ХОХИРЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО - ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОЛ, ХОР УРШГИЙН НӨХӨН ТӨЛҮҮЛЭЛТ - ЦУВРАЛ 2
Судалгааны ажлын хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн хохирлыг тогтоох, үнэлэх, хохирлыг нөхөн төлүүлж буй явц, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг тодорхойлох зорилгоор хамгийн түгээмэл үйлдэгддэг 10 төрлийн гэмт хэргийн хүрээнд эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн 509 эрүүгийн хавтаст хэрэг, иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлэгдсэн 92 шүүхийн тогтоолд дүн шинжилгээ хийсэн “Тодорхой төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлүүлэлт” сэдэвт судалгааг уншигч Тантай хуваалцаж байна.
Тус судалгаа нь өмнө танилцуулсан нөхцөл байдлын судалгааны хавсарга судалгаа бөгөөд цаашид ч энэ сэдвийн хүрээнд илүү нарийвчилсан судалгаа, шинжилгээг уншигчдад хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд бидний судалгааны ажилд Таны өгөх санал, шүүмж онцгой үнэ цэнтэй байх болно.
Хэвлэн нийтэлсэн: Азийн сан
Он: 2009
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-11.pdf
Түлхүүр үг: авлига, авлигын түвшин, авлигын судалгаа, авлигатай тэнцэх газар, авлигийн хууль, хээл хахууль


