ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО - МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРЛЫГ ҮНЭЛЖ, ТОГТООЖ, НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БУЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ - ЦУВРАЛ 1
Гэмт хэргийн хохирол, хор уршгийг шударгаар барагдуулах нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх төдийгүй, нийгмийн эмзэг бүлгийн хохирогчдын эрхийг хамгаалах, гэмт хэрэгтэй үр нөлөөтэй тэмцэхэд чухал нөлөөтэй. Нээлттэй Нийгэм Форум нь Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн энэхүү чухал зорилтын хэрэгжилтийг судлах саналыг Монголын кримонологчдын холбооны судлаачдад тавьсан юм. Ийнхүү хохирлын үндэсний тогтолцоог үнэлэх чиглэлээр хийгдэж буй анхны судалгаа болох “Монгол Улсад гэмт хэргийн хохирлыг үнэлж, тогтоож, нөхөн төлүүлж буй нөхцөл байдал”-ын судалгааг уншигч Танд хүргэж байна.
Тус судалгаа нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг барагдуулж буй өнөөгийн практик, тулгамдаж буй асуудлыг шинэ эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд судалснаараа өндөр ач холбогдолтой.
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол


