Энэ удаагийн илтгэлд эдийн засгийн салбарт зарим нааштай өөрчлөлт гарч байгаа хэдий ч хот, хөдөөгийн хооронд ихээхэн ялгаа бий болж байгааг онцлон тэмдэглэжээ. Орлогын ядуурал хот сууринд хөдөөтэй харьцуулахад илүү түгээмэл байна. Тэгш бус байдал нь дотоод шилжих хөдөлгөөн, хотжих үйл явцад түлхэц өгч, хотын ядуурал нэмэгдэх зэрэг бусад бэрхшээлийг бий болгож байна. Шилжих хөдөлгөний өөнөөгийн байдлаас харахад 2015 он гэхэд Улаанбаатар хотод нийт хүн амын тэн хагас нь суурших төлөвтэй байна. Монголын хүний хөгжлийн илтгэл (2003) хот, хөдөөгийн хүний хөгжлийн ялгааг задлан шинжилж, эдгээр өөрчлөлтөд төр засаг, иргэдээс үзүүлж буй хариу үйлдлийн талаар өгүүлэн, хот, хөдөөгийн ялгааг арилгахад чиглэсэн бодлогын хувилбаруудыг санал болголоо. Түүнчлэн илтгэлд хүний хөгжлийн төлөв байдлын шинэчилсэн дүр зургийг гаргаж, хүний хөгжлийн индексийг анх удаа аймаг, бүс нутгаар тооцов.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол

