Орон нутгийн төсвийн ил тод байдал – 2013
Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас эрхлэн орон нутгийн төсвийн ил тод байдлыг үнэлсэн хоёрдахь удаагийн судалгааны тайланг уншигч Танд толилуулж байна. 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 2 дугаар сар хүртэл нийт 4 сарын хугацаанд Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, тэдгээрт холбогдох дүрэм журамд үндэслэн 2013 оны орон нутгийн төсвийн үйл явц, батлагдсан төсөв болон төсвийн холбогдолтой гарсан шийдвэр, баримт бичгүүдийн ил тод байдлыг үнэллээ. Судалгааны дүн орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй хэвээр байгааг харууллаа. Аймаг, нийслэлийн дундаж оноо 36 буюу нийт авбал зохих онооны дөнгөж гуравны нэгд хүрч байна. 2011 оны судалгаагаар энэ оноо 35 байсан юм. Энэ нь төсвийн ил тод байдлыг хангах талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутгийн захиргааны байгууллагуудын анхаарлын төвд ороогүй байгааг харуулж байна.
Ядуу өрхийн амьжиргаанд үзүүлэх ахуйн хэрэглээний үнийн нөлөөлөл судалгааны тайлан
Ядуу өрхийн амьжиргаанд үзүүлэх ахуйн хэрэглээний үнийн нөлөөлөл судалгааны тайлан
Аймаг, сумын ИТХ-д бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог дээшлүүлэх нь
Аймаг, сумын ИТХ-д бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог дээшлүүлэх нь
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл ба төсвийн уялдаа холбоо
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл ба төсвийн уялдаа холбоо
Монгол Улсын Боловсролын зардлыг сайжруулах Дэлхийн Банкны техник, туслалцаа
Монгол улс болон шилжилтийн улс орнуудын жижиг, дунд үйлдвэрийн экспортыг дэмжих бодлого, аргачлал, арга хэмжээний талаарх судалгааны дүн шинжилгээ
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/OSF_YearlyReport2004.pdf
Түлхүүр үг: тайлан, засаглал, эдийн засгийн хөгжлийн бодлого, нийгмийн салбар, нээлттэй нийгэм хүрээлэнгийн үйл ажиллагаа