Эрх зүйн шинэтгэл, хараат бус шүүх,
Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих,
2020,
#ЭрүүгийнЭрхзүйнШинэчлэл,
Монитор,
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Зохиогч: Тайланг эмхэтгэсэн: Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2020
Төрөл: Монитор
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Хөтөлбөр: Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Орхон, Төв аймагт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явагдаж 2018 онд хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэргийг судалж, дүн шинжилгээ хийх замаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлд санал зөвлөмж боловсруулах зорилгоор “Төр Иргэн Түншлэл”, “Өнөмөнхийн эгшиглэн”, “Зөв хөгжил, үр дүнт оролцоо” ТББ-уудад Нээлттэй Нийгэм Форум мониторингийн тэтгэлэг олгосон билээ. Эдгээр мониторингийг хэрэгжүүлэхэд хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг мэргэжил, арга зүйн удирдамжаар хангаж ажиллалаа. Тус мониторингийг 2019 оны 4-р сараас 12-р сарыг дуусталх хугацаанд хэрэгжүүлэв.
Зохиогч: Тайланг эмхэтгэсэн: Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2020
Төрөл: Монитор
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Хөтөлбөр: Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2023-03-01
“2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеийн фэйсбүүк дэх хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний хэрэгжилт” Мониторингийн тайлан
2023-03-01
Үзсэн: 162
Шударга сонгууль иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн, Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Төлөө төвөөс 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед нийгмийн хэвлэл мэдээлэл (фэйсбүүк)-д үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа, мөн хүний эрхийн зөрчил бүхий кэйсүүдэд эрхзүйн дүн шинжилгээ хийж зөвлөмж боловсрууллаа.
Зохиогч:Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв ТББ
Хэвлэн нийтэлсэн:Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв ТББ
Он:2021
Төрөл:Монитор
Файл татах:/uploads/users/3093/files/SocialMedia2021.pdf
Түлхүүр үг:Ерөнхийлөгчийн сонгууль, сонгох эрх, сонгогдох эрх
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2023-03-01
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020: Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт болон бусад анхаарал татсан асуудал
2023-03-01
Үзсэн: 212
2023-03-01
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020: Сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт болон бусад анхаарал татсан асуудал
2023-03-01
Үзсэн: 212
2020 оны Улсын Их Хурал (УИХ)-ын сонгууль нь Ковид-19 халдварын тархалт дэлхий нийтийг түгшээн хүн амын эрүүл мэндээс гадна нийгэм, улс төр, эдийн засагт хүчтэй нөлөөлсөн онцгой нөхцөлд болж өнгөрснөөрөө онцлог байв. Энэ удаагийн ээлжит сонгуулиар ардчилсан сонгуулийн тогтмол, бүх нийтийн, тэгш байх гол зарчмуудад хамаатай цаашид маргаан мэтгэлцээн дагуулсаар байх магадлалтай, сургамж болохуйц асуудлууд нэлээд өрнөлөө. Эдгээрийн заримыг доор тоймлон тайлбарлав.
Зохиогч:ННФ
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2020
Төрөл:Мэдээллийн хуудас
Файл татах:/uploads/users/3093/files/Election%20General%20observation%20(1).pdf
Түлхүүр үг:Сонгууль, сонгох эрх, сонгогдох эрх,
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) Мэдээлэл, судалгаа, сургалтын төв, Нээлттэй нийгэм форум, Шударга сонгуулийн иргэний нийгмийн сүлжээ, МИДАС ТББ нар хамтран сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, хөндлөнгийн хяналттай байдлыг нэмэгдүүлэх, сонгогчдын ирц оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох улмаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал бэлтгэж, хүргүүлэх зорилготой СЕХ, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) тэргүүтэй төрийн байгууллагын мэргэжилтнүүд, судлаач, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэв. Нийт оролцогчид гурван багт хуваагдан сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэвэл зохих талаар ярилцсан бөгөөд тэмдэглэлийг нь Та бүхэнд сийрүүлэн хүргэж байна.
Зохиогч:
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2023
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/users/3093/files/Chuhal%20sedev%202023_2%20sar_FINAL%20SOFT%20(1).pdf
Түлхүүр үг:УИХ-ын сонгууль, сонгогсдын нэрийн жагсаалт, Ерөнхийлөгчийн сонгууль,
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2023-02-09
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн дүн шинжилгээ
2023-02-09
Үзсэн: 315
Нээлттэй Нийгэм Форум нь эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд бодлогын судалгаа, шинжилгээ ач
холбогдолтой хэмээн үзэж, эрүүгийн шинэ хууль тогтоомжийн хүрээнд бодлогын 30 гаруй судалгааг олны хүртээл болгосон билээ. Энэ удаа 2015 оны Эрүүгийн хуульд туссан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн зохицуулалтад хийсэн судалгааг толилуулж байна. Тус судалгааны ажлыг Б.Түмэндэмбэрэл ахлагчтай судалгааны баг гүйцэтгэсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг жил тутам өсөж байгаагийн зэрэгцээ хуулийн үйлчлэлд бүх хууль сахиулагч хамардаггүй, мөн бусад улсын адил хууль сахиулагчийн гэр бүл, ойр дотнын хүний эрх ашгийг хамгаалах хэрэгцээ буй эсэхийг харгалзан үзэх эсэх зэрэг олон асуудлыг судалгаандаа хөндсөн юм. Бусад улс орны хууль тогтоомжид хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн хувьд хууль сахиулагчийн шаардлага хууль ёсны байсан эсэх гэсэн шаардлагыг тогтоодог нь чухал зарчим бөгөөд манай хууль тогтоомжид энэ асуудал зохицуулагдаагүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй болохыг судалгаанд дүгнэсэн.
Түүнчлэн судалгааны хүрээнд Монгол Улсад тодорхойлоогүй ойлголт болох хууль сахиулах үйл ажиллагаа, хууль сахиулагч гэдэг нэр томьёог тодорхойлохыг зорьсноос гадна хууль сахиулагчдаас практик судалгаа авсан нь онцлууштай байна.
Зохиогч:Б.Түмэндэмбэрэл (Ph.D) Х.Буянбат О.Энххүслэн
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Eruugiin%20Khuuliin%2023%2C1_Last%20edit%20Otgoo.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн эрх зүйн шинэтгэл
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2023-01-31
“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛЫН ШИНЭ ДУГААР
2023-01-31
Үзсэн: 326
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралыг бэлтгэн танилцуулж байна.
Цуврал подкастын гурав дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын гурав дугаарт нийтлэгдсэн “Цалин хөлсний маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн шинжилгээ” сэдвийн хүрээнд судлаач Б.Анхзаяа, Ц.Уянга нар ярилцлаа.
Зохиогч:Нээлттэй нийгэм форум
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хоёр тайланг танилцуулж байна.
Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа ахлагчтай судалгааны баг цахим хэлцэлтэй холбоотой маргааныг шүүхэд шийдвэрлэсэн байдлыг судалж, шүүхийн практикт цахим хэлцэл, гэрээний талаарх хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх чиглэлээр зөвлөмж боловсруулан танилцууллаа. Хойшид улам бүр нэмэгдэх төлөвтэй энэхүү маргааны төрлийг судалгааны баг судлан, манай улсын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал төдийгүй шинэ тутам үүсэж болзошгүй асуудлыг тодорхойлсон байна.
МУ-ын Иргэний хуулийн 413-419 дүгээр зүйлд худалдааны төлөөлөгч, зуучлагч, комиссын харилцааны талаар зохицуулсан бөгөөд шүүхэд эдгээр зохицуулалтыг хэрхэн хэрэглэж байгааг “Сайн туршлага” ТББ-ын судлаач, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Г.Давааням, хуульч Г.Уянга нар судалсан болно. Шүүхийн практикт худалдааны зуучлагч, худалдааны төлөөлөгч, комисс гэрээг өөр хооронд нь болон бусад төсөөтэй гэрээнээс тэр бүр ялгаж чадахгүй байгааг онцолж, цаашид холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглэх талаар тодорхой зөвлөмж санал болгожээ.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Зохиогч:Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-9_int.pdf
Түлхүүр үг:Шүүх, шүүхийн шийдвэр, Хараат бус шүүх, эрх зүйт ёс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2023-01-25
“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛЫН ШИНЭ ДУГААР
2023-01-25
Үзсэн: 290
Зохиогч:Нээлттэй нийгэм форум
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2023-01-17
“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2023-01-17
Үзсэн: 380
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралыг бэлтгэн танилцуулж байна.
Оюуны Инноваци ТББ нь хуульч, эрх зүйч, судлаач нарт зориулан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, сэдвийн талаар дэлгэрүүлэн хэлэлцэх, түгээх, салбарын шинэ соргог болон тулгамдсан асуудал, мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн, сонирхолтой яриа өрнүүлэх зорилго бүхий LegalTalks подкастыг 2019 оны 9 сараас эхлэн хүргэж эхэлсэн бөгөөд нийт 20 дугаарыг нийтэлжээ.
Нээлттэй Нийгэм Форум 2018 оноос эхлэн ШүүхийН шийдвэр судалгаа төслийг хэрэгжүүлж 50 гаруй судалгааны төслийг дэмжин хэрэгжүүлээд байна. Энэхүү хамтарсан подкастын цувралаар Шүүхийн шийдвэр судалгаа цувралд нийтлэгдсэн судалгаанаас сорчлон хүргэхээр бэлдлээ.
Зохиогч:Нээлттэй нийгэм форум
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, Сэтгэл санааны хохирол, хохирлын тогтолцоо, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд анх дэлхий даяар цахим
засаглал нэр томъёонд тулгуурлан мэдээллийн технологийн х өгжил дэвшлийг төрийн
удирдлагад нэвтрүүлэх ажлыг эрчимтэйгээр зохион байгуулж улс орон бүрт энэ талаар
тусламж, дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. НҮБ -ийн Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс 2002
оноос хойш тогтмол энэх үү хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх мониторинг судалгааг
дэлхийн бүх улс орныг хамруулан хийсээр байна.
Зохиогч:Содномжамцын Бадамханд. IRIM судалгааны хүрээлэнгийн судлаач, Дээд боловсролын удирдлагын магистрант Баярмаагийн Эрдэнэ. IRIM судалгааны хүрээлэнгийн судлаач, Социологийн магистр Нямсүрэнгийн Янжинпагма. IRIM судалгааны хүрээлэнгийн судлаач, Социологийн магистрант Батболдын Түвшинзаяа. IRIM судалгааны хүрээлэнгийн судлаач, Социологич
Хэвлэн нийтэлсэн:
Он:2012
Төрөл:МОНИТОРИНГИЙН ТАЙЛАН
Файл татах:/uploads/users/3093/files/Government%20websites%20and%20transparency.pdf
Түлхүүр үг:ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБСАЙТЫН ИЛ ТОД БАЙДАЛ МОНИТОРИНГИЙН ТАЙЛАН
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2023-01-13
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР АВЧ ҮЗЭХ НЬ
2023-01-13
Үзсэн: 526
Монгол Улс эрх зүйн зохицуулалтын чанарыг дээшлүүлэх, энэ
үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог хангах чиглэлээр хууль
тогтоомжид эрчимтэй шинэчлэл хийж байгаагийн дотор 2015 онд
батлагдсан Хууль тогтоомжийн тухай хууль онцгой байр суурь эзэлнэ.
Тус хуулиар хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судлах
эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлсний үндсэн
дээр үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төсөл боловсруулах, улмаар
хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх, холбогдон гарах зардлын тооцоо
хийх, төсөл боловсруулах явцдаа иргэн, төр, төрийн бус байгууллагаас
санал авах үйл явцыг нарийвчлан зохицуулсан байдаг.
Зохиогч:Судлаач: С.Оюунтуяа, МУИС-ийн докторант, хуульч
Хэвлэн нийтэлсэн:Hээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Файл татах:/uploads/users/3093/files/Law%20of%20Making%20Law_Web.pdf
Түлхүүр үг:ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР АВЧ ҮЗЭХ НЬ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих