ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
Цагдаагийн албаны тухай хуулийн тодорхой ажиллагаа явуулах зохицуулалтын хэрэгжилтэд үнэлгээ хийж, тулгамдсан асуудлыг тодруулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Tsagdaagiin-albanii-tuhai-huuliin.pdf
Түлхүүр үг:Хууль сахиулах ажиллагаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Энэхүү тоймоор судалгааны гол үр дүн,
дүгнэлт, зөвлөмжийг уншигчдад, ялангуяа
хууль тогтоогч, иргэний нийгмийн
байгууллага зэрэгт хүргэхийг зорьсон ба
судалгааг бүрэн эхээр нь манай
сайтаас татаж үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/users/3092/files/Sud_Toim%2027%20Murdukh%20alba.pdf
Түлхүүр үг:Мөрдөх албаны талаарх харьцуулсан судалгаа - Судалгааны тойм №27
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-06-22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ “БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ”-ЫН ҮЕД МӨРДӨЖ АЖИЛЛАХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЖ БУЙ БАЙДАЛ
2021-06-22
Судалгааны ажлын арга зүйг цар тахалтай тэмцэх чиглэлээр гарсан хууль, эрх зүйн актыг судлах, хэрэгжилтэд хэсэгчлэн дүн шинжилгээ хийж харьцуулан судлахад чиглүүлсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_PolicingDisaster.pdf
Түлхүүр үг:ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ “БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ”-ЫН ҮЕД МӨРДӨЖ АЖИЛЛАХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЖ БУЙ БАЙДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Мөрдөх албаны үйл ажиллагаа нь нэг талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны асуудал, нөгөө талаар Засгийн
газрын гэмт хэрэгтэй тэмцэх бүтэц, зохион байгуулалтын асуудал
болохын хувьд мөрдөх албатай холбоотой эрүүгийн процессын
болон албаны хууль тогтоомжид харьцуулсан дүн шинжилгээ
хийв.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/Investigation%20Agency_Web%20version.pdf
Түлхүүр үг:Мөрдөх албаны талаарх харьцуулсан судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-06-03
"ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ"-ЫН ҮЕД МӨРДӨЖ АЖИЛЛАХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЖ БУЙ БАЙДАЛ
2021-06-03
Энэхүү эрх зүйн дүн шинжилгээ нь Цагдаагийн байгууллага, алба хаагчид ямар хууль, дүрэм журмын хүрээнд иргэдийн тодорхой эрхийг хязгаарлаж ажилласан болох,
иргэд цагдаагийн алба хаагчийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв зэрэг асуудлыг судалж, цаашид хүний эрх
зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх санал, зөвлөмж боловсруулахыг зорьсон болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RS_16 Police Rules in Emergency Situation.pdf
Түлхүүр үг:ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ “БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ”-ЫН ҮЕД МӨРДӨЖ АЖИЛЛАХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЖ БУЙ БАЙДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Уг тоймоор судалгааны гол үр дүн, санал, зөвлөмжийг уншигчдад хүргэхийг зорилоо. Судалгааг бүрэн эхээр нь www.forum.mn сайтаас татаж үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RS_12.pdf
Түлхүүр үг:ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА: ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ-2017
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-04-09
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН АЖИЛ ДҮГНЭХ ҮЗҮҮЛЭЛТ ХҮНИЙ ЭРХИЙН ЗАРЧИМД НИЙЦЭЖ БУЙ ЭСЭХ
2021-04-09
Цагдаагийн алба хаагчдын ажил дүгнэх үзүүлэлт хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэхийг энэ судалгаагаар тусгайлан авч үзлээ. Энэхүү тойм нь дээрх судалгааны гол үр дүн, санал, зөвлөмжийг уншигчдад хүргэхийг зорьсон тул цагдаагийн алба хаагчийн ажил дүгнэх үзүүлэлттэй холбоотой хэсгийг түлхүү оруулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RS_10.pdf
Түлхүүр үг:ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН АЖИЛ ДҮГНЭХ ҮЗҮҮЛЭЛТ ХҮНИЙ ЭРХИЙН ЗАРЧИМД НИЙЦЭЖ БУЙ ЭСЭХ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Энэхүү тоймоор судалгааны гол үр дүн, санал,
зөвлөмжийг уншигчдад хүргэхийг зорьсон ба
судалгааг www.forum.mn сайтаас үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/RS_6.pdf
Түлхүүр үг:ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ ХҮНИЙ ЭРХЭД НИЙЦСЭН БАЙДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2021-02-02
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ-ЫН ҮЕД МӨРДӨЖ АЖИЛЛАХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЖ БУЙ БАЙДАЛ
2021-02-02
Судалгааны ажлын арга зүйг цар тахалтай тэмцэх чиглэлээр гарсан хууль, эрх зүйн актыг судлах, хэрэгжилтэд хэсэгчлэн дүн шинжилгээ хийж харьцуулан судлахад чиглүүлсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/OSF_PolicingDisaster.pdf
Түлхүүр үг:ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБА ХААГЧ “БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ”-ЫН ҮЕД МӨРДӨЖ АЖИЛЛАХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЖ БУЙ БАЙДАЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2020-11-20
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН АЖИЛ ДҮГНЭХ ҮЗҮҮЛЭЛТ ХҮНИЙ ЭРХИЙН ЗАРЧИМД НИЙЦЭЖ БУЙ ЭСЭХ - СУДАЛГААНЫ ТАЙЛАН
2020-11-20
Судалгаанд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй
байдлыг хангах албаны алба хаагчдыг хамрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/Tsagdaagiinalbahaagchdiinajildugnehuzuulelt_2020.pdf
Түлхүүр үг:ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН АЖИЛ ДҮГНЭХ ҮЗҮҮЛЭЛТ ХҮНИЙ ЭРХИЙН ЗАРЧИМД НИЙЦЭЖ БУЙ ЭСЭХ - СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих