ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
Э.Хишигбайгаль, Б.Энхцэцэг нарын 2023 онд гүйцэтгэсэн “Сонгуулийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт” судалгааны тайланг толилуулж байна. Тус судалгаа нь эрүүгийн хууль тогтоомжоор иргэний улс төрийн суурь эрхийн нэг болох сонгох, сонгогдох эрхийг хамгаалсан байдал, зөрчигдсөн эрхийг сэргээхэд эрх зүйн орчин болон хууль сахиулах, хэрэг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааны үр нөлөөг тоймлон авч үзсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/SonguuliinGemtHeregShiidwerlelt_OSF.pdf
Түлхүүр үг:Сонгуулийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт, бодлогын судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2023-12-11
Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн хариуцлага, түүнтэй холбоотой маргаан хянан шийдвэрлэж буй практик, тулгамдаж буй асуудал
2023-12-11
Өмгөөлөгчийн ёс зүй, хариуцлагын талаарх хууль тогтоомж, өмгөөлөгчтэй холбоотой мэргэжлийн хариуцлагын маргаан
шийдвэрлэх механизмын судалгаа, Герман, Япон, Америк зэрэг орны тогтолцоог МУ-ынхтай харьцуулсан шинжилгээг
энэхүү шинэ судалгааны тайлангаас үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/UmguulugchReport_Uyanga.pdf
Түлхүүр үг:Өмгөөлөл, өмгөөлөгчийн ёс зүй, хариуцлага, мэргэжлийн хариуцлага, хууль зүйн туслалцаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2023-10-16
Хохирлын үндэсний тогтолцоо - Гэмт хэргийн хохирол барагдуулах тогтолцооны харьцуулсан судалгаа Цуврал №4
2023-10-16
Энэхүү судалгааг Г.Оюунболд ахлагчтай судалгааны баг олон улсын гэрээ, конвенцод туссан зохицуулалт болон ХБНГУ, Польш, Унгар, Эстони, Гүрж, Япон, БНСУ, Канад, ОХУ зэрэг улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хохирол барагдуулах зохицуулалтыг судлан, санал, зөвлөмж боловсруулжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Gemt%20hergiin%20hohirol%20baragduulah%20togtoltsoonii%20haritsuulsan%20sudalgaa%20wef_final%20with%20cover%20page.pdf
Түлхүүр үг:Хохирлын үндэсний тогтолцоо
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2022-06-23
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭЖ БУЙ ПРАКТИК ИЛТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ГЭХ ОЙЛГОЛТЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ
2022-06-23
Энэхүү тоймоор судалгааны гол үр дүн,
дүгнэлт, зөвлөмжийг уншигчдад, ялангуяа
хууль тогтоогч, иргэний нийгмийн
байгууллага зэрэгт хүргэхийг зорьсон ба
судалгааг бүрэн эхээр нь манай
сайтаас татаж үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/users/3093/files/Sud_Toim%2026%20Khudal%20medeelel%20taraakh.pdf
Түлхүүр үг:Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй практик илт худал мэдээлэл гэх ойлголтын эрүүгийн эрх зүйн асуудал - Судалгааны тойм №26
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Судалгаагаар бусад улс орон цар
тахалтай тэмцэх эрх зүйн орчноо хэрхэн бүрдүүлж байгааг өөрийн орны
энэ асуудлаарх хууль батлах үйл явцтай харьцуулан судалж, хуулийн
хэрэгжилтийн шатанд гарсан хүний эрхийн зөрчил, тулгамдсан бусад
асуудалд тулгуурлан санал зөвлөмж боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/CovidLaw_Web.pdf
Түлхүүр үг:Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд хийсэн дүн шинжилгээ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-06-22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ “БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ”-ЫН ҮЕД МӨРДӨЖ АЖИЛЛАХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЖ БУЙ БАЙДАЛ
2021-06-22
Судалгааны ажлын арга зүйг цар тахалтай тэмцэх чиглэлээр гарсан хууль, эрх зүйн актыг судлах, хэрэгжилтэд хэсэгчлэн дүн шинжилгээ хийж харьцуулан судлахад чиглүүлсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_PolicingDisaster.pdf
Түлхүүр үг:ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ “БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ”-ЫН ҮЕД МӨРДӨЖ АЖИЛЛАХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЖ БУЙ БАЙДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Судалгааны хүрээнд худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн практик, үг хэлэх эрх, мэдээллийн эрх чөлөөний зарчимд нийцэж буй эсэх, худал мэдээлэл тараах гэмт хэргийн “илт худал мэдээлэл” гэх ойлголтын эрүүгийн эрх зүйн асуудал,
худал мэдээлэл тараах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж, субьектив
санаа зорилго, төсөөтэй эрх зүйн бусад зөрчлөөс ялган зүйлчлэх
асуудал, ижил төстэй эрх зүйн тогтолцоотой зарим улсын эрх зүйн
зохицуулалт, үндэсний болон олон улсын жишиг хэргүүдийг судалж,
дүгнэлт хийсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/Misinformation%20Crime_Web%20version.pdf
Түлхүүр үг:ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭЖ БУЙ ПРАКТИК
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Салбарын 20 мэргэжилтнийг урьж, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсад тулгамдаж буй асуудал, энэ чиглэлээр ХЭҮК бүрэн эрхийнхээ хүрээнд манлайлж ажиллах боломжтой гэж үзсэн асуудлаар санал солилцсон Чухал сэдвийг хүлээн авна уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/users/3092/files/Chukhal%20Sedev_Mental%20HealthHR.pdf
Түлхүүр үг:Сэтгэцийн эрүүл мэнд ба хүний эрх
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Энэхүү тоймоор судалгааны гол үр дүн, санал, зөвлөмжийг уншигчдад хүргэхийг зорьсон ба судалгааг www.forum.mn цахим хуудаснаас үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RS_17 Rights to Return.pdf
Түлхүүр үг:ХӨЛ ХОРИО БА ЭХ ОРОНДОО ИРЭХ ЭРХ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-05-31
Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага үр нөлөөтэй оролцох нь
2021-05-31
Энэхүү судалгаагаар Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблейн 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 48/134 тоот тогтоолоор баталсан Хүний эрхийн үндэсний байгууллагуудын эрх зүйн байдлын талаарх зарчим буюу Парисын зарчмын үзэл санаа, агуулгын дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс ба иргэний нийгмийн байгууллага хоорондын бодитой, үр дүнтэй, олон талт үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмж гаргахыг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/ХЭҮК_Web_Reduced%20Size.pdf
Түлхүүр үг:Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага үр нөлөөтэй оролцох нь - Судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих