ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
2023-12-11
Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн хариуцлага, түүнтэй холбоотой маргаан хянан шийдвэрлэж буй практик, тулгамдаж буй асуудал
2023-12-11
Өмгөөлөгчийн ёс зүй, хариуцлагын талаарх хууль тогтоомж, өмгөөлөгчтэй холбоотой мэргэжлийн хариуцлагын маргаан
шийдвэрлэх механизмын судалгаа, Герман, Япон, Америк зэрэг орны тогтолцоог МУ-ынхтай харьцуулсан шинжилгээг
энэхүү шинэ судалгааны тайлангаас үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/UmguulugchReport_Uyanga.pdf
Түлхүүр үг:Өмгөөлөл, өмгөөлөгчийн ёс зүй, хариуцлага, мэргэжлийн хариуцлага, хууль зүйн туслалцаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2023-10-16
Хохирлын үндэсний тогтолцоо - Гэмт хэргийн хохирол барагдуулах тогтолцооны харьцуулсан судалгаа Цуврал №4
2023-10-16
Энэхүү судалгааг Г.Оюунболд ахлагчтай судалгааны баг олон улсын гэрээ, конвенцод туссан зохицуулалт болон ХБНГУ, Польш, Унгар, Эстони, Гүрж, Япон, БНСУ, Канад, ОХУ зэрэг улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хохирол барагдуулах зохицуулалтыг судлан, санал, зөвлөмж боловсруулжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Gemt%20hergiin%20hohirol%20baragduulah%20togtoltsoonii%20haritsuulsan%20sudalgaa%20wef_final%20with%20cover%20page.pdf
Түлхүүр үг:Хохирлын үндэсний тогтолцоо
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Зорчих эрхийг хязгаарлах ялын тухай ойлголт, түүний шинжийг онол, практикийн түвшинд авч үзэж, гадаад орны туршлага, өөрийн орны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, зөвлөмж, санал боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Zorchih%20erh_Edit%20Last%20Otgoo.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн эрх зүйн шинэчлэл
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Энэхүү тоймоор судалгааны гол үр дүн,
дүгнэлт, зөвлөмжийг уншигчдад, ялангуяа
хууль тогтоогч, иргэний нийгмийн
байгууллага зэрэгт хүргэхийг зорьсон ба
судалгааг бүрэн эхээр нь манай
сайтаас татаж үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/users/3092/files/Sud_Toim%2027%20Murdukh%20alba.pdf
Түлхүүр үг:Мөрдөх албаны талаарх харьцуулсан судалгаа - Судалгааны тойм №27
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2022-06-23
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭЖ БУЙ ПРАКТИК ИЛТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ГЭХ ОЙЛГОЛТЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ
2022-06-23
Энэхүү тоймоор судалгааны гол үр дүн,
дүгнэлт, зөвлөмжийг уншигчдад, ялангуяа
хууль тогтоогч, иргэний нийгмийн
байгууллага зэрэгт хүргэхийг зорьсон ба
судалгааг бүрэн эхээр нь манай
сайтаас татаж үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/users/3093/files/Sud_Toim%2026%20Khudal%20medeelel%20taraakh.pdf
Түлхүүр үг:Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй практик илт худал мэдээлэл гэх ойлголтын эрүүгийн эрх зүйн асуудал - Судалгааны тойм №26
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Уг тоймоор тус судалгааны гол үр дүн, санал, зөвлөмжийг уншигчдад хүргэхийг зорьсон бөгөөд
судалгааг бүрэн эхээр нь www.forum.mn сайтаас үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/users/3092/files/Sud_Toim%2029_Yapon%20ulsiin%20turiin%20umchiiin%20udirdlaga.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлгийн хэрэгжилт - Судалгааны тойм №25
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Уг тоймоор тус судалгааны гол үр дүн, санал, зөвлөмжийг уншигчдад хүргэхийг зорьсон бөгөөд
судалгааг бүрэн эхээр нь www.forum.mn сайтаас үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/users/3093/files/Sud_Toim%2024%20Legal%20Entities%20Crime.pdf
Түлхүүр үг:Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тулгамдаж буй асуудал- Судалгааны тойм №24
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Уг тоймоор тус судалгааны гол үр дүн, санал, зөвлөмжийг уншигчдад хүргэхийг зорьсон бөгөөд
судалгааг бүрэн эхээр нь www.forum.mn сайтаас үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/users/3093/files/Sud_Toim%2023%20Khergiin%20khuun%20khleltseh%20lhugatsaa.pdf
Түлхүүр үг:Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа: Тулгамдаж буй асуудал - Судалгааны тойм № 23
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Энэхүү судалгаагаар хуулийн этгээдэд эрүүгийн
хариуцлага хүлээлгэх онолын чиг хандлага, эрх зүйн зохицуулалт,
ижил төстэй орны туршлага, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн
өнөөгийн байдал зэргийг судалж дүгнэсний зэрэгцээ цаашид
боловсронгуй болгох чиглэлээр тодорхой зөвлөмж санал болголоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Бодлогын судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/Legal%20Entitys%20Liability_Web.pdf
Түлхүүр үг:ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагыг байгуулах болсонтой
холбогдуулан Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн
болон Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нэгжийн ажлын хэрэгцээнд
зориулан энэхүү гарын авлагыг боловсруулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/E.shuultees urid.serg. Han out_Web.pdf
Түлхүүр үг:ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ АЖИЛЛАГАА
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих