“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралыг бэлтгэн танилцуулж байна.
Оюуны Инноваци ТББ нь хуульч, эрх зүйч, судлаач нарт зориулан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, сэдвийн талаар дэлгэрүүлэн хэлэлцэх, түгээх, салбарын шинэ соргог болон тулгамдсан асуудал, мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн, сонирхолтой яриа өрнүүлэх зорилго бүхий LegalTalks подкастыг 2019 оны 9 сараас эхлэн хүргэж эхэлсэн бөгөөд нийт 20 дугаарыг нийтэлжээ.
Нээлттэй Нийгэм Форум 2018 оноос эхлэн ШүүхийН шийдвэр судалгаа төслийг хэрэгжүүлж 50 гаруй судалгааны төслийг дэмжин хэрэгжүүлээд байна. Энэхүү хамтарсан подкастын цувралаар Шүүхийн шийдвэр судалгаа цувралд нийтлэгдсэн судалгаанаас сорчлон хүргэхээр бэлдлээ.
Тусгай цувралын эхний дугаарт Нээлттэй Нийгэм Форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа “Монгол Улсад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд тус судалгааг гүйцэтгэсэн судалгааны багийн ахлагч А.Түвшинтөгстэй ярилцлаа. Legaltalks подкастыг хүссэн үедээ хэзээ ч сонсох боломжтой байдлаар олон платформ дээр байршуулдаг бөгөөд тусгай цувралын эхний дугаарыг дараах холбоосоор орж сонирхоно уу.
legaldata: https://legaldata.mn/news/212
Apple: https://apple.co/3GLJGxm
Castbox: https://bit.ly/3H86g4B
Anchor: https://bit.ly/3GJU1Kf
Google: https://bit.ly/3iCYpTk
Mplus: https://bit.ly/3XBoAZ5
Youtube: https://youtu.be/I6mCQFt2E94
Татварын чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Төсвийн чиглэлээр ажиллах төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/20070130NeellteiTusviinSanaachlaga2006.pdf
Түлхүүр үг: олон улсын төсвийн төсөл, нээлттэй төсвийн индекс, хууль тогтоох байгууллагын үүрэг, ауидитын дээд байгууллагын үүрэг, төсөв боловсруулалт, төсвийн үйл ажиллагаа, төсвийн баримт бичиг, төсвийн мэдээ мэдээлэл