Малжуулалтаар малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг баталгаажуулах стратегийн үр дүнг үнэлэх нь
Монгол улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Шведийн Засгийн газар/ ШОУХАН-ээс хамтран хэрэгжүүлж буй “Ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” МОН/ 01/Ю01 төсөл 2001 оны 7 дугаар сараас хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд Санхүү, эдийн засгийн яамны дэргэд Ядуурлын судалгааны нэгжийг байгуулан ажиллаж байна. Төслийн гол зорилгын нэг нь Ядуурлыг бууруулах бодлого, үйл ажиллагааг сайжруулан хэвшүүлэхэд чухал хэрэгсэл болох ядуурлын судалгаа хийх, хяналт тавих, дүн шинжилгээ хийж, бодлого боловсруулах, үндэсний чадавхийг бэхжүүлэх явдал бөгөөд Ядуурлын судалгааны нэгжээс дээрх зорилтын хүрээнд хэд хэдэн судалгааг 2003 онд гэрээгээр хийлгэснээс энэ удаа “Малжуулалтаар малчин өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг баталгаажуулах стратегийн үр дүнг үнэлэх нь” судалгааны тайланг Та бүхэнд толилуулж байна.
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол

