Сурвалж бичиг: Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга
Олон улс оронд газрын тос, байгалийн хий, уул уурхайгаас олсон мөнгө нь ядуурал, зөрчил, авилгатай холбоотой байдаг. Нийтээрээ “нөөц баялгийн хяслан” гэж нэрлэдэг ийм байдал компаниудаас засгийн газарт төлж байгаа төлбөр болон тэдгээр компаниудаас засгийн газрын авч байгаа орлогын эргэн тойронд ил тод, хариуцлагатай байдал үгүйлэгдэж байдгаас гол төлөв улбаалдаг. Олборлох салбарын ил тод байдлын санаачилга (ОСИТБС) нь тэрхүү үгүйлэгдэж байгаа ил тод, хариуцлагатай байдлыг бий болгох зорилготой юм. Энэ нь компаниуд, засгийн газрууд, хөрөнгө оруулагчид, болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын дэмжлэг хүлээсэн сайн дурын санаачилга юм. ОСИТБС нь засгийн газрын төсвийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн бусад хүчин чармайлтуудын зэрэгцээ засгийн газар тэдгээр орлогыг хэрхэн зарцуулсныхаа хариуцлагыг иргэдийн өмнө хүлээдэг болгох үйл явцыг эхлүүлдэг юм.
Орлогын Ажиглагч Индекс: Ил тод байдал: Засгийн газрууд ба газрын тос, байгалийн хий, уул уурхайн үйлдвэрлэл
Шүүхэд хэрэг маргааныг хянан хэлэлцэх ажиллагаан дахь иргэдийн оролцоо
Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдсэн нь: Хөгжиж буй хөрш орнуудад яаж нөлөөлөх вэ?
ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх талаарх Монголын боловсролын салбарын бодлогын арга хэмжээ, бэлэн байдал
Хэвлэн нийтэлсэн: Jung Hae Gu, Kim Ho Ki
Он: 2008
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-193.pdf
Түлхүүр үг: development policy, democratization movement in South Korea, government policy in South Korea,


