ГҮТГЭЛЭГ ГЭМТ ХЭРЭГ МӨН ҮҮ?
Нээлттэй Нийгэм Форум нь Монголын хуульчдын холбоотой хамтран “Үзэл бодол” цуврал хэлэлцүүлэг эхлүүлээд байгаа бөгөөд эхнийхийг “Гүтгэлэг гэмт хэрэг мөн үү?” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэг үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт зарчмын зөрүүтэй байр суурьтай хоёр зочин өөрсдийн байр сууриа илэрхийлсний дараа зохион байгуулагчдын зүгээс бэлтгэсэн өдөөх баримтуудыг танилцуулах юм. Дараагийн хэсэгт бусад оролцогчийн зүгээс байр сууриа илэрхийлж, хоёр зочинд хандан асуулт тавих боломжтой. Төгсгөлд нь зохион байгуулагчдын зүгээс хэлэлцүүлгийн туршид гарсан гол асуудлуудыг товч дүгнэнэ. “Үзэл бодол” цуврал хэлэлцүүлгийн зорилго нь зарчмын өөр байр суурьтай хүмүүсийг оролцуулж, нэг талаас өөрсдийн баримталж буй үндэслэлээр мэтгэлцэх, нөгөө талаас ялгаатай байр сууриудыг сонсох, харилцан мэдээлэл солилцох, олон улсын туршлага, хүний эрхийн хэм хэмжээний талаарх мэдлэгээ тэлэх боломжийг оролцогчдод олгох билээ. Үүгээр дамжуулан иргэд олон нийтэд нэг талыг барьсан биш, илүү тэнцвэртэй мэдээлэл түгээхийг мөн зорьсон болно.
Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн хэвлэл мэдэээллийн мониторингийн хоёрдахь шатны дүн
Монгол Оросын худалдаан дахь тарифын бус саад тотгор, стандартуудын талаарх судалгааны дүн шинжилгээ
Монгол Оросын худалдаан дахь тарифын бус саад тотгор, стандартуудын талаарх судалгааны дүн шинжилгээ
Монгол Улсад сонгуулийн хувь тэнцүүлэх системийн аль хувилбар илүү тохиромжтой вэ?
Монгол Улсад сонгуулийн хувь тэнцүүлэх системийн аль хувилбар илүү тохиромжтой вэ?
УИХ-ын сонгуулийн олонхи/дийлэнхийн тогтолцоог боловсронгуй болгох нь
УИХ-ын сонгуулийн олонхи/дийлэнхийн тогтолцоог боловсронгуй болгох нь
Хэвлэн нийтэлсэн: ADB
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/MON CGA final1.pdf
Түлхүүр үг: public sector reform strategy in Mongolia, governance, legal and judicial system in Mongolia, public financial management, public administration, civil society and NGO in Mongolia