card
Эрх зүйн шинэтгэл, хараат бус шүүхХүний эрхШүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх#ХүнийЭрх Судалгаа2024

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дах өмгөөлөгчийн оролцооны эрх зүйн асуудал

Зохиогч: Г.Наранбаатар, Д.Оросоо
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2024
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Өмгөөлөл, эрүүгийн эрх зүй, нотлох баримт
Хөтөлбөр: Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих

Өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг баталгаажуулах, мэргэжлийн хариуцлагыг нэмэгдүүлэх нь иргэдийн шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэхэд нэн чухал үр нөлөөтэй. Энэхүү судалгаанд өмгөөлөгч иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, шударгаар шүүлгэх эрхийг шүүхийн болон шүүхээс өмнөх шатанд үр дүнтэй хамгаалахад сорилт, саад болж буй асуудлыг судлан баримтжуулж, олон улсын туршлагад үндэслэн бодлогын санал зөвлөмж дэвшүүлсэн болно. Судалгааг Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэг, өмгөөллийн “LB Partners” ХХК-ны төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй хуульч, Хууль зүйн ухааны доктор Г.Наранбаатар, хуульч, судлаач Д.Оросоо тэргүүтэй судалгааны баг  гүйцэтгэсэн болно. 

Иргэдийн шударгаар шүүлгэх эрхийн тулгамдсан асуудлын нэг болох өмгөөлөгчийн эрх үүргийн талаарх энэхүү судалгааны санал зөвлөмжийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж буй бодлого боловсруулах, шийдвэр гаргах албан тушаалтнууд анхааралдаа авч, цаашдын үйл ажиллагаандаа тусгана гэдэгт найдаж байна.

 

 

 

 

Зохиогч: Г.Наранбаатар, Д.Оросоо
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2024
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Өмгөөлөл, эрүүгийн эрх зүй, нотлох баримт
Хөтөлбөр: Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих