Ашигт малтмал өмчлөх эрх, түүний зохицуулалт
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж буй энэ цаг үед бодлогын суурь асуудал болсон газрын хэвлийн баялгийн өмчлөх эрх, холбогдох зохицуулалтыг сайжруулахад дөхөм болох зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэн гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд “...иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн ” гэж заасан байдаг нь газар өмчлөгч хэн байхаас үл хамааран ашигт малтмалын баялаг төрийн өмчлөлд байх суурь зарчмыг тодорхойлдог.
Гэвч Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын өмчлөлийг тодорхойлохдоо зарим тодотгол нэмж, “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж заасан байдаг нь Үндсэн хуулийн дээрх зарчмыг бүдгэрүүлж, ойлгомжгүй байдал үүсгэж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид “байгалийн байдлаараа” гэдгийг хэрхэн ойлгох тухай тайлбар байхгүйн дээр ашигт малтмалыг газраас ухаж гаргасан, чулуулгийг буталсан, угаасан, хүдрийг баяжуулсан гэх ямар нэгэн боловсруулах үйлдэл хийгдсэний дараа “байгалийн байдлаараа” биш болж, улмаар төрийн өмч биш гэж үзэх боломжтой мэт ойлгогдож байна.
Иймд ашигт малтмал өмчлөх эрхийг тодорхойлоход баримтлах суурь зарчмууд, эрх зүйн систем болон зохицуулалтын арга хэрэгслүүдийг шинжлэх замаар төрийн нийтийн өмчийн газрын хэвлийн баялаг хэзээ, ямар нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжих вэ, тусгай зөвшөөрлийг нь дагаж тэдэнд ямар эрх олгогдох вэ зэрэг асуултуудад хариулт өгөхийг зорив.
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2000
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-105.pdf
Түлхүүр үг: шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө батлах тухай хууль, шүүхийн эрх мэдэл, шүүхийн тухай хууль, шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө, шүүхийн шийдвэр, шүүхийн тогтоол, хууль эрх зүй
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Засгийн газар
Он: 1998
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-88.pdf
Түлхүүр үг: уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, экспортын бүтээгдэхүүн, экологийн бүтээгдэхүүн, экспортын үйлдвэрлэл, монгол орны экспорт, монгол орны гадаад худалдаа, монгол улсын экспорт, гадаад хөрөнгө оруулалт
Mongolia consultative group meeting 21 Nov, 2003, Japan /Agrecultural reform, from Survival to Development/
Mongolia consultative group meeting 21 Nov, 2003, Japan /Agrecultural reform, from Survival to Development/
Хэвлэн нийтэлсэн: Government of Mongolia
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-91.pdf
Түлхүүр үг: agriculture sector, food and agriculture sector, mongolian agriculture sector, rural sector, food industry, agriculture sector, development of agriculture sector of mongolia, livestock sector, livestock products
Хэвлэн нийтэлсэн: TASIC program
Он: 2001
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-92.pdf
Түлхүүр үг: TASIC in Mongolia, investment in Mongolia, rural development in Mongolia, Mongolian economic development, democracy in Mongolia, rural sector in Mongolia, Mongolian environment, government of Mongolia