ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - UNIVERSAL PERIODIC REVIEW) - т зориулсан мэдээллийн хуудастай танилцана уу. ХЭФ-ын гишүүн байгууллагууд өөр өөрсдийн ажилладаг салбарын асуудлаар бэлтгэсэн мэдээллийн хуудсыг нэгтгэн хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat//2015/Themes.pdf
Түлхүүр үг:НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэг
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2014-04-18
Стратегийн өмгөөлөл: Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь (Хоёрдахь гарын авлага)
2014-04-18
Нээлттэй Нийгэм Форум нь стратегийн өмгөөллийг цааш нь гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус нэмэр болох зорилгоор энэ сэдвээр хоёрдахь гарын авлагыг санхүүжүүлж, боловсруулан гаргаж байна. 2006 онд нийтийн хүртээл болгосон “Стратегийн өмгөөлөл” гарын авлага нь энэ сэдвээрх монгол хэлээр гарсан анхны эх сурвалж болсон юм. Энэ удаа уншигч, хэрэглэгчдийн хүсэлт, стратегийн өмгөөллийн хөгжил, ахиц дэвшилтэй холбогдуулан уг гарын авлагыг дахин боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2014
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Strategiin_umguulul_pages.pdf
Түлхүүр үг:Стратегийн өмгөөлөл: Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь (Хоёрдахь гарын авлага)
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
ННФ-аас зохион байгуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс гарсан санал шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2308_Eruugiin%20hereg%20hyanan%20shiidverleh%20tuhai%20huuliin%20shuumj.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
ННФ-аас Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдын оролцоотой 2014 оны 11-р сард зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн явцад гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2307_Huuli%20sahiulah%20uil%20ajillagaanii%20tuhai%20huuliin%20shuumj.pdf
Түлхүүр үг:Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
ННФ-аас Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тус хэлэлцүүлгийн явцад оролцогчид хуулийн төслийн үзэл санааг дэмжихийн зэрэгцээ зорилт, зохицуулах зүйл, нэр томъёо, хэл найруулга, нийтлэг шаардлагад хамаарах асуудлаар санал шүүмж гаргасныг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2305_Niitiin%20sonsgoliin%20tuhai%20huuliin%20shuumj.pdf
Түлхүүр үг:Нийтийн сонсголын тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Зөрчлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор 2014 оны 1-р сард зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2304_Zurchliin%20tuhai%20huuliin%20shuumj.pdf
Түлхүүр үг:Зөрчлийн тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2014-02-14
Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж
2014-02-14
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай загвар хууль, бусад улс орны хууль тогтоомжийг харьцуулан үзэхээс гадна ННФ-аас зохион байгуулсан цуврал хэлэлцүүлгийн явцад гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2306_Taslan%20sergiileh%20arga%20hemjeeg%20heregjuuleh%20tuhai%20huuliin%20shuumj.pdf
Түлхүүр үг:Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2013 оны 10 дугаар сард ТББ-ын төлөөлөгчид, бие даасан судлаачид Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцлээ. Оролцогчид хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулах харилцааг бүрэн дүүрэн дэмжсэнийг тэмдэглээд хэлэлцүүлгийн явцад гарсан хуулийн төслийн нэр томъёо, зүйл заалтын логик дэс дараалал, төслийн эх бичвэр, техник шаардлага, утга найруулгын холбогдолтой санал шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2303_Zahirgaanii%20erunkhii%20khuuliin%20tusuld%20uguh%20sanal%2C%20shuumj.pdf
Түлхүүр үг:Захиргааны ерөнхий хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ы ажилтан, судлаач, мэргэжилтнээс бүрдсэн баг 2014 оны нэгдүгээр сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай харьцуулж, уг хуулийн төсөл нь хүний эрхийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж байгааг үнэллээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2302_Ger%20buliin%20huchirhiileltei%20temtseh%20tuhai.pdf
Түлхүүр үг: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Хуулийн төсөлд өгөх санал боловсруулахдаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Хүүхдийн эрхийн хороо, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо, Эрүүдэн шүүлтийн эсрэг Тусгай илтгэгчдээс Монгол Улсын Засгийн газарт эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд ирүүлсэн нийт 62 зөвлөмжийг анхааран судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2301_Gemt%20Hergiin%20tuhai%20huuliin%20shuumj.pdf
Түлхүүр үг:Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих