ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
2023-10-16
Хохирлын үндэсний тогтолцоо - Гэмт хэргийн хохирол барагдуулах тогтолцооны харьцуулсан судалгаа Цуврал №4
2023-10-16
Энэхүү судалгааг Г.Оюунболд ахлагчтай судалгааны баг олон улсын гэрээ, конвенцод туссан зохицуулалт болон ХБНГУ, Польш, Унгар, Эстони, Гүрж, Япон, БНСУ, Канад, ОХУ зэрэг улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хохирол барагдуулах зохицуулалтыг судлан, санал, зөвлөмж боловсруулжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Gemt%20hergiin%20hohirol%20baragduulah%20togtoltsoonii%20haritsuulsan%20sudalgaa%20wef_final%20with%20cover%20page.pdf
Түлхүүр үг:Хохирлын үндэсний тогтолцоо
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-06-16
ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО - ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЯВЦАД УЧИРСАН ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛҮҮЛЭЛТ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ - ЦУВРАЛ 3
2021-06-16
Уг судалгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан хохирлыг
төлүүлэхтэй холбоотой Улсын дээд шүүхийн 20 тогтоолд дүн шинжилгээ хийж, хохирол барагдуулж буй өнөөгийн практик, тулгамдаж буй асуудлыг
судалсан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/03-Basic Report_Victim For WEB.pdf
Түлхүүр үг:ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО - ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЯВЦАД УЧИРСАН ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛҮҮЛЭЛТ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ - ЦУВРАЛ 3
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-06-03
МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРЛЫГ ҮНЭЛЖ, ТОГТООЖ, НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ
2021-06-03
Уг тоймоор судалгааны гол үр дүн, санал, зөвлөмжийг уншигчдад хүргэхийг зорьсон бөгөөд судалгааг бүрэн эхээр нь
www.forum.mn сайтаас татаж үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RS_18_Evidence Re-payment.pdf
Түлхүүр үг:МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРЛЫГ ҮНЭЛЖ, ТОГТООЖ, НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-02-26
ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО - ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОЛ, ХОР УРШГИЙН НӨХӨН ТӨЛҮҮЛЭЛТ - ЦУВРАЛ 2
2021-02-26
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн хохирлыг тогтоох, үнэлэх, хохирлыг нөхөн төлүүлж буй явц, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг тодорхойлох зорилгоор хамгийн түгээмэл үйлдэгддэг 10 төрлийн гэмт хэргийн хүрээнд эрүүгийн хэргийн шүүхээр
шийдвэрлэгдсэн 509 эрүүгийн хавтаст хэрэг, иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлэгдсэн 92 шүүхийн тогтоолд дүн шинжилгээ хийлээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/02-Basic Report_Victim.pdf
Түлхүүр үг:ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО - ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОЛ, ХОР УРШГИЙН НӨХӨН ТӨЛҮҮЛЭЛТ - ЦУВРАЛ 2
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-02-18
ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО - МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРЛЫГ ҮНЭЛЖ, ТОГТООЖ, НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ - ЦУВРАЛ 1
2021-02-18
Тус судалгаа нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг барагдуулж буй өнөөгийн практик, тулгамдаж буй асуудлыг шинэ эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд судалснаараа өндөр ач холбогдолтой.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/01-Basic Report_Victim.pdf
Түлхүүр үг:ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО - МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРЛЫГ ҮНЭЛЖ, ТОГТООЖ, НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ - ЦУВРАЛ 1
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих