Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь
Энэхүү ном нь МУ дахь шүүгчийн сонгон шалгаруулалтын тогтолцоо, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой. Ном нь дөрвөн бүлэгтэй.
1 дүгээр бүлэгт хууль тогтоомжоор шүүгчид ямар болзол, шаардлага тавьдаг вэ, эдгээрийг задалж нарийвчлах боломжтой юу гэсэн асуултад хариулна.
2 дугаар бүлэгт шүүгчийг сонгон шалгаруулж томилох ерөнхий тогтолцоог танилцуулж, Ерөнхий зөвлөл болон Хуульчдын холбооноос шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох оролцоог боловсонгуй болгох шаардлагатай гэдгийг харуулна.
3 дугаар бүлэгт мэргэшлийн хороо нь шүүгчид тавих болзол, шаардлагыг нэр дэвшигч хэр хангасан бэ гэдгийг үнэлэхдээ шалгалтын арга хэрэглэдэг талаар
4 дүгээр бүлэгт Ерөнхий зөвлөлийн болон Мэргэшлийн хорооны гишүүний ёс зүй, түүнийг зохицуулсан дүрэм, түүний агуулга, давуу болон сул тал, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа, эдгээрийг сайжруулах хувилбарын талаар санал болгоно.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол


