ИРГЭНИЙ БОЛОВСРОЛД
Ардчилал, хүний эрх, сайн засаглалын тухай мэдлэг, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцох арга зам, боломжуудыг таниулсан гарын авлага, инфографик, видео материал зэрийг эндээс үзэж болно.СЭДВҮҮД
Шинэ
Дэлхий нийт иргэний нийгмийн бүлгүүдийн төсвийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлууд болоод цаашдын хүчин чармайлтад тус дөхөм болж, татварын бодлогод нөлөөлөлх чадварыг нь бэхжүүлэн, Засгийн газраа илүү хариуцлагатай байлгаж, иргэдийнхээ нэн ялангуяа эмзэг бүлгийнхний эрэлт хэрэгцээг илүүтэй хангадаг болгоход нь энэхүү гарын авлага тусална гэдэгт итгэлтэй байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/GuideTaxWork_mong.pdf
Түлхүүр үг:татварын чиглэлээр ажилладаг ТББ, татварын бодлого, улсын төсөв, төсвийн орлого зарлага, ТББ ба төсвийн үйл ажиллагаа, төрийн бус байгууллага ба мониторинг
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Энэхүү гарын авлага нь мониторингийн тухай үндсэн ойлголт, мониторинг хийх аргачлал, түүний гол үр дүн болох тайланг бичих, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар өгүүлэх бөгөөд энгийн ойлгомжтой ашиглахад хялбар болсон байх хэмээн найдаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Monitoring_handbook_mon.pdf
Түлхүүр үг:ТББ ба мониторинг, мониторингийн аргачлал, мониторингийн үндсэн ойлголт, төрийн үйлчилгээнд мониторинг хийх, мониторингийн тайлан, мониторингийн төсөл, Монголын ТББ-ууд
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Өөрсдийн үйл ажиллагаанд төсвийн дүн шинжилгээг хамруулсан, эсвэл төсвийн дүн шинжилгээг ажлынхаа цөм болгосон хэдэн арван төрийн бус байгууллага өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байна. Ядуучуудын асуудлыг шийдвэрлэх, засаглалын тогтолцоог сайжруулахад төсвийн практик үйл ажиллагаа учир утгатай хувь нэмэр оруулж чадах нь тэдний хүчин чармайлтаар баталгаажиж байгаа юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/BudgetGuide_NGO_mong.pdf
Түлхүүр үг:улсын төсөв, төсвийн бодлого, төсвийн шинжилгээ, олон улсын төсвийн төсөл, засгийн газрын төсөв, төрийн бус байгууллага ба төсвийн мониторинг, төсөв боловсруулахад ТББ-ын оролцоо
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Судалгаанд зах зээл дээр хүчтэй монополь эрх мэдэл бүхий цахилгаан, дулааны салбар; төгс бус өрсөлдөөнтэй салбарууд болох газрын тосны гол нэр төрлийн бүтээгдэхүүн, үүрэн холбоо, мах, ноолуур, нийтийн тээврийн салбар; шударга бус өрсөлдөөн гүнзгийрч буй төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээг худалдан авч байгаа процесс; төрийн зохицуулалт, лиценз, зөвшөөрөл олгогддог уул уурхайн салбар, газрын зах зээлийг сонгосон байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Economic_Index_2007.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөө, институцийн хөгжил, эдийн засгийн өсөлт, трансагцийн зардал, Монгол дахь институцийн хөгжил, Монгол улсын өрсөлдөх чадвар
Хөтөлбөр:*
Шинэ
Бодлогын судалгааны ажлын хүрээнд 2005 оны зургадугаар сараас 2006 оны зургадугаар сарын хооронд Хөвсгөл, Булган, Хэнтий амйгийн сумдад нутгийн удирдлага болон эдийн засгийн талаас нь судалгаа хийжээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Local%20econom%2010-12.pdf
Түлхүүр үг:Монголын орон нутгийн хөгжил, сумдын эдийн засгийн харилцаа зах зээлийн төлөвшил, орон нутгийн бие даасан байдал, орон нутгийн хөгжлийн эрх зүйн тогтолцоо, бодлогын судалгааны тайлан
Хөтөлбөр:*
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдэд зориулсан цуврал хөтөч бэлтгэн гаргаж байгаа юм. Эдгээрийн нэг болох “Өргөдөл гомдлоо хэрхэн гаргах вэ” гарын авлага нь иргэд хувьдаа болон төрийн бодлогын асуудлаар өргөдөл гомдол гаргах, түүнийг хүлээн авах, шийдвэрлэх үйл явцын талаар иж бүрэн мэдээллийг тодорхой тохиолдолд ашиглах загвар жишээний хамт агуулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/UrgudulGomdlooHerhen20061201books.pdf
Түлхүүр үг:иргэдийн оролцоо, өргөдөл гомдол шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомж, өргөдөл гомдол гаргах, хэнд өргөдөл гомдол гаргах вэ, өргөдөл хэрхэн бичих вэ, өргөдөл гомдлыг шийдвэрлэх
Хөтөлбөр:*
Шинэ
Улсын төсвийн татварын бус орлогын нэг үзүүлэлт болох хүү торгуулийн орлого нь өндөр хувиар давж биелж байгаа нь төсвийн бусад тасарсан орлого болон төсөвт төлөвлөгдөөгүй зардлыг нөхөх нөхөөс болж байгаа нь уг мониторингийн явцад харагджээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/NiigmiinDevshilEmegteichuudiinHudulguun20061116.pdf
Түлхүүр үг:төсвийн хүү, төрийн үйлчилгээ, төсвийн орлогын бүтэц, мониторинг
Хөтөлбөр:*
Шинэ
Эдийн засгийн эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн бүтэц ба бодлогууд бол хувь хүмүүсийн эд баялгийг хамгаалж, хүмүүст чөлөөтэй сонголт хийх, эд бараа, баялгийг чөлөөтэй солилцох боломжийг олгож өгдөг. Хуулийг дээдэлсэн эдийн засгийн эрх чөлөө бол шинэ ажлын байруудыг бий болгох хувийн хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, урамшуулах, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/MongolianEconomyFreedomIndex2005_web.pdf
Түлхүүр үг:эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн өсөлт, институцийн үйл ажиллагаа, трансагцийн зардал, трансагцийн ойлголт, Монгол дахь институцийн хөгжил, Монгол улсын өрсөлдөх чадвар
Хөтөлбөр:*
Шинэ
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас хэрэгжүүлж буй Эдийн Засгийн Бодлогын Шинэтгэл, Өрсөлдөх Чадвар төсөл 2004 оны сүүлээс Дэлхийн Эдийн Засгийн Форумтай (ДЭЗФ) хамтран ажиллаж Монголын бизнесийн манлайлагчдын дунд судалгаа явуулсаны үр дүнд Монгол Улс анх удаа ДЭЗФ-ын Өсөлтийн Өрсөлдөх Чадварын индексийн 2005-2006 оны жагсаалтад багтсаж Индекст орсон нийт 117 орноос 96 дугаар байранд жагссан байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/GlobalReport2006_pages.pdf
Түлхүүр үг:дэлхий дахины өрсөлдөх чадвар, Mонгол улсын өрсөлдөх чадвар, өрсөлдөх чадварын индекс, эдийн засгийн өрсөлдөх чадвар
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
МУ-ын ҮХЯ, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран хийсэн энэхүү үнэлгээг 2005 оны байдлаар гаргасан бөгөөд ННФ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн юм. Дэлхийн 155 улсын Аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын индексээрээ МУ доод хэсэгт буюу 148-р байранд Ботсвана, Этиоп, Бурунди, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Тонга, Коморын арлууд, Мали улсуудын өмнө оржээ
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2007
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/mgl20070629_book.pdf
Түлхүүр үг:Монгол улсын өрсөлдөх чадвар, аж үйлдвэрийн салбарын хөгжил, аж үйлдвэрийн салбарын бодлого, боловсруулах аж үйлдвэрийн салбар, ноос ноолуурын салбарын өрсөлдөх чадвар, арьс ширний салбарын өрсөлдөх чадвар, махны салбарын өрсөлдөх чадвар
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах

