Зохиогч: Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Хэвлэн нийтэлсэн: Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Он: 2004
Төрөл:
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: сонгуулийн сурталчилгаа, сонгууль ба хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн мониторингӨмнөтгөл УИХ – ын 2004 оны сонгуультай холбоотойгоор Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны албанаас Конрад Аденауэрын сантай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд “Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид” олон нийтийн санал асуулга, мөн “Сонгуулийн сурталчилгааны үеийн телевизийн нэвтрүүлгийн мониторинг” сэдэвт уялдаа холбоо бүхий хоёр судалгааг амжилттай хэрэгжүүллээ. Судалгааны гол зорилго нь сонгогчдыг үнэн зөв, тэнцвэрт мэдээллээр шуурхай хангах үүргээ Улаанбаатар хотод нэвтрүүлэг цацаж буй телевизүүд хэрхэн биелүүлж буйг тодорхойлох явдал байлаа. Судалгаа нь нэг талаар сонгуулийн сурталчилгаа телевизээр хэрхэн явагдаж буйд ажиглалт хийж, нөгөө талаар энэхүү сурталчилгаанд үзэгчид хэрхэн хандаж буйг тандан судалсан цогц хэлбэрээрээ шинэлэг юм. Учир нь үзэл бодлын өөр өөр өнцөгөөр харагч сонгогч олныхоо санал бодлыг судлан тодорхойлохын зэрэгцээ телевизийн сурталчилгааны өнгө аясыг өнөөгийн байдалд судлан харьцуулах боломжтой болсноор харилцан бие биеэ хянах, шинжлэх, батлах, үгүйсгэх нөхцөл бүрдсэн. Олон нийтийн санал асуулгын судалгаа, мониторингийн судалгааны тайланг тус, тусд нь бие даасан тайлангийн хэлбэрээр та бүхэндээ толилуулж байна. Ингэснээр уншигч Та судалгааны дүнд өөрийн үнэлгээ, дүгнэлтээ өгч, эргэцүүлнэ хэмээн найдаж байна. Энэ ташрамд уг судалгаануудыг явуулахад санхүүгийн харамгүй тусламж үзүүлэн, монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө, ардчилсан сэтгүүл зүй төлөвшин хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулж буй Конрад Аденауэрын санд талархсанаа илэрхийлье. ТЕЛЕВИЗИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МОНИТОРИНГ(судалгааны тайлан)Судалгааны талаар товчхонХэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны алба, Конрад Аденауэрын Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 5 телевизийн (МҮТВ, UBS, МН25-р суваг, ТВ5, ТВ9) сонгуулийн сурталчилгааны үеийн нэвтрүүлэгт мониторинг хийх төслийг хэрэгжүүлж дууслаа. Судалгааны төслийн зорилго нь 2004 оны Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа ТВ-үүд хэрхэн сурталчлан нэвтрүүлж байна, мөн намуудын тэнцвэрийг хэр хангаж буйд задлан шинжилгээ хийх явдал юм. Ингэснээр ТВ-үүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулж буй нэвтрүүлгийн цаг, сурталчилгааны төрөл, агуулга, давтамж зэргийг тодруулж сонирхогч байгууллага, хувь хүмүүс, олон нийтийг энэ талын мэдээллээр хангах, анализ хийх боломжийг олгох юм. Барууны хөгжингүй орнуудад ТВ-үүд намуудад зориулсан тусгай цаг, нэвтрүүлэгтэй, намууд нь суваг болгон дээр нэг нэг өөрийн нэвтрүүлэгтэй байдаг аж.Намуудын өөрсдийн бэлтгэж буй нэвтрүүлгийн цаг бусдынхтай тэнцүү байх, сэтгүүлчид нэвтрүүлэг бэлтгэхдээ аль нэг талыг баримтлахгүй байх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл намуудын сурталчилгааг тэнцвэртэй ижил түвшинд нэвтрүүлэх зэрэг олон төрлийн шалгуур шаардлагыг хангах ёстой байдаг байна. Тэгвэл эдгээр шалгуур шаардлага манайд хэр хангагдаж буйг дараах тоон үзүүлэлтээс харж болох юмМониторингоор дараах асуудлуудыг тодруулахыг зорьлоо. Үүнд:1. Сонгуулийн сурталчилгаанд зарцуулж буй хугацаа /тухайн ТВ-ийн нийт цагт эзлэх хувь/2. Судалгааны долоо хоногт аль ТВ-ээр ямар намын сурталчилгаа нийт хэдэн удаа явав.3. Ямар сурталчилгааг хэзээ нэвтрүүлж байна. /тухайн ТВ-ийн оргил цаг эсэх/4. Сурталчилгааны цаана хэн байна вэ? /нам, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүн/5. Сурталчилгааг ТВ-ээр нэвтрүүлэхдээ ямар төрлийг түлхүү ашиглаж байна. /захиалгат, далд, төлбөрт гэх мэт/6. Сурталчилгаагаар юун тухай өгүүлж байна. / агуулгаар/ 7. Сурталчилгаанд нэр дэвшигчдийн эзлэх давтамж ямар байна. Хэн хамгийн олон удаа ТВ-ээр сурталчилгаа хийв.8. Мэдээллийн хөтөлбөр дэх сонгуулийн сурталчилгааны давтамж ямар байна. 9. ТВ-ийн нэвтрүүлэгт эзлэх далд сурталчилгаа СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛСудалгааг сонгуулийн сурталчилгааны дунд үеийн /2004 оны 06 сарын 11-ны Баасан гарагаас 2004 оны 06 сарын 17-ны Пүрэв гараг хүртэл/ нэг долоо хоногийн ТВ-ийн нэвтрүүлгийг сонгон авч явуулав. Ингэхдээ дараах цагийн хуваарийн дагуу ажиллаа. Судалгаанд хамруулсан хугацааг гарагаар харуулбал:Гараг Эхэлсэн цаг Дууссан цаг Үргэлжилсэн хугацаа / өдөртДаваа 18.00 24.00 6 цагМягмар 18.00 24.00 6 цагЛхагва 18.00 24.00 6 цагПүрэв 18.00 24.00 6 цагБаасан 18.00 24.00 6 цагБямба 08.00 24.00 16 цагНям 08.00 24.00 16 цагНийт цаг 62 цагЖич: МҮТВ гэхэд 24 цагаас хойш сонгуулийн сурталчилгаа явуулж байсан тул үүнийг алдалгүй бүртгэх, 25-р суваг телевиз Бямба, Ням гарагуудад 12 цагаас эхэлдэг зэргээс шалтгаалан зарим тохиолдолд дээрх хуваарь алдагдах тохиолдол гарч байв. Гэхдээ бусад бүх тохиолдолд дээрх хуваарийг чандлан баримталсан болно.Судалгаанд хамруулсан хугацааг ТВ тус бүрээр тодруулбал: Гараг Үргэлжилсэн хугацаа / өдөрт / дунджаар Үргэлжилсэн хугацаа / 7 хоногт / дунджаарМҮТВ 8.40 цаг 61 цагUBS 8.50 цаг 62 цаг25-р суваг ТВ 7.40 цаг 54 цагTV5 8.50 цаг 62 цагTV9 8.50 цаг 60 цагНийт 41.3 цаг 299 цагДээрх хүснэгтэд дурьдсанчлан судалгаанд хамрагдсан телевизүүдийн нэг долоо хоногийн нийт 299 цагийн нэвтрүүлгийг ажиглан тоололт хийсэн болно. Мэргэжлийн 5 судлаач тус бүр нэг нэг ТВ-ийн нэвтрүүлгийг ажиглан мэдээллийг бүрдүүлсэн болно. Судлаачдын нэг долоо хоногийн турш тэмдэглэн бүртгэсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж дараах тоо баримтыг гаргалаа. СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС1. Телевизүүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан нийт цагТелевизүүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан цагийг гаргахдаа тухайн ТВ-ийн нэг долоо хоногийн нийт нэвтрүүлгийн цагт эзлэх хувиар тооцлоо. ¹ Телевиз Ажиглалт хийсэн 7 хоногийн нэвтрүүлгийн нийт цаг (минутаар) Захиалгат болон далд сурталчилгаа хийсэн хугацаа цаг(минутаар) 7 хоногийн нэвтрүүлэгт сурталчилгааны эзлэх хувь1. МҮТВ 3660 963 26.3%2. UBS 3720 445 12.0%3. 25-р суваг ТВ 3240 479 14.8%4. ТВ5 3720 292 7.8%5. ТВ9 3600 640 17.8% Нийт 17940 мин 2819 мин 1.1 Сонгуулийн сурталчилгааны давтамж / ТВ тус бүрээр ¹ Телевиз Судалгааны 7 хоногт цацагдсан нийт сурталчилгааны тоо / давтамжаар Улаанбаатарын ТВ-үүдээр явуулсан нийт сурталчилгаанд эзлэх хувь1. МҮТВ 253 33.1%2. UBS 60 7.8%3. 25-р суваг ТВ 166 21.7%4. ТВ5 127 16.6%5. ТВ9 159 20.8% Нийт 765 100%Сурталчилгааны давтамжийн хувьд МҮТВ, 25-р суваг ТВ болон ТВ9 телевизээр Улаанбаатар хотын хэмжээнд нэвтэрсэн нийт сурталчилгааны 20-оос дээш хувийг эзэлж байна. Харин UBS телевизийн давтамж бусад ТВ-үүдээс харьцангуй бага байв. 1.2 Сонгуулийн сурталчилгааны давтамж / Нам тус бүрээр ¹ Телевиз Судалгааны 7 хоногт цацагдсан нийт сурталчилгааны тоо Нийт сурталчилгаанд эзлэх хувь1. Монгол Ардын Хувьсгалт Нам 500 65.4%2. Эх орон-Ардчилал Эвсэл 214 28.0%3. Бүгд Найрамдах Нам 2 0.8%4. Монголын Үндэсний Эв Нэгдлийн Нам 10 1.3%5. Монголын Либериал Нам 1 0.1%6. Монголын Уламжлалын Нэгдсэн Нам 15 2.0%7. Монголын Ногоонтоны Нам 8 0.7%8. Бие даан нэр дэвшигчид 7 0.9%9. Бусад (Сонгуулийн Ерөнхий хороо, Сонгогчдын ЭАХХөдөлгөөн гэх мэт) 11 1.4% Нийт 765 100%Судалгааны долоо хоногт гарсан сонгуулийн сурталчилгааны 65.4 хувийг дан ганц МАХН эзэлж байна. Харин Эх-Орон Ардчилал эвслийн сурталчилгаа МАХН-аас хоёр дахин бага, бусад намынх тун бага хувийг эзэлж байв. 1.3 Сонгуулийн сурталчилгааны давтамж / телевиз болон намаарСудалгааны долоо хоногт нэвтрүүлсэн намын сурталчилгааны давтамжийг телевиз тус бүрээр харуулбал: (давтамжаар) Улс төрийн хүчнүүд / нам эвсэлТелевиз МАХН ЭОАЭ БНН МҮЭНН МЛН МУНН МНН Бие даагчМҮТВ 178 40 1 8 1 6 8 3UBS 49 11 0 0 0 0 0 025-р суваг ТВ 33 123 0 0 0 7 0 3ТВ5 85 38 1 0 0 2 0 1ТВ9 155 2 0 2 0 0 0 0Нийт 500 214 2 10 1 15 8 7Сурталчилгааны давтамжийг ТВ тус бүрээр харвал МАХН болон Эх орон-Ардчилал Эвслийн сурталчилгаа тухайн долоо хоногт жинтэй байр эзэлж байв. МҮТВ, UBS, ТВ5 болон ТВ9-өөр МАХН-ын сурталчилгаа, 25-р суваг ТВ-ээр Эх орон-Ардчилал эвслийн сурталчилгаа дийлэнхдээ явж байв. Бусад намууд болон бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааны хувьд МҮЭНН, МУНН-ыг эс тооцвол долоо хоногт нэгээс бага удаа ТВ-ээр сурталчилгаа хийсэн байна. 2. Сурталчилгааг хэзээ нэвтрүүлж байна вэ? / Сурталчилгааны оргил цаг(хувиар)¹ Цаг МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ91. 18 цагаас өмнө 12.3 35.0 0 13.4 02. 18.00-18.59 0.8 8.3 4.2 1.6 3.23. 19.00-19.59 14.2 6.7 27.7 26.8 28.94. 20.00-20.59 38.0 15.0 10.8 7.1 6.95. 21.00-21.59 9.0 10.0 30.2 24.4 38.46. 22.00-22.59 4.4 18.3 20.5 18.9 5.17. 23.00-23.59 5.5 6.7 6.6 7.0 17.68. 24 цагаас хойш 15.8 0 0 0.8 0Хэвлэлийн Хүрээлэнгээс сар тутам явуулдаг “Улаанбаатар хотын Телевиз үзэгчдийн судалгаа”-гаар хүн амын 80 орчим хувь нь 21,00-22,00 цагийг телевиз үзэх хамгийн боломжтой цагаар сонгосон байдаг. Дээрх хүснэгтээс харвал ТВ-ээр гарч буй сонгуулийн сурталчилгааны дийлэнх хувь нь суваг бүрийн оргил цагтай давхацахын зэрэгцээ “мэдээллийн хөтөлбөр”-ийн цагт төвлөрч байв. Тухайлбал: МҮТВ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлэг 20,00-20,30 цагт гардаг. Тэгвэл МҮТВ-ээр гарсан нийт сурталчилгааны 38 хувь нь “Цагийн хүрд” нэвтрүүлгийн үеэр гарсан байна. Мөн 25-р суваг ТВ-ийн нийт сурталчилгааны 30 орчим хувь нь “25 цаг мэдээллийн хөтөлбөр”-ийн үеэр гарчээ. ТВ тус бүрийн сурталчилгааны оргил цагийг графикаар харуулбал 3. Сурталчилгаанд оролцогчид(хувиар)Сурталчилгааны гол оролцогч МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ9Нэр дэвшигч өөрөө 15.0 53.3 69.3 7.1 27.0Сэтгүүлч 68.8 75.0 9.0 14.2 93.7Намын удирдлага 20.9 58.3 1.8 3.1 1.3Намын гишүүд 6.7 60.0 4.8 3.1 5.7Урлаг соёлын одод / уран бүтээлчид 8.7 23.3 1.2 3.1 0Гэр бүлийн гишүүд, найз нөхөд 9.9 28.3 1.8 1.6 0Дээрх хүснэгтээс харахад нэр дэвшигч өөрөө болон сэтгүүлчид сурталчилгаанд голлох үүрэгтэй байна. Тухайлбал: МҮТВ, UBS, ТВ9, ТВ5-аар ямар нэгэн сурталчилгааг цацахдаа сэтгүүлчид дийлэнх хувийг эзэлж байгаа бол 25-р суваг ТВ-ээр нэр дэвшигч өөрөө сурталчилгаандаа түлхүү оролцсон байна. 4. Сонгуулийн үеийн телевизийн сурталчилгааны төрөлНам эвсэл холбоод болон нэр дэвшигчид телевизийн сурталчилгааны дараах хэлбэрээр сурталчлуулах нь түгээмэл байна. (хувиар)Сурталчилгааны хэлбэр МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ9Клип 59.3 23.3 83.2 60.6 34.6Шууд ярилцлага 0.8 15.0 2.4 2.4 1.3Захиалгат нэвтрүүлэг 7.5 21.7 7.2 1.6 6.3Сэтгүүлчийн бэлтгэсэн нэвтрүүлэг 13.5 15.0 1.8 1.6 2.5Мэдээллийн хөтөлбөр дэх сурталчилгаа 17.4 25.0 5.4 32.3 54.7СЕХ-оос олгосон хуваарьт нэвтрүүлэг 17.4 --- --- --- ------ хуваарьт цаг байхгүйДээрх хүснэгтээс харахад бүх телевизийн хувьд клип сурталчилгааны хэлбэрийн дийлэнх хувийг эзэлж байна. Дараа нь мэдээллийн хөтөлбөрт дэх сурталчилгаа оржээ.5. Сурталчилгаагаар юун тухай өгүүлж байна / сурталчилгааны агуулгаТелевизээр гарч буй намууд / нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа ямар утга агуулга илэрхийлж байсныг тодруулбал:(хувиар)Сурталчилгааны агуулга МҮТВ UBS 25-р суваг ТВ ТВ5 ТВ9Намын түүхэн замнал 5.5 63.3 1.2 3.9 2.0Намын онцлог давуу тал 9.5 70.0 12.7 6.3 29.6Өрсөлдөгч намуудтай харьцуулсан 11.8 36.7 15.7 3.9 3.7Өрсөлдөгч намуудын алдаа дутагдал 13.1 36.7 15.1 12.6 8.8Нэр дэвшигчийн хувийн чанар 53.4 86.7 58.4 22.8 21.4Хийсэн бүтээсэн ажил 37.2 93.3 16.9 32.3 39.0Цаашид хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр 37.5 91.7 59.6 24.4 8.2Жич: Олон сонголттой хариулт 6. Сурталчилгаанд нэр дэвшигчдийн эзлэх давтамж ¹ Нэр дэвшигч Тойрог Нам Давтамж МҮТВ UBS МН25 ТВ5 ТВ9 Нийт1. Чулуунбаатар.Н 62 ЭОАЭ 1 12. Галбадрах.Л 12 ЭОАЭ 1 13. Галина.Г 59 БД 1 14. Дамдинсүрэн.Л 57 БД 1 15. Ганхуяг.П 15 ЭОАЭ 1 16. Бат-Үүл.Э 34 ЭОАЭ 1 17. Дашзэвэг.Н 74 МЛН 1 18. Батхүү.Г 25 ЭОАЭ 1 19. Баттулга.Х 9 ЭОАЭ 1 110. Бат-Хуяг.Ж 18 ЭОАЭ 1 111. Адъяа.Ж 20 МАХН 1 112. Арвин.Д 49 МАХН 1 113. Жаргалсайхан.Б 70 МБНН 1 114. Бямбаа.Ч 40 ЭОАЭ 1 115. Лүндээжанцан.Д 26 МАХН 1 116. Очирхүү.Т 12 МАХН 1 117. Одхүү.Д 55 БД 1 118. Моломжамц.Д 23 МАХН 1 119. Оюун.С 69 ЭОАЭ 1 120. Оюунбаатар.Ч 28 МАХН 1 121. Сүхбаатар.А 29 МАХН 1 122. Сайнбаяр.Ц 59 МЛН 1 123. Содномдорж.Н 72 МАХН 1 124. Хүрэлбаатар.Ү 73 МУНН 1 125. Шаравдорж.Ц 15 МАХН 1 126. Цанжид.А 13 МАХН 1 127. Шатар.Б 3 МАХН 1 128. Туяа.Д 22 МАХН 1 129. Цэрэнжав.Л 48 МАХН 1 130. Энхсайхан.М 47 ЭОАЭ 1 131. Гантөмөр.Л 76 ЭОАЭ 2 232. Батбаяр.Батж 65 ЭОАЭ 2 233. Бат-Эрдэнэ.Б 50 МАХН 1 1 234. Заяа.О 76 МУНН 1 1 235. Пүрэвдорж.Л 43 МАХН 2 236. Отгонбаяр.С 60 ЭОАЭ 2 237. Төмөр-Очир.С 2 МАХН 2 238. Энхболд.Н 38 МАХН 2 239. Энхтөвшин.Ө 46 МАХН 2 240. Баярцогт.С 32 ЭОАЭ 3 341. Дэлгэрмаа.Б 61 ЭОАЭ 1 2 342. Одончимэд.Л 14 МАХН 3 343. Мөнхтуяа.Б 63 ЭОАЭ 2 1 344. Сономпил.М 53 ЭОАЭ 1 2 345. Улаан.Ч 30 МАХН 2 1 346. Хулан.Х 57 ЭОАЭ 1 2 347. Ням-Осор.Н 58 МҮЭНН 2 2 448. Тэрбишдагва.Д 68 МАХН 3 1 449. Батбаяр.Б 70 ЭОАЭ 1 4 550. Нямдаваа.П 32 МАХН 5 551. Балсандорж.Х 60 МАХН 3 3 652. Амаржаргал.Р 64 БД 3 1 453. Амарсайхан.Р 58 МАХН 1 1 254. Бямбадорж.Ж 66 МАХН 1 2 1 2 655. Отгонтөгс.Л 64 ЭОАЭ 3 3 656. Хаянхярваа.Д 54 МАХН 6 657. Басандорж.Д 40 МНН 7 758. Батболд.Б 57 МУНН 2 6 859. Цэвээнжав.Д 53 МАХН 8 860. Эрдэнэчимэг.Ж 73 МАХН 3 1 4 861. Ганзориг.Ч 1 МАХН 10 1062. Ганхуяг.Д 58 ЭОАЭ 3 7 1063. Батхишиг.Б 64 МАХН 1 2 5 3 1164. Сүрэн.О 63 МАХН 12 1265. Баяртсайхан.Н 61 МАХН 1 6 6 1366. Ганболд.Э 75 ЭОАЭ 6 3 6 1567. Эрдэнэ.С 65 ЭОАЭ 16 1668. Батболд.С 75 МАХН 12 6 5 11 23 5769. Энхбаяр.Н 65 МАХН 7 7 5 24 4370. Мөнх-Оргил.Ц 74 МАХН 5 6 2 23 3671. Батбаатар.Б 66 ЭОАЭ 29 2972. Алтай.Д 71 МАХН 6 8 2 5 2173. Батаа.Ц 73 ЭОАЭ 4 1 15 2074. Дашдорж.Ц 70 МАХН 12 5 1 2 2075. Болормаа.Н 69 МАХН 8 4 7 1 2076. Мэдрээ.Б 74 ЭОАЭ 18 1877. Ганди.Т 57 МАХН 1 4 1 10 17Жич: МАХН=Монгол Ардын Хувьсгалт нам, ЭОАЭ=Эх Орон Ардчилал эвсэл, МБНН=Монголын Бүгд Найрамдах нам, МУНН=Монголын Уламжлалын Нэгдсэн нам, МЛН=Монголын Либериал нам, МҮЭНН=Монголын Үндэсний Эв Нэгдлийн нам, МНН=Монголын Ногоон нам, БД=Бие даагч7. Хэн хамгийн олон удаа ТВ-ээр сурталчилгаа цацав 8. Далд сурталчилгаа Сонгуулийн далд сурталчилгааг тоолохын тулд дараах шалгуураар шүүсэн болно. Сурталчилгааны шинж чанартай (сонгуульд оролцож буй улс төрийн хүчин, нэр дэвшигчийн талаар ямар нэгэн үнэлэлт өгсөн, байр суурь илэрхийлсэн, тэнцвэртэй биш, дагнасан мэдээлэл, танилцуулга агуулсан гэх мэт) мөртлөө ямар нэгэн арга хэлбэрээр тодорхой ойлгуулаагүй, хагас дутуу тайлбарласан, нууж хаасан, эргэлзээтэй байгаа бол далд сурталчилгаа гэж бүртгэсэн. Ингэхэд МҮТВ-ийн хувьд нийт сурталчилгааны 19 хувийг, UBS телевизэд 3 хувь, МН 25-р суваг телевизэд 9 хувь, ТВ5 телевизэд 21 хувийг, ТВ9 телевизэд 10 хувийг сонгуулийн далд сурталчилгаа эзэлж байв. Далд сурталчилгааны илрэх гол хэлбэр нь бүх телевизэд мэдээллийн хөтөлбөр байлаа. Энэ үеэр нам хүчин, нэр дэвшигчид өөрсдийн хийсэн бүтээснийг сурталчлах болон сонгуульд өрсөлдөгч нараа өдөөн хатгах, элдвээр хэлэх явдал түгээмэл байсан юм.
Хөтөлбөр: *
УИХ – ын 2004 оны сонгуультай холбоотойгоор Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны албанаас Конрад Аденауэрын сантай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд “Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид” олон нийтийн санал асуулга, мөн “Сонгуулийн сурталчилгааны үеийн телевизийн нэвтрүүлгийн мониторинг” сэдэвт уялдаа холбоо бүхий хоёр судалгааг амжилттай хэрэгжүүлжээ.

Шинэ
Энэхүү тайланд авто замын салбарын бодлого, авто замын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын орчин хэрхэн өөрчлөгдөх болон шинэ үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэхийн тулд салбар хэрхэн бэлтгэлээ базаах шаардлагатай талаар авч хэлэлцсэн билээ.
Зохиогч:Азийн Хөгжлийн Банк
Хэвлэн нийтэлсэн:
Он:2012
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/mon-road-sector-development-mn.pdf
Түлхүүр үг:Монгол Улс: Авто замын салбарын хөгжил – 2016
Хөтөлбөр:*
Шинэ
This report discusses how the context of road sector policy and road infrastructure investments will change, and the ways the sector can best prepare to fulfill its new role. Given the country’s road infrastructure needs, the road sector will be expected to implement massive highway investments in a short time and then to consistently maintain the new highways at a high standard. However, Mongolia’s current small-scale road sector will unlikely have the capacity to scale up and deliver upon such expectations without extensively modernizing its financing mechanisms, business processes, organization, and education systems. This report therefore argues that Mongolia’s government needs to implement a comprehensive capacity development program for the road sector for about 5 years.
Зохиогч:Asian Development Bank
Хэвлэн нийтэлсэн:
Он:2012
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/mon-road-sector-development-2016.pdf
Түлхүүр үг:Mongolia: Road Sector Development to 2016
Хөтөлбөр:*
Шинэ
The World Bank recently completed an evaluation of the pension insurance scheme and social pension provisions and needs for reform in the light of rapid demographic and socio-economic changes. The report, Mongolia: Policy Options for Pension Reform (2012), was prepared to assist the authorities to make informed policy reform decisions by evaluating the benefits and financial costs of current pension provisions and of different reform options.
Зохиогч:World Bank
Хэвлэн нийтэлсэн:
Он:2012
Төрөл:Мэдээллийн хуудас
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/722470BRI00PUB02B0Briefing0English.pdf
Түлхүүр үг:Mongolia: Policy Options for Pension Reform
Хөтөлбөр:*
Шинэ
Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамны (НХХЯ) хүсэлтийн дагуу Дэлхийн Банкнаас саяхан Монгол улсын тэтгэврийн тогтолцоонд үнэлгээ хийж, хүн ам зүйн болон нийгэм эдийн засгийн түргэн хурдацтай өөрчлөлтийн өнөөгийн нөхцөлд тэтгэврийн бодлогын шинэчлэл хийх хэрэгцээ шаардлагыг тооцсон тайланг боловсруулан гаргалаа.
Зохиогч:Дэлхийн банк
Хэвлэн нийтэлсэн:
Он:2012
Төрөл:Мэдээллийн хуудас
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/722470MONGOLIA00Briefing0Mongolian.pdf
Түлхүүр үг:Монгол улс: Тэтгэврийн бодлогын шинэчлэлийн хувилбарууд
Хөтөлбөр:*
Шинэ
Зохиогч:Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Жилийн тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/OSF_annual_report-2011_FINAL.pdf
Түлхүүр үг:2011 оны жилийн тайлан
Хөтөлбөр:*
Шинэ
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс 1-р улиралд өмнөх улирлаас 11 нэгж хувиар өссөн, өмнөх оны мөн үеэс 47-н нэгж хувиар тус тус буурч 182 болсон байна. ХХИ өмнөх улиралд бууралттай гарсан ч энэ улиралд багагүй хэмжээгээр өссөн байна. ХХИ-ийн бага зэрэг өссөнөөс үзэхэд ирээдүйд эдийн засгийн өсөлтийн хэмжээ хадгалагдахыг харуулж байна. 2013 онд Оюутолгой олборлолт эхлэж, Таван толгойн хувьцаа олон улсын зах зээлд IPO хийн ард иргэд хувьцааны дансандаа сая төгрөгтэй дүйхүйц хувьцаатай болохтой холбоотой хүлээлт өсөхөд нөлөөлсөн байж болох юм
Зохиогч:Санхүүгийн зах зээлийн холбоо
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2012
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/CSI Q1 2012.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2012 оны 1-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс 2-р улиралд өмнөх улирлаас 11 нэгж хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 7-н нэгж хувиар буурч 192,98 болсон байна. ХХИ 2011 онд ихээхэн унасан хэдий ч энэ оны 1-р улирлаас эхлэн аажмаар өсөж буй юм. Уул уурхай, эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор иргэд өөрсдийн амьдралыг дээшлэнэ хэмээн хүлээлт бий болсон, тэрхүү хүлээлт нь 2009 оноос эхлэн ХХИ-г огцом өсгөсөн хэдий ч 2011 оноос эхлэн инфляци, цалин зэрэгтэй холбоотойгоор эргээд огцом буурсан билээ. Гэвч 2012 оны эхнээс эхлэн ХХИ тогтвортой өссөн нь иргэдийн дунд эерэг хүлээлт бий болоод буйг харуулж байна.
Зохиогч:Санхүүгийн зах зээлийн холбоо
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2012
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/CSI Q2 2012.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2012 оны 2-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2012-06-22
Цалин хөлсний бүтцийн туршилтийн судалгааны бодлогын шинжилгээний тайлан- 2011
2012-06-22
Үзсэн: 13137

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас Олон улсын хөдөлмөрийн байгууллага,
Үндэсний статистикийн хороотой хамтран 2009-2010 онд олон улсын жишигт нийцсэн “Цалин
хөлсний бүтцийн туршилтын судалгаа”-г явуулсан юм. Цалин хөлсний бүтцийн туршилтын судалгааны
үр дүн, мэдээлэл нь улсын хэмжээнд болон аж ахуйн нэгжийн түвшинд цалин хөлсний бодлогыг
боловсронгуй болгох, цалингийн тогтолцоог сайжруулах боломжийг олгож та бидэнд байна.
Зохиогч:Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам
Хэвлэн нийтэлсэн:Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, БНСУ-ын ЗГ-ын Түншлэлийн хөтөлбөр
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/Tsalin hulsnii sudalgaa_2011.pdf
Түлхүүр үг:Цалин хөлсний бүтцийн туршилтийн судалгааны бодлогын шинжилгээний тайлан- 2011
Хөтөлбөр:*
Шинэ
2011 оны 4-р улирлын Хэрэглэгчийн хүлээлтийн индекс өмнөх улирлаас 16 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар тус тус буурчээ. Үүнд иргэдийн өнөөгийн нөхцөл байдалд өгөх үнэлгээ буурсан, цаашдын санхүүгийн нөхцөл сайжирна гэдэгт итгэлгүй, ирэх нэг жилийн эдийн засгийн нөхцөл байдлын хүлээлт тодорхой бус, үнийн өсөлтүүд үргэлжилнэ гэж хүлээж байгаа нь гол шалтгаан боллоо.
Зохиогч:Санхүүгийн зах зээлийн холбоо, ННФ
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/CSI Q4.2011.pdf
Түлхүүр үг:Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгаа 2011 оны 4-р улирал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2012-06-03
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт: Үндэсний 4 дэх илтгэл
2012-06-03
Үзсэн: 11443
Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Үндэсний 4 дэх илтгэлийг албан ёсны статистик тоон мэдээлэл дээр үндэслэн, төрийн бус байгууллагуудыг оролцуулан, судлаач эрдэмтдийн саналыг тусган гаргаж байгаа учраас олон түмний оролцоотой бий болдог хөгжлийн бодлого, арга хэмжээнд дүгнэлт хийсэн томоохон тайлан болдог юм.
Зохиогч:Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо
Хэвлэн нийтэлсэн:НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/mdg4mon.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт: Үндэсний 4 дэх илтгэл
Хөтөлбөр:*