ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН САЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИХ
Эрдэс баялгийн сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод байдал, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлж, хариуцлагыг бодит ажил хэрэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтийг дэмжин гэрээ болон эцсийн өмчлөгчийн ил тод байдлаар дамжуулан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх олон нийтийн хяналтыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд идэвхтэй явуулж ирлээ.Тэрчлэн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан үзэл санааг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, баялгийн тэгш шударга хуваарилалт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах эрх, мэдэх эрхийг хангах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхэд анхааран ажиллаж байна. Бодлогын хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага нэхэх иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэх нь бидний үйл ажиллагааны нэг томоохон хэсэг юм.
Шинэ
ргэж сэргэхгүй байгалийн баялаг болох ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа нь эхлэл, төгсгөлтэй учир уул уурхайн хаалтын иж бүрэн зохицуулалтын механизмыг урьдчилан бий болгосон байх шаардлагатай гэж үзэж, уг зохицуулалтыг бий болгох, нэвтрүүлэх хэрэгцээ, боломж, арга замыг тодорхойлохыг судалгааны зорилго болгон дэвшүүлсэн юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-197.pdf
Түлхүүр үг:Уурхайн хаалт: Эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь - Судалгааны тайлан
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь