Эрдэс баялгийн сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод байдал, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг бодит ажил хэрэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтийг дэмжин гэрээ болон эцсийн өмчлөгчийн ил тод байдлаар дамжуулан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх олон нийтийн хяналтыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд идэвхтэй явуулж ирлээ.Тэрчлэн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан үзэл санааг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, баялгийн тэгш шударга хуваарилалт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах эрх, мэдэх эрхийг хангах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхэд анхааран ажиллаж байна. Бодлогын хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага нэхэх иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх нь бидний үйл ажиллагааны нэг томоохон хэсэг юм.
Шинэ
2024-06-17
Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар ба орон нутгийн чиг үүргийн хуваарилалт
2024-06-17
Энэхүү судалгаагаар газрын хэвлийн баялаг ашиглах тухай шийдвэр гаргах тогтолцоо, түүнд оролцогч талуудын чиг үүргийн хуваарилалт, төслийн нөлөөлөлд өртөх иргэдийн зохистой оролцооны түвшнийг Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн харилцан шүтэлцээнд авч үзэн тодорхойлохыг зорив.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Web.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, бодлогын асуудал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2024-01-10
Хуулийн шүүмж #45 Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал зөвлөмж
2024-01-10
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл нь уул уурхайн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, салбарын тогтвортой хөгжлийг хангахад ахиц авчирч чадах уу? ННФ, Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, хамтран зохион байгуулсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн санал зөвлөмжийг хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Law%20review_45%20(1).pdf
Түлхүүр үг:Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхай
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2022-06-23
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ ШҮҮМЖ
2022-06-23
УИХ-ын хаврын ээлжит чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн
яамнаас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл
боловсруулан олон нийтээр хэлэлцүүлэхээр цахим хуудсандаа нийтлээд байгаа билээ.
Олон улсын адил төрлийн стандарт, сайн туршлагатай харьцуулан уг хуулийн төсөлд
дүн шинжилгээ хийж, санал шүүмж боловсруулснаа ННФ-аас эрхлэн гаргадаг “Хуулийн
шүүмж”-ийн энэхүү дугаараар толилуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/Law%20review%2036%20Law%20of%20State%20owned%20companies.pdf
Түлхүүр үг:Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд өгөх санал шүүмж - Хуулийн шүүмж №36
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь