ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
Татварын ерөнхий хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэв.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2019
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/Chuhalsedev_Tax LawDiscussion.pdf
Түлхүүр үг:ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум нь
Монголын хуульчдын холбоотой
хамтран “Үзэл бодол” цуврал
хэлэлцүүлэг эхлүүлээд байгаа
бөгөөд эхнийхийг “Гүтгэлэг
гэмт хэрэг мөн үү?” сэдвийн
хүрээнд зохион байгууллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2019
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/Chuhal_sedev_April.pdf
Түлхүүр үг:Гүтгэлэг гэмт хэрэг мөн үү?
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих