Хууль боловсруулах, хэлэлцэх үйл явц дахь иргэдийн оролцоо Нээлттэй Нийгэм Форум, УИХ-ын Тамгын газартай хамтран “Хууль боловсруулах, хэлэлцэх явц дахь иргэдийн оролцоо” олон улсын семинарыг 2007 оны 1 дүгээр сард зохион байгуулсан билээ. Семинарын зорилго нь хууль боловсруулах, батлах үйл явцын ил тод, нээлттэй байдлыг хангах, түүнд иргэний нийгмийн төлөөлөл болох төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох явдал байв. Семинарын илтгэл, түүнтэй холбогдуулж гарсан асуулт-хариулт, санал шүүмжлэлийн дэлгэрэнгүй тэмдэглэлийг эмхтгэн хэвлүүлсэнийг бүрэн эхээр нь үзнэ үү.