Төрийн үйлчилгээний мониторинг V: ТББ-уудын 2009 оны тайлангийн эмхтгэл
Нээлттэй Нийгэм Форум төрийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төрийн бус байгууллагуудад зориулан Mониторингийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн тавдахь удаагийн Мониторингийн тайланг Та бүхэнд танилцуулж байгаадаа таатай байна. 2009 оны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 101 байгууллагын 110 төслийн санал хүлээн авснаас 41 нь 16 аймгаас ирсэн ба нийт 34 төсөл шалгарсан юм. Мониторинг хийхээр шалгарсан иргэний нийгмийн байгууллагууд Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн болон аргазүйн дэмжлэгтэйгээр төсөв, төрийн болон нийгмийн үйлчилгээ, уул уурхай газрын тос, шүүхийн салбар дахь ил тод, хариуцлагатай байдалд хөндлөнгийн хяналт үнэлгээг хийж гүйцэтгэлээ.
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол


