ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
Уг хуулийг өөрчлөн найруулахад зайлшгүй анхаарах шаардлагатай зарим санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/OSF_Law review_31.pdf
Түлхүүр үг:ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Хуулийн төслийн хэлэлцүүлэгт иргэний нийгэм болон залуучуудын байгууллагыг төлөөлөн 30 орчим хүн оролцсон ба уг хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжийг нэгтгэн хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/OSF_Huuliinshuumj_25.pdf
Түлхүүр үг:ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2020-06-29
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ
2020-06-29
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хууль”-ийн хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжийг хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/LR30_ZasagZahirgaaniikhuuli.pdf
Түлхүүр үг:МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА,НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫНТУХАЙ ХУУЛЬД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих