card
Зохиогч: А.Батпүрэв
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2023
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Эрдэс баялгийн салбарын засаглал, Бодлогын асуудал
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж буй энэ цаг үед бодлогын суурь асуудал болсон газрын хэвлийн баялгийн өмчлөх эрх, холбогдох зохицуулалтыг сайжруулахад дөхөм болох зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэн гаргалаа.  

Монгол Улсын Үндсэн хуульд “...иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн ” гэж заасан байдаг нь газар өмчлөгч хэн байхаас үл хамааран ашигт малтмалын баялаг төрийн өмчлөлд байх суурь зарчмыг тодорхойлдог. 

Гэвч Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын өмчлөлийг тодорхойлохдоо зарим тодотгол нэмж, “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж заасан  байдаг нь Үндсэн хуулийн дээрх зарчмыг бүдгэрүүлж, ойлгомжгүй байдал үүсгэж болзошгүй юм.  Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид “байгалийн байдлаараа” гэдгийг хэрхэн ойлгох тухай тайлбар байхгүйн дээр ашигт малтмалыг газраас ухаж гаргасан, чулуулгийг буталсан, угаасан, хүдрийг баяжуулсан гэх ямар нэгэн боловсруулах үйлдэл хийгдсэний дараа “байгалийн байдлаараа” биш болж, улмаар төрийн өмч биш гэж үзэх боломжтой мэт ойлгогдож байна.

Иймд ашигт малтмал өмчлөх эрхийг тодорхойлоход баримтлах суурь зарчмууд, эрх зүйн систем болон зохицуулалтын арга хэрэгслүүдийг шинжлэх замаар төрийн нийтийн өмчийн газрын хэвлийн баялаг хэзээ, ямар нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжих вэ, тусгай зөвшөөрлийг нь дагаж тэдэнд ямар эрх олгогдох вэ зэрэг асуултуудад хариулт өгөхийг зорив.  

 

 

Зохиогч: А.Батпүрэв
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2023
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Эрдэс баялгийн салбарын засаглал, Бодлогын асуудал
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь